Удирдлагатайгаа харьцахдаа өөртөө хэрхэн итгэлтэй байх вэ: үр дүнтэй 7 зөвлөгөө

1

Мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн болгонд “өндөр албан тушаалтан”-тай нүүр тулж уулзах цаг ирдэг: захиалагч, топ-менежер, бизнес эрхлэгч. Заримдаа энэ үе маш хүнд хэцүү санагдах нь бий. Таныг ойлгохгүй эсвэл нухацтайгаар хүлээж авахгүй байгаа мэт санагдана.

Өөртөө итгэлтэй, хүссэндээ хүрэхэд нөлөөлөх зарим нэг зөвлөгөөг бэлдлээ.

 

1. Мэргэжлийн болон мэргэжлийн бус гэж бүү үнэл

Бид бүгд адилхан хүмүүс, цугтаа нэг төсөл дээр ажиллах гэж байгаа. Тэгэхээр ажлын голыг л ярилцах хэрэгтэй.

 

2. Удирдлага дээрээ зовлон ярьж бүү оч

Асуудлыг зөвхөн гарах арга замтай нь л танилцуулна. Хэрвээ та асуудлыг шийдэх арга замтай очиж байгаа бол – сонсогчийн хэлээр ярьж байна гэсэн үг. Шийдвэрийг хэлэлцэж болно, сайжруулж өөрчилсөн ч болно – ямартай ч хэн хэндээ сонирхолтой байна. Хэрвээ асуудлаас гарах шийдвэргүй бол – та тэднийг зүгээр л бухимдуулж орхино.

 

3. Уулзалтанд бэлд

Уулзалт болгонд бэлдэх хэрэгтэй, хэрвээ үнэхээр том удирдлагатай уулзах гэж байгаа бол “гэрийнхээ даалгаврыг” хийхгүйгээр очиж хэрхэвч болохгүй: ярианы сэдвийн баримжаатай байх, дурын асуултанд хариулах хариулттай байх ёстой. Уулзалт 5-хан минут үргэлжлэх байсан ч хамаагүй бэлдэнэ. Танд тавих асуултыг та урьдчилан мэдэж болно. Үүнд нь хариултуудаа сайтар бэлд.

 

4. Уулзалтынхаа зорилгыг шууд танилцуул

Зорилго товч бөгөөд тодорхой байх ёстой. Хэрвээ та презентейшн тавих гэж байгаа бол слайдынхаа эхний нүүрэнд бүгдийг товчоор танилцуул. Бүгдийн цагийг хэмнэх үүднээс шууд ажилдаа ор.

 

5. Өөрийн мэдээллийг баримт дээр тулгуурла

Үзэл бодол, үнэлгээгээ өөртөө үлдээ. Ялангуяа хамт олны талаар гомдол тавих, муу хэлэх огт хэрэггүй.

“Манай байгууллагын сайтын дизайн бол – хог. Би шинэ хувилбар хийсэн, та бүхэнд танилцуулахыг хүсэж байна”- энэ үг хэдий бодит байдал байлаа ч гэсэн удирдлага асуудлыг нухацтай хүлээж авч чадахгүй. “Манай сайт дээрх захиалга 1% л байна. Бид сайжруулах хувилбар гаргаад анхны А/В туршилтын үед захиалга 5% болтлоо өссөн” – харин энэ бол эрүүл хүний илтгэл. Баримт байхгүй бол эртхэн энэ асуудлаар уулзсан нь дээр болов уу.

 

6. Таны саналыг хүлээж авахаас татгалзвал өргөн сонголт санал болго

Жишээ нь, сайтын ганцхан хувилбар санал болгохгүй гурван ч хувилбар бэлд. Аль хувилбар нь илүү байгаагаа та санал болгож танилцуул. Ганцхан хувилбарыг хүлээн зөвшөөрөхөөс илүүтэй сонголт хийх нь амар байдаг.

 

7. Таны саналыг хүлээн зөвшөөрөхөд туслалцаа үзүүл

Жишээ нь, шийдвэрийг хэрэгжүүлбэл эсвэл хэрэгжүүлж эхлэх хугацааг хойшлуулбал гарах үр дагаврыг танилцуул. Хүн “за” гэж хэлэхэд ямагт таатай бөгөөд бэлэн байдаг, хамгийн гол нь энэ үгийг хэлэхэд нь та туслах ёстой.

Дүрэм. Өндөр албан тушаалтантай энэ схемээр харилцана: уулзалтын зорилго – асуудал – баримт – шийдэх хувилбарууд – яагаад үр дүнтэй гэж.

Зөвхөн топ-менежертэй төдийгүй бүх хүмүүстэй ингэж харилцаж чадвал та өөрөө удахгүй топ-менежер болох боломжтой болно.

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *