Танай гэрийн интернэтийн хурд хэд байхад хангалттай вэ?

2

Видео үзэх, тоглоом тоглох зэрэгт секундэд хэдэн мегабайт шаардлагатай вэ?

Мегабит, мегабайт болон бодит хурд

Тухайн контентийг “байт”-аар хэмжинэ. Жишээ нь, HD кино гэхэд л 700 мегабайтаас (мега) эхэлж 1,4 гигабайт (гига) хүрнэ, харин Full HD – 4-14 гигабайт.

Контентийг дамжуулах хурдыг битээр (байтаар бус) секундэд хэмжинэ, энэ нь заримдаа үл ойлголцол үүсгэх нь бий.

Байт ≠ бит.

1 байт = 8 бит.

1 мегабайт = 8 мегабит.

1 мегабайт/секунд= 8 мегабит/секунд

Байт болон бит-ийн ялгааг мэдэхгүй бол хооронд нь хольж хутгах эсвэл нэг зүйл хэмээн үзэж алдаа гаргадаг. HD кино татах хурдыг тооцохдоо хэрэглэгч:

  1. Кино 1400 мега
  2. Интернетийн хурд секундэд 30 мега
  3. Киног 1400/30=46,6 секундэд татна гэж буруу тооцно.

Үнэн хэрэгтээ интернетийн хурд 30 мегабит/секунд=3,75 мегабайт/секунд юм. Үүнээс үндэслээд 1400 мегабайтыг 30-д бус 3,75 –д хуваана. Энэ тохиолдолд киног 1400/3,75=373 секундэд татна.

Бодит амьдрал дээр интернетийн хурд хамаагүй бага байна, яагаад гэвэл интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд хурдаа “..хүртэл” гэж тайлбарладаг нь интернетийн ажиллах хурд бус боломжит дээд хурдыг л танд хүргэж байгаа юм. Үүнээс гадна, гадны хүчин зүйлсийг оруулах хэрэгтэй, ялангуяа Wi-Fi сүлжээ, сүлжээний ачаалал, сүлжээ цацаж байгаа тоног төхөөрөмжийн чанар гэх мэт. Интернет хурдаа тусгай сервисээр шалгах боломжтой:

Мөн таны татаж байгаа файлын эх үүсвэрийн интернетийн хурднаас шалтгаална. Жишээ нь, таны интернетийн хурд 100 мегабайт/секунд байхад сайт танд 10 мегабит/секунд хурд өгнө. Энэ тохиолдолд контент татах хурд 10 мегабитээс илүү гарах боломжгүй. Одоо яалтай билээ…

Чухамдаа интернетийн ямар хурд хэрэгтэй вэ?

 

Ашиглах зорилго
Санал болгох хурд (запастай), мегабит/секунд
Хайлт, шуудан, сошиал суваг (видеогүй, том зураггүй)
2
Онлайн тоглоом
2
Видео хурал
3
SD-видео (360p, 480p)
3
HD-видео (720p)
5
Full-HD-видео (1080p) 
8
2К-видео (1440p)
10
4К-видео (2160p)
25 ба үүнээс дээш

 

Асуулт, хариулт

Хоёр болон үүнээс дээш төхөөрөмж дээр зэрэг интернет ашиглавал яах вэ?

Та ухаалаг зурагт дээрээ Full HD кино үзэж байгаа, эхнэр тань HD дэлгэцтэй нөүтбүүк дээрээ YouTube–ээр элдэв видео үзэхийн хажуугаар хүүхэд тань ухаалаг утас эсвэл таблет дээр бас л HD чанартай видео үзэж байгаа. Дээрх хүснэгтэд байгаа тоог нийлүүлж ойлгох уу?

Тийм ээ, яг зөв. Энэ тохиолдолд бүх хүн видеогоо ямар ч гацалтгүй үзэхийг хүсвэл секундэд ойролцоогоор 20 мегабайт шаардлагатай.

 

Нэг л зөвшөөрөлтэй мөртлөө сайтууд өөр өөр хурдны шаардлага тавих юм?

Битрейт гэх ойлголт бий – нэгж цагт дүрсийг гаргах мэдээллийн тоо. Үүнээс дуу болон зургийн чанар хамаарна. Битрейт их байх тусам дүрс сайн чанартай байна. Тийм учраас торрент дээр нэг кино олон хувилбараар (нэг зөвшөөрөлтэй ч хэмжээ нь өөр) тавигдсан байдаг.

Үүнээс гадна, секундэд 60 кадрын давтамжтайгаар гүйх видео байна. Хэмжээ нь их тул интернетийн өндөр хурд шаардана.

 

Онлайн тоглоом интернетийн хурдад төдийлөн шаардлага тавьдаггүй гэж үнэн үү?

Тийм ээ, ихэнх тоглоом жишээ нь CS, Dota 2, WoT, WoW тэр бүү хэл GTA V ч олон тоглогч тоглож байхад 1 мегабит/секунд хангалттай. Гэхдээ гол зүйл бол пинг – таниас гарсан дохио тоглоомын серверт хүрээд эргэх цаг хугацаа. Пинг бага байх тусам тоглоом гацах нь бага.

Харамсалтай нь тодорхой провайдераар дамжуулан тодорхой тоглоомын пингийг ойролцоогоор мэдэх ямар ч боломжгүй. Яагаад гэвэл өгөгдөл нь олон хүчин зүйлээс хамаарч тогтворгүй байдаг ажээ.

 

Видео дуудлага хийж байхад яагаад цаад хүний дүрс, дуу надад зүгээр ирж байгаа мөртлөө минийх цаад хүндээ удаашралтай, гацаж очдог юм бол?

Энэ тохиолдолд зөвхөн интернетийн орох хурднаас гадна гарах хурд мөн нөлөөлнө. Интернэтийн компаниуд upload хурдад тэр болгон хэмжээ хязгаар өгөөд байдаггүй, гэхдээ бие даан Speedtest.net-ийн тусламжтайгаар шалгах боломжтой.

Веб-камер ашиглах гэж байгаа бол гарах хурд 1 мегабит/секунд байхад хангалттай. HD камер бол (тэр дундаа Full HD бол) upload хурд их байх ёстой.

10
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Баянаа Амила

    Баянаа Амила

    2017/09/09 at 20:29

    .

  2. ?????

    2017/09/15 at 15:25

    uur goy medeelel ih oruulaarai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *