2018 оны шилдгээр шалгарсан 13 автомашин

0

Орон байр худалдаж авсны дараа бидний хамгийн их хөрөнгө мөнгө зарцуулдаг зүйл бол автомашин юм.

Худалдан авагчдын хувьд сонирхож байгаа автомашиныхаа талаар эхлээд сайтар судалж, мэдээлэл авахыг илүүд үздэг. Аз болоход бид танд “JD Power” гэх газрын зүгээс хамгийн өндөр үнэлгээ авсан автомашинуудын жагсаалтыг хүргэх гэж байна.

Энэ жил “JD Power”-ийн зүгээс 600 гаруй загварын автомашин жагсаалтад хамруулж, 100 хүртэлх оноогоор дүгнэжээ. Мөн худалдан авагчдын сэтгэл ханамжийн баталгаа, компаниас өгч байгаа чанарын шаардлага хангах байдал, автомашины бүрэн бүтэн байдал, үзүүлэлт, гавьяа шагнал болон хамтын ажиллагаа зэргийг харгалзан үзэж жагсаалтыг гаргасан байна.

“Ойролцоогоор 600 гаруй загварын автомашиныг 81 эсвэл түүнээс дээш оноогоор дүгнэсэн бөгөөд худалдан авагчид өөрт таалагдаж буй автомашинаа худалдаж авах үедээ JDPower.com сайтад хандах биз ээ” хэмээн уг газрын дэд ерөнхийлөгч Трой Снайдер хэлсэн байна. Нэмж хэлэхэд дээрх газрын үнэлгээн дээр хийгдсэн жагсаалт нь худалдан авагчдын цагийг хэмнэх ач тустай ажээ.

13 автомашин 91-94 оноо авчээ. Энэ жагсаалтыг “Porsche” брэндийн 4 автомашинтай тэргүүлсэн бөгөөд үүнд 2018 оны жагсаалтыг тэргүүлсэн Porsche 911 автомашин багтаж байгаа юм. Мөн “Hyundai” компанийн шинэ загварын 2 автомашин энэ жагсаалтад багтжээ.

Жагсаалтыг гаргасан газар 2013-2018 оны хооронд дараах автомашинуудыг худалдаж авсан туршлагыг бас харгалзан үзсэн байна.

Ингээд 2018 оны хамгийн өндрөөр үнэлэгдсэн 13 автомашинтай танилцана уу:

13. Porsche Cayenne (90 оноо)

 

12. Lexus GS (90 оноо)

 

11. Genesis G80 (90 оноо)

 

10. Cadillac Escalade (90 оноо)

 

9. BMW 7 Series (90 оноо)

 

8. Porsche 718 (90 оноо)

 

7. Lexus RX (91 оноо)

 

6. Lincoln Navigator (91 оноо)

 

5. Porsche Macan (91 оноо)

 

4. Lincoln Continental (92 оноо)

 

3. Mercedes-Benz S-Class (92 оноо)

 

2. Genesis G90 (93 оноо)

 

1. Porsche 911 (94 оноо)

8
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *