Хялбар шийдэл: үсээ будахгүйгээр буурал үсийг нуух 5 энгийн арга

2

Буурал үс гэдэг үг олон эмэгтэйчүүдийн хувьд хөгшин гэдэг үгтэй хослон явдаг болов уу. Эрт орой хэзээ нэгэн цагт үүнтэй тулгарна, зарим нэг нь төсөөлж байснаасаа ч эрт бууралтах явдал байх ажээ.

Асуудлыг шийдэх маш энгийн арга – үсээ будах. Хэрвээ танд гоо сайхны салон орж үсээ будуулах цаг зав байхгүй бол эсвэл үсээ хэсэг амраахыг хүсэж байгаа бол буурал үсээ нуух энгийн аргууд байгааг танд дуулгамаар байна. Дараах зөвлөгөөнүүд танд тусална.

Үсээ будахгүйгээр буурал үсийг нуух 5 арга

1. Сүлжих

Урт үстэй бүсгүйчүүд үсээ сүлжиж буурал үсээ далдалж болно. Сүлжихээр шийдсэн бол жирийн сүлжилт үр дүнгээ өгөхгүй зөвхөн гоёмсог, онцгой загварын сүлжилт тус болно.

Үсээ багцалж сүлжиж үзээрэй.

 

2. Хөвсийлгөсөн үсний засалт

Үсчин явалгүйгээр буурлаа нуух бас нэгэн арга. Үүний тулд хуйхнаас эхлээд үсээ ороож буурлаа далдлан нуугаарай.

Үүнээс гадна үсний засалтыг бүр босгохын тулд тусгай бодис хэрэглэж болно.

 

3. Гоёл чимэглэл

Өргөн обруч, боолт, тууз, хавчаар болон алчуур зэргээр буурал үсээ нуухаас гадна гадаад үзэмжээ чимж болно. Богиновтор сүлжих боломжгүй үсэнд илүү тохиромжтой арга юм.

Мөн малгайг ч бас мартаж болохгүй. Энэ улирлын тренд нь берет малгай юм шүү.

 

4. Үсээ нэг тал руу хуваах

Үсний хагалсан хэсгээр хамгаас түрүүнд бууралтдаг. Тиймээс үсээ өөр газраар нь хувааж байгаарай. Үсээ хуваагаад бэхжүүлэх лак, гель түрхсэн ч болно.

 

5. Туяатай шүршдэг бодис

Буурал үсийг нуух илүү найдвартай арга. Өөрт тохирох туяатай бодисыг сонгож аваад үснээсээ 20 см-ийн зайнаас цацна. Богино хугацаанд буурал үс нуух найдвартай аргад тооцогдож байгаа юм.

Эрт бууралтахаас хамгаалахын тулд амьдралын эрүүл хэв маягийг баримтлаарай, хорт муу зуршлаас зайлсхий, стресст хүргэх нөхцөл байдлаас ч зайгаа барь.

5
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *