Таны гар утсыг эвдрэхэд хүргэдэг 11 алдаа. Утсаа удаан хэрэглэхийг хүсвэл эдгээр алдааг бүү гаргаарай!

3

Бидний өдөр тутам хийдэг жижиг зүйлс магадгүй ухаалаг гар утсанд олон янзаар нөлөөлдөг байх, тухайлбал, Samsung Galaxy Note 7 гар утасны доголдлыг хэлж болно. Таны гар утас тань дэлбэрчихээгүй л бол дараах зөвлөгөөнүүдийг санаж байхад илүүдэхгүй.

Хүн бүр гар утсандаа хайртай байдаг шүү дээ, бас удаан хугацаанд хэрэглэж, өдөр тутмын амьдралаа хялбарчлахыг эрхэмлэдэг. Тэгвэл дараах алдаануудыг гаргаж хэрхэвч болохгүй гэдгийг анхаараарай.

Итгэж болохооргүй эх сурвалжаас үзсэн зүйлээ турших хэрэггүй

Ядахдаа нэг удаа ч болов бид YouTube-ээс үзсэн бичлэгээ туршиж үздэг нь нууц биш. Тийм боловч, итгэж болохооргүй эх сурвалжаас үзсэн зүйлдээ итгэж туршиж үзэх нь гар утсыг улам гэмтээж, танд хохирол учруулж болзошгүй.

 

Хурц нарны туяанд цонх эсвэл ширээн дээр тавьж үлдээх

Тийм ээ, цонхоор тусах нарны туяа таны гар утсыг халаах болно. Гар утас халснаар батарей болон бусад эд ангиуд гэмтэх тохиолдол бий – голчлон системийн чипийг гэмтээдэг байна.

 

Болгоомжгүй залгах

Та урьд өмнө харанхуйд унтах үедээ гар утсаа харахгүйгээр USB орох нүхийг олохгүй хүчээр залгаж байсан уу? Ингэснээр үр дүнд нь таны цэнэглэгчийн нас богиносох болно. Цахилгааны холболт нь бидний төсөөлж байснаас ч илүү нарийхан байдаг.

 

Програм болон техник хангамжийн сайжруулалтыг хийхгүй байх

Техник хангамж бол таны гар утасны их бие гэсэн үг юм, харин програм хангамжийн хувьд тархи, амин сүнс нь гэж үзэж болно. Баттай бус эх сурвалжаас програм хангамжийн сайжруулалтыг татаж авснаар гар утас доголдох, унтрах эсвэл хувийн мэдээллээ танихгүй этгээдэд алдах эрсдэл үүснэ.

 

Гар утасны доторх хэсгийг цэвэрлэхгүй байх

Гар утасныхаа доторх хэсгийг цэвэрлэхгүй байх – их хэмжээний тоос шороо болон жижиг хог, халаас болон цүнхэн дэх бохир зүйлс таны гар утас дотор орж, дотоод ажиллах горимд гэмтэл учруулна (жишээ нь удаан болох). Хэрэв та яаж цэвэрлэх учраа олохгүй байгаа бол мэргэжлийн хүнд хандаарай.

 

Гудамжаар явах үедээ гар утсаа барих

Өнгөрсөн жил хулгайд алдагдсан iPhone гар утаснуудын 40% нь тухайн гар утасны эзэн гудамжаар явж байх үедээ гар утсаа чанга яригч дээр нь тавиад явж байх үед болжээ. Иймд та олон нийт цугласан газраар явж байх үедээ гар утсаар ярих шаардлага гарвал чихэвч ашиглаж, гар утсаа далд хийж явахыг зөвлөж байна.

 

Хамгаалалтгүйгээр цүнхэнд хийх

Хамгаалалт бол дан ганц загварын илэрхийлэл биш, энэ нь гар утсыг бохирдох (тэр тусмаа цүнхэн дотор хийсэн үед)-оос сэргийлэх зориулалттай юм. Хамгаалалтгүй гар утсаа хийсэн цүнхэнд бохир орж, үйл ажиллагаа нь доголдох эрсдэлтэй болохыг анхаарна уу.

 

Хямдхан, хугацаа нь дуусах гэж батарей ашиглахгүй байх

Гар утасны батарей бол зүрхэн хэсэг нь гэж хэлэхэд гэмгүй – өөрөөр бол мотор нь гэж хэлж болно. Хэрэв та гар утсаа засуулахаар шийдсэн бол болгоомжтойгоор гар утасныхаа батарейг шалгах хэрэгтэй.

 

Цэнэглэгч болон чихэвчийг унтраах

Зарим эх сурвалжийн мэдээллэж буйгаар хямдхан үнэтэй цэнэглэгч цахилгааны хүчдэлээс болж гал гаргах аюултай гэнэ. Үүнд чихэвч ч бас хамаатай. Гэвч ихэнх хүмүүс чихэвчээ унтраалгүй ажиллуулсаар байдаг. Энэ нь холболтын хэмжээтэй шууд хамааралтай байдаг байна.

 

Гар утасны хөндий хэсэг, нүхийг өөрөө цэвэрлэх

Хэн ч гар утасныхаа дотор хэсэгт тоос шороо оруулахыг хүсэхгүй – энэ нь хурдыг удаашруулж, гар утсыг хэт их халаадаг. Мэргэжлийн хүнээр цэвэрлүүлэх эсвэл өөрөө гар утсаа цэвэрлэж болно – сэнс ашиглах гэх мэт. Хөндий хэсэг болон жижиг нүхнүүдийг цэвэрлэснээр таны гар утас илүү хурдан ажилладаг болно.

 

Өмднийхөө арын халаасанд хийх

iPhone 6 гар утсыг хэрэглэгчид өмднийхөө арын халаасанд хийчихсэн байсныг санаж байна уу? Энэ нь зөвхөн нарийхан ухаалаг гар утаснуудад хамаатай зүйл юм. Гэвч нэмж хэлэхэд, гар утсаа өмднийхөө арын халаасанд хийх нь хулгайд алдах, суух үед гэмтэх эрсдэлтэй.

20
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *