Бидний тархийг хордуулдаг 5 зүйл

0

Өнөөдрийн бидний хэрэглэж байгаа зүйлст гэдэс ходоод, элэг, бөөр, тархийг гэмтээх маш их хортой бодис агуулагдах ажээ. Сайн мэдээ гэвэл, эдгээр бодисоос бид өөрсдийгөө хамгаалж чадна. Бидний танилцуулж буй дараах 5 бодис тархийг маш ихээр хордуулдаг тул аль болох зайгаа барихыг зөвлөж байна.

1. Цавуулаг

Цавуулаг – үр, буудай, будаанд агуулагдах уураг юм. Наалдамхай тул гэдэс ходоодны хананд наалдаж хоол боловсруулах эрхтэн, дархлааны системд сөрөг нөлөө үзүүлдэг. Үүнээс гадна мэдрэлийн болон тархины үрэвсэлт өвчний эх сурвалж болж байгааг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ.

 

2. Хиймэл амт оруулагч

Аспартам, сукралоза, сахарин зэрэг хиймэл амт оруулагчид нь тэг калоритой учраас маш өргөн хэрэглээтэй. Харамсалтай нь эрүүл мэндэд, тэр дундаа тархинд муугаар нөлөөлдөг байна. Жишээ нь, аспартам нь өөртөө метанол, фенилаланин, аспарагинын хүчил зэрэг маш их химийн бодис агуулдаг, эдгээр бодис нь тархины хорт хавдар үүсгэх аюултай.

 

3. Глутамат натри

Хүнсний амт нэмэх зорилгоор ашигладаг нэг төрлийн давс. Үнэн хэрэгтээ тархины амтлах хэсгийг хуурч байгаа юм, өөрөөр хэлбэл дофамины ялгаруулалтыг хиймлээр нэмэгдүүлж хоол амттай гэсэн дохио өгөхөд нөлөөлнө. Тархи, мэдрэлийн өвчлөлд хүргэх аюултай, жишээ нь деменц, Паркинсон, Альцгеймер зэрэг өвчлөлд хүргэнэ.

 

4. Ёотон

Маш их хэрэглээтэй гэхдээ бас маш их аюултай хүнс юм. Сахарын хэт их хэрэглээ нь эрүүл мэндэд хор хөнөөлтэй, үүнд тархи ч мөн хамаарна.

Ёотон нь өсөлтийн гормоныг дардаг. Мөн тархины ой санамж хариуцсан хэсэгт нөлөөлж хэвийн үйл ажиллагааг эвдэнэ. Өсөлтийн бага гормонтой хүмүүс нь шизофрени, депресс зэргээр шаналж байгааг шинжлэх ухааны судалгаагаар баталсан байна.

 

5. Фторид

Ундны усанд фторид нэмэх нь бидний тархинд муугаар нөлөөлөхөд хүргэж байна. Үүнд биеийн ерөнхий эрүүл мэнд ч мөн хамаарна.

ЮНИСЕФ-ийн явуулсан судалгаанаас харахад фторид нь хүний IQ буурахад нөлөөлж байна гэжээ. Жишээ нь, АНУ ундны усандаа 0,88 мг/л хэмжээгээр фторид хийхэд хүмүүсийн IQ эрс буурч байсан судалгааны тооцоо байдаг байна.

9
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tsetsegsaikhan Tsetsegmaa

    Tsetsegsaikhan Tsetsegmaa

    2017/11/20 at 12:46

    Idej uuh ym oldohgui ym bna l daa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *