Луувангийн талаар бидний мэдэхгүй ашигтай талууд

3

Хүмүүс анх лууванг хүнсний ногоо гэдгээр нь бус янз бүрийн өвчин эмгэгийг анагаах эм хэлбэрээр тарьж ургуулдаг байжээ. Түүхийн эх сурвалжуудад өгүүлснээр лууван нь бараг 5000 жилийн настай гэнэ. Эрүүл мэндэд нэн тустай ногоо гэгддэг лууванг тогтмол хэрэглэж, шүүсийг нь уухын ач холбогдлыг энд жагсаажээ. Биеийн ерөнхий байдал, арьс, жирэмсэн эмэгтэй, хавдар өвчин гэх мэт олон нөхцөлд ашиг тустай энэ хүнсний ногоотой ойр дотно байх хэрэгтэй юм байна.

Луувангийн талаар бидний мэдэхгүй үр ашигтай талууд 2

1. Лууван хаанаас гаралтай вэ?

Өнөөдөр лууван нь дэлхий даяар түгээмэл байдаг ногоо боловч түүхэнд тэмдэглэгдсэнээр МЭ 900 оны үед Афганистан орчимд анх тариалсан гэнэ. 1000-аад он гэхэд энэ амтлаг ногоо Ойрхи Дорнод, Умард Африк хүртэл тархсан төдийгүй тэндээс Испани руу тарж, 1300 он гэхэд Европын умард хэсгийн тариан талбайнуудад тариалагдаж, Хятадын янз бүрийн хоол хүнсэнд хэрэглэгдэх болжээ.

2. Лууван хараа сайжруулдаг

Лууван нүдний хараанд тустай. Лууван нь элгэнд витамин А болж хувирдаг бета-каротинаар баялаг ба витамин А нь нүдний торлог бүрхэвчинд сайн нөлөөтэй.

3. Хавдраас сэргийлдэг

Лууван нь уушигны хавдар, хөхний хавдар, бүдүүн гэдэсний хавдрын эрсдлийг бууруулдаг болохыг судалгаа харуулсан. Судалгаанд лууван идэх нь хавдрын эрсдлийг 1/3 хувиар бууруулдаг болохыг тогтоожээ.

4. 88 хувийн ус

Эрүүл байдлаар өлсгөлөнгөө дарах гэж лууван идэж байгаа бол та ихэнхдээ ус хэрэглэж байна гэсэн үг. Мэдээж энэ нь муу зүйл биш.

5. Яс ба уураг

Луувангийн шүүсэн дэх К витамин нь биед уураг бүрэлдэх процесст чухал нөлөөтэй. Мөн гэмтсэн яс хурдан эдгэрэхэд дэм болдог кальци бүрэлдэхэд тустай. Түүнчлэн лууван дахь кали нь ясны эрүүл мэндийг дэмждэг.

6. Арьсанд тустай витаминууд

Луувангийн шүүс нь витамины нэмэлт шиг л нөлөөлдөг. Энэ нь витамин А-гийн дутагдлаас үүдэлтэй экзем, арьсны үрэвсэл, тууралт гэх мэт арьстай холбоотой асуудлуудыг бууруулах олон төрлийн эрүүл мэндийн шимт бодисуудыг агуулдаг.Луувангийн талаар бидний мэдэхгүй үр ашигтай талууд 1

7. Үсний ургалт

Лууван их идэх нь үсний ургалтыг дэмждэг.

8. Бат бэх хумс

Энэ нь мөн үсний бат бэх чанарыг нэмэгдүүлдэг.

9. Жирэмсэн үед идэх

Жирэмсний сүүлийн 3 сард лууван тогтмол хэрэглэх нь хүүхдийг янз бүрийн аюултай халдварт өртөх магадлалыг бууруулдаг.

10. Чихрийн шижинтэй хүмүүст

Луувангийн шүүсэн дэх магни болон манган нь цусан дахь сахарын түвшинг тогтворжуулж, чихрийн шижингээс үүдэлтэй жин нэмэгдэлтийг бууруулдаг.

11. Хөгшрөлтийг удаашруулдаг

Бета-каротины өндөр түвшин нь антиоксидант байдлаар биед үйлчилж, эд эсүүдийн хөгшрөлтийг удаашруулдаг.

12. Шүд буйлыг хамгаалдаг

Лууван нь шүд болон амны хөндийг цэвэрлэдэг. Лууван нь шүдний пааланг үрж, хоол хүнсний үлдэгдлийг яг л сойз шиг үрж цэвэрлэдэг. Мөн шүлс ялгаруулалтыг өдөөдөг учир хүчил үүсэх, чулуу үүсгэгч бактери бүрэлдэхээс сэргийлдэг. Лууванд агуулагддаг эрдэс бодисууд нь шүд цооролтоос хамгаалдаг.

83
ХөөрхөнХөөрхөн
19
ГоёГоё
16
ГайхмаарГайхмаар
10
БахархмаарБахархмаар
9
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/05/15 at 12:54

    Saihaaan saihan

  2. AOMIANEdaike

    2019/02/26 at 12:41

    gaigul ym

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *