Шүдний оо таны хамрыг илүү жижиг харагдуулна гэдгийг мэдэх үү? Тийм ээ, үнэхээр үнэн шүү!

5

Мэс заслын орон дээр хэвтээд боссон одууд үнэхээр царайлаг болдог гэж бид ярьцгаадаг. Зарим нэг нь хамраа өндөрсгөнө, нөгөө нэг нь уруулаа томсгоно. Гоо сайхны мэс засал жирийн бидэнд өндөр үнэтэй. Мэргэжлийн хүнээр  хийлгэхгүй бол хүссэн гоо сайхнаа авч чадахгүй, харин ч бүр нөгөө “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гээч зүйл болно. За энэ бол тусдаа асуудал гээд орхиё.

Хамрандаа сэтгэл гонсгор явах бүсгүйчүүд бидний дунд цөөнгүй, тэд том, өргөн хамартай гэж өөрийгөө өөлцгөөнө. Хамрынхаа хэмжээг арай багасгахыг хүсэвч өндөр үнэтэй мэс засал хийлгэх боломжгүй тохиолдолд яах вэ?

Гэрийн нөхцөлд гоо сайхны бараг бүх асуудлыг шийдэж болно. Хамгийн гол нь тэр асуудлыг шийдэх тохиромжтой бүтээгдэхүүнийг л зөв сонгох хэрэгтэй.

Тийм ээ. Үүний тулд та их мөнгө төлөх шаардлагагүй, хамгийн таатай нь – ямар ч өвчин мэдрэгдэхгүй.

Танд хэрэгтэй зүйлсийн жагсаалт:

  • 1 ц.х шүдний оо
  • 1 ц.х нунтаг шинэ цагаан гаа
  • 1 х.х алимны уксус

Хэрхэн бэлдэж, хэрэглэх вэ?

Орцуудыг нэг саванд хийж өтгөн зуурмаг бэлдэнэ. Одоо сойзоор зуурмагийг бага багаар нь хамрандаа түрхээрэй.

Хагас цаг орчим байлгана.

Хагас цагийн дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Мөн алимны уксусаар хамраа цэвэрлэсэн ч болно. Дараа нь мөн л адил хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.

Хүссэн үр дүндээ хүртэл энэ аргаар өдөр болгон арчилна. 10-аад хоногийн дараа өөрчлөлт гарч байгааг та анзаарах болов уу?

Эхлээд хамар хорсож байгаа мэдрэмж төрдөг юм. Хэрвээ их хорсоод байвал цагаан гааны хэмжээг багасгасан нь дээр. Илүү дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.

22
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bat-erdene Orclon

    Bat-erdene Orclon

    2019/12/09 at 01:04

    Anu Ijilmurun hhah

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *