Шүдээ угаахдаа хэтэрхий чанга дарж угааж байгааг илтгэх 4 шинж тэмдэг ба уг буруу зуршлаа засах 4 арга зам

1

Зарим хүмүүс шүдэнд тогтсон өнгөрийг сайтар арилгахын тулд шүдээ хүчтэй дарж угаах хэрэгтэй гэж боддог. Гэсэн ч энэ нь буруу ойлголт бөгөөд өнгөр нь маш өнгөц тогтсон байдаг тул хүчлэх шаардлага огтхон ч байдаггүй аж. Иймээс шүдээ хүчтэй дарж бус эргэн тойрны бүх гадаргууг нь жигд цэвэрлэхэд л чиглэх ёстой юм. Манай сайт уншигч танд шүдээ буруу угаах үед гардаг нийтлэг 4 алдаа ба түүнийг засах шалгарсан 4 аргаас хуваалцаж байна.

АСУУДЛУУД

1. Буйл гэмтэж эхэлнэ

Шүд бүр өөрийн гэсэн паалан бүрхүүлтэй байдаг ч хүчтэй дарж угаах тоолонд тодорхой хэмжээгээр гэмтэж байдаг ажээ. Ийнхүү шүдний шааланг гэмтээх нь яваандаа буйл доош шүд рүү сууж, шүдний уг хэсгийг гэмтэхэд хүргэдэг байна. Нэгэнт ийм шатанд ирсэн шүдэнд сувгийн эмчилгээ болон шүд авхуулах хүртэл арга хэмжээ авах шаардлагатай болдог бөгөөд нийт хүн амын 10-20 хувь нь шүдээ буруу угааснаас болж ийм байдалд хүрээд байгаа гэж шүдний эмч нар мэдээллэжээ.

 

2. Шүд тань хэт мэдрэмтгий болно

Шүдний паалан гэмтэхтэй зэрэгцэн гарах бас нэгэн сөрөг үр дагавар бол шүд хэт мэдрэмтгий болох явдал юм. Үүний шалтгаан нь шүдний уг хэсгийн паалан гэмтэж, хамгаалалтгүй болсноор мэдрэлийн судал руу маш хүчтэй дохио очиж эхэлснээр шүд өвдөж эхэлдэг байна. Иймээс хэрэв танд хэт халуун эсвэл хүйтэн зүйл уухад, хатуу зүйлс идэхэд тань шүдэнд зовуурь илэрч байвал шүдний эмчид хандахыг зөвлөж байна. Түүнчлэн шүдээ хүчтэй дарж угаахаас татгалзах хэрэгтэй.

 

3. Сойзны үс амархан хэлбэрээ алдаж эхэлнэ

Шүдээ угаахдаа гэмтээх олон шалтгаануудын дунд хэт хатуу үстэй сойз хэрэглэх, хэлбэрээ алдаж хуучирсан сойз удаан хугацаагаар хэрэглэх явдал мөн орно. Хэдэн долоо хоноод л шүдний сойзны үс хэлбэрээ алдаж эхэлж байгаа бол энэ нь таныг шүдээ хэт чанга дарж угааж байгааг илтгэх нэгэн илрэл болдог байна. Учир нь шүдний сойз 3-4 сар хэрэглэгдэх заалттай байдаг аж.

 

4. Буйл орчмын шүд шарлаж өнгөө алдаж эхэлнэ

Буйлны доорх шүд бага зэрэг бараан өнгөтэй байдаг нь тэд паалангүй байдагтай холбоотой. Харин буйл гэмтэх үед паалангаар хамгаалагдаагүй бага зэргийн бараан өнгөтэй шүд ил гарч ирдэг ажээ. Хамгийн гол нь тэд паалангаар хамгаалагдаагүй тул нян, бактерид өртөмтгий байдаг ба цаашилбал шүдийг бүхэлд нь өвчлүүлэх эрсдэлтэй байдаг.

 

ШИЙДЛҮҮД

1. Зөөлөн үстэй сойз хэрэглэж хэвших

Дан ганц шүдээ хэрхэн угааж байгаагаас гадна ямар шүдний сойз хэрэглэж байгаагаас шүд гэмтэх эсэх нь шалтгаалдаг байна. Иймээс юуны түрүүнд зөөлөн үстэй шүдний сойз сонгоод, дараа нь хэрхэн зөв угаах талаар бодох нь хамгийн зүйтэй. Шүдээ угаахдаа сойзоо 45 хэмийн налуу барьж, нааш цааш нь зөөлөн үрж угаана. Түүнчлэн солгой гараараа сойзоо барьж шүдээ угаах нь шүдэнд ирэх даралтыг бууруулах нэгэн үндэс болох боломжтой.

 

2. Электрон шүдний сойз хэрэглэх

Электрон шүдний сойзны нэг давуу тал нь хэрэглэгч ямар даралтаар шүдээ угааж байгаагаа шалгах боломжтой байдаг явдал юм. Сойз дээр байрлах гэрэл ногооноос улаан болж өнгөө солих бөгөөд хэт их дарж угааж эхэлсэн тохиолдолд улаан гэрэл асдаг аж. Мөн бүх электрон шүдний сойз ийм гэрэлгүй байдаг тул худалдан авахдаа шалгаж авахыг танд зөвлөж байна.

 

3. Шүдний сойзоо 3 хуруугаараа барих

Шүдний сойзыг яг л үзэг барьж буй мэт барих нь шүд угаах үед ирэх даралтыг тодорхой хэмжээгээр бууруулдаг байна. Харин атгаж угаасан тохиолдолд шүдэнд ирэх даралтыг мэдрэх боломжийг хязгаарладаг аж. Түүнчлэн шүдээ хэр хүчтэй дарж угааж байгаагаа анхаарч үзэхээс гадна сойзны үс шүдний бүхий л хэсэгт хүрч чадаж байгаа эсэхийг мэдэрч угаах нь чухал.

 

4. Тохиромжтой шүдний оо хэрэглэж буй эсэхээ тодорхойлох

© WERBUNGJABITTE / reddit, © mogillicious / reddit

Шүдний ооны гол үүрэг бол шүдийг цэвэрлэж, амны хөндийн нян бактерийг устгaх явдал билээ. Гэвч хүчтэй орц найрлагатай зарим шүдний оо шүдний пааланг гэмтээх шалтгаан болдог тул худалдаж авч буй шүдний ооны тэмдэглэгээ болон орц найрлагыг нь шалгаж байхыг зөвлөх байна.

Хэрэв та хэрэглэж буй шүдний оогоо шалгаж үзэхийг хүсвэл мөнгөлөг цаасан дээр бага хэмжээтэй шүдний оо түрхэж зүлгээд, усаар зaйлж арилгаарай. Мөнгөлөг цаасан дээр хэдий хэмжээний зураас үлдэнэ тэр хэмжээгээр шүд гэмтээх эрсдэлтэй гэсэн үг аж.

Дээр дурьдсан алдаануудыг та гаргаж байсан уу? Шүднийхээ эрүүл ахуйг хамгаалахын тулд та ямар арга хэмжээ авч байсан бэ?

8
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *