Нүүр хувиргалт, багны ард нуугдсан Marvel-ийн ертөнцийн 20 жүжигчид (тэдний дунд Вин Дизель ч бас бий)

2

Marvel-ийн баатрууд төдийгүй хорон муу санаатнууд ч дэлгэцнээ гайхалтай амилж байна. Сүүлийн тод жишээ гэхэд л “Avengers” кино орлогоороо рекорд тогтоосон бөгөөд хэдэн сая хөгжөөн дэмжигчдийнхээ зүрх сэтгэлийг эзэмджээ. Алдартай кино жүжигчид нүүр хувиргалтад хэдэн цаг суудаг. Тэр багны цаана чухам хэн байгааг таахад үнэхээр бэрх.

Бид Marvel-ийн бүтээлүүд төдийгүй алдартнуудын инстаграм хуудсыг ухаж үзлээ. Бидний үзэх дуртай киноны баатруудын цаана хэн гэдэг жүжигчин нуугдаж байгааг сонирхоцгооё.

1. Небула – Карен Гиллан

© Guardians of the Galaxy / Marvel Studios © karengillanofficial / instagram

Marvel-ийн нэгэн баатар болох Небула-г шотландын жүжигчин бүсгүй Карен Гиллан дэлгэцнээ амилуулсан. Таносын өргөмөл охины дүрийг бүтээхийн тулд бүсгүй урт гэзэгнээсээ салахад хүрчээ, харин түүний нүүр хувиргалт Өшөө авагчид дундаас хамгийн хэцүү нь байв. Дүрдээ хувирахад бүтэн дөрвөн цаг гаран сууна, бас дараа нь нүүрний будгаа авахад 30 минут зарцуулдаг байжээ.

 

2. Танос – Жош Бролин

© Avengers: Infinity War / Marvel Studios © joshbrolin / instagram

Танос анх дэлгэцнээ 2012 онд “Avengers” киногоороо гарсан, тэр үед орлон тоглогч Дэмион Пуатье тоглож байв. Харин сүүлийн дөрвөн ангид хорон муу санаатны дүрийг Жош Бролин бүтээжээ. Аймшигтай дүр гаргахын тулд эхлээд компьютер графикаар зурж бүтээгээд дараа нь бодит болгон хувиргажээ.

 

3. Ронан – Ли Пейс

© Guardians of the Galaxy / Marvel Studios © leeepfrog / instagram

“Guardians of the Galaxy” киноны муу санаат Ронаны дүрийг америкийн жүжигчин Ли Пейс бүтээсэн гэхэд итгэж чадахгүй байна уу? Бүхэлдээ хөв хөх нүүр царай, чернилэн ягаан контакт линз бас хар арьсан малгайтай өмсгөл зэрэг нь жүжигчнийг танигдахын аргагүй болтол өөрчилжээ.

 

4. Мартинекс — Майкл Розенбаум

© Guardians of the Galaxy Vol. 2 / Marvel Studios © EVERETT COLLECTION / EAST NEWS

“Smallville” цуврал кинонд Супермений багын найзын дүрийг бүтээж од болсон тэрээр “Guardians of the Galaxy” киноны 2 дугаар ангид Хоосруулагчдын багийн нэгэн гишүүн болж дүр бүтээсэн юм. Түүний дүрийг эхлээд компьютер графикийн тусламжтайгаар гаргаж ирсэн буюу нүүрэндээ талстуудтай болжээ.

 

5. Иоганн Шмидт Улаан Гавал – Хьюго Уивинг, Росс Маркуанд

© Captain America: The Winter Soldier / Marvel Studios © Hahn Lionel/ABACA/Abaca / East News © Avengers: Infinity War / Marvel Studios © rossmarquand / instagram

“Captain America: The First Avenger” киноны Улаан Гавлыг “The Matrix” киноны Агент Смит бүтээсэн юм шүү дээ. Цаашлаад “Avengers: Infinity War” болон “Avengers: Endgame” кинонуудад хорон муу санаатны дүрийг Росс Маркуад бүтээжээ. Хамаргүй дүрд хувирахын тулд тэд нүүр хувиргалтад 3 цаг гаран суудаг байсан гэж дурсжээ.

 

6. Гамора — Зои Салдана

© Guardians of the Galaxy Vol. 2 / Marvel Studios © zoesaldana / instagram

Зои Салдан нэгэн удаа “Avatar” кинонд компьютер графикийн тусламжтайгаар цэнхэр харь гаригийн бүсгүй болж хувирч байсан удаатай. “Guardians of the Galaxy” кинонд харин – Таносын өргөмөл охины дүрд хувирахын тулд нүүр хувиргалтад 5 цаг зарцуулдаг байжээ.

 

7. Дракс — Дэйв Батиста

© Guardians of the Galaxy / Marvel Studios © davebautista / instagram

Рестлер, бодибилдер болон холимог тулаанаар хичээллэдэг байсан залуу бас америкийн жүжигчин “Guardians of the Galaxy” кинонд гариг хоорондын гэмт хэрэгтний дүрд хувирчээ. Нүүр хувиргалт болгож түүний биед аэрограф будаг түрхэнэ, харин дараа нь силиконон улаан сорви наадаг байв. Энэ бүх өөрчлөлтөд хэдэн цаг зарцуулдаг.

 

8. Мантис — Пом Клементьефф

© Guardians of the Galaxy Vol. 2 / Marvel Studios © pom.klementieff / instagram

Францын жүжигчин бүсгүй “Guardians of the Galaxy” киноны 2-х ангид дүр бүтээжээ. Шавьж төрхт зүйлийг бүтээхийн тулд хав хар линз бас духан дээрээ багавтар протез наажээ. Алдарт инээмсэглэлийг нь харин компьютер графикаар гаргасан гэдэг.

 

9. Аиша — Элизабет Дебики

© Guardians of the Galaxy Vol. 2 / Marvel Studios © elizabethdebickinators / instagram

Суверений дээд удирдагчийн дүрийг австралийн жүжигчин Элизабет Дебики бүтээжээ. Түүний биеийг бүхэлд нь алтан өнгөөр бүрэхэд олон цаг зарцуулдаг байв, бас контакт линз нь ч алтан гэж байгаа.

 

10. Шокерфейс — Крис Салливан

© Guardians of the Galaxy Vol. 2 / Marvel Studios © sullivangrams / instagram

Телевиз, театр болон киноны жүжигчин бас дуучин Крис Салливан “Guardians of the Galaxy Vol. 2” кинонд Шокерфейс киборгийн дүрийг бүтээжээ. Дүрдээ хувиарахын тулд тэрээр үнсэн өнгийн хуванцар төрлийн нүүр хувиргалт хийлгэхэд хүргэсэн байна. Үүгээр ч зогссонгүй, хиймэл мөнгөн шүд, тод хурц өнгийн контакт линз зүүжээ.

 

11. Йонду Удонта — Майкл Рукер

© Guardians of the Galaxy Vol. 2 / Marvel Studios © michael_rooker / instagram

Жүжигчин Майкл Рукер “Walking Dead” киноны Мерл Диксоны дүрээр алдаршсан нэгэн, түүнийг мөн “Guardians of the Galaxy” цуврал киноны Йондугийн дүрээр үзэгч олон сайн мэднэ. Затоан овгийн гишүүнд хувирахын тулд тэрээр нүүр хувиргалтад 6 цаг гаруй зарцуулдаг байжээ, бас дээрээс нь тун чиг эвгүй хиймэл шүд хийнэ, улаан контакт линз зүүдэг байв.

 

12. Корг — Тайка Вайтити

© Thor: Ragnarok / Marvel Studios © Piovanotto Marco/ABACA/Abaca / East News

Шинэ Зеландын жүжигчин, кино болон комик зохиолч “Thor: Ragnarok” кинонд зөвхөн найруулагчаар ажиллаад зогссонгүй мөн гладиатор Коргийн дүрийг давхар бүтээжээ. Мөн тэр харь гаригийн Хажу-гийн гурав дахь толгой (баруун) болсон төдийгүй Суртурын мангас, хэд хэдэн удаа Халкыг орлон тоглоод амжээ.

 

13. Альтрон — Жеймс Спейдер

© Avengers: Age Of Ultron, 2015 / Marvel Studios © spaderjamesofficial / instagram

“Avengers: Age of Ultron” киноны хамгийн аймшигтай дайсны дүрийг жүжигчин Жеймс Спейдер бүтээж өөрөө дуу оруулсан юм. Дүр бүхэлдээ тоон технологийн ачаар амилсан гэж хэлж болно, гэхдээ Спейдер Marvel-ийн бусад жүжигчдийн адил роботын дүрийг бүтээхэд багагүй хүч хөдөлмөр, цаг зарцуулжээ.

 

14. Вижен — Пол Беттани

© Avengers: Age Of Ultron / Marvel Studios © paulbettany / instagram

Английн жүжигчин “Avengers” кинонд Вижений дүрийг бүтээхээс өмнө оролцож байжээ. Тэрээр “Iron Man” киноны эхний ангидууд Тони Старкын гэрт хиймэл оюун ухаан болох Жарвисийн дууг оруулж байсан түүхтэй. Вижений дүрд хувирахын тулд нүүр хувиргалтад 3 цаг гаруй сууж улаан силиконон протез нүүрэндээ зүүдэг байжээ. Нүүр хувиргагчдаас гадна түүний дүрийг бүтээхэд видео эффектийн мэргэжилтнүүд уйгагүй ажилладаг байв.

 

15. Корвус Глэйв — Майкл Жеймс Шоу

© Avengers: Infinity War / Marvel Studios © mjshawnuff / instagram

Майкл Жеймс Шоу – америкийн жүжигчин, зохиолч. Тэрээр “Avengers” киноны сүүлчийн ангиудад дүр бүтээсэн нэгэн. Уг дүрийг бүтээхэд ихэвчлэн компьютер график ашигласан байна.

 

16. Талос — Бен Мендельсон

© Captain Marvel / Marvel Studios © benmencom / instagram

Австралийн жүжигчин Пол Бенжамин “Бен” Мендельсон “Captain Marvel” кинонд харь гаригийн хүн-төрхт амьтдын омгийн ахлагч Талосын дүрийг бүтээсэн. Дүрийг бүтээхийн тулд тэр эвгүй силикон протез толгойдоо углах ёстой, бас хиймэл чих, гаж гэмээр контакт линз зүүнэ. Ингээд л 100% харь гаригийн амьтан болж хувирах ажээ.

 

Бонус: Marvel-ийн дүрүүдийн дуу хоолой

© Guardians of the Galaxy Vol. 2 / Marvel Studios © Thor: Ragnarok / Marvel Studios

“Guardians of the Galaxy” киноны хоёрдугаар ангид шаргал өнгөт, өндөр технологи бүхий андройд Мейнфреймийн дүрийн дуу хоолойг Майли Сайрус амилуулжээ. Жүжигчин Вин Дизель хүн төрхт модон Грутын дүрийг амилуулахын тулд ердөө ганцхан л өгүүлбэр хэлсэн “Би бол Грут”, гэхдээ 15 өөр улсын хэлээр шүү. “Guardians of the Galaxy”-ийн Илбэнхийн дүрийг Брэдли Крут дуу оруулсан. “Thor: The Dark World” киноны галт мангас Суртур-ыг америкийн жүжигчин Клэнси Браун дуу оруулжээ, түүнийг дуу хоолой мөн “SpongeBob SquarePants” алдарт хүүхэлдэйн киноны Мистер Крабс-ыг амилуулжээ.

Таны хайртай жүжигчин-супер баатар хэн бэ?

39
ГоёГоё
10
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/05/25 at 10:22

    Hello Mr / Mrs ??☑️??☑️.

    Need a small Christmas credit to finance the purchase of holiday gifts
    ??????????????????We provide international loans to help all people in difficult financial situation. Our capital will be used to grant loans between $ 7,000 and $ 1,500,000 and more. With an interest rate of 2% per year. Here are some areas of our services:

    – Financial loan
    – Mortgage
    – Investment Loan
    – Automatic loan
    – Redemption of credit
    – Personal loan

    We are available to satisfy our customers within 48 hours of receiving your application form.
    ????????????
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??

    Waiting for your request.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *