Доменико Кроллагийн амтлаг бөгөөд үзэсгэлэнтэй пицца

0

Доменико Кроллагийн амтлаг бөгөөд үзэсгэлэнтэй пиццаШотландын Гласгоу хотод Белла Наполи /Bella Napoli/ нэртэй зоогийн газар ажиллуулдаг тогооч Доменико Кролла зоогийн газрыг нь зорин ирсэн зочдод Барак Обама /Barack Obama/, Мерилен Монро /Marilyn Monroe/ нарын алдартнуудын хөрөг бүхий арааны шүлс асгарам амтлаг пиццануудыг өөрийн гараар хийж өгдөг байна. Моззарелла болон пармезан бяслаг нь хайлж урссан Кроллагийн пиццанууд нь харахад өвөрмөц, өнгө үзэмжтэй, сонирхол татахуйцын дээр гайхалтай сайхан амттай гэдгээрээ алдартай аж. Өөрийн зураг зурах болон хоол хийх авьяасыг хослуулж, зоогийн газрынхаа нэрийн хуудас болсон өвөрмөц пиццаг санал болгодог Белла Наполи зоогийн газрын эзэн Кролла зочиддоо хүссэн алдартных нь хөрөг бүхий пиццаг урлаж өгдөг гэнэ.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *