PlayStation Store дахь энэ зуны хямдрал: хамгийн хамгийн 10 тоглоом

2

PlayStation Store–ийн албан ёсны онлайн дэлгүүрт энэ жилийн зуны худалдаа эхэлжээ. 8-р сарын 19 хүртэл үргэлжлэх уг худалдаагаар та Sony PlayStation-д зориулсан хамгийн хамгийн тоглоомуудыг үнэмшмээргүй хямд үнээр авах боломжтой. Бидний зүгээс хамгийн их эрэлттэй байгаа 10 тоглоомыг танилцуулъя.

1. DOOM (PlayStation 4)

Уг Doom нь 90 оны үед програмистууд анхны компьютерт суулгаж басхүү дискээр дамжуулж байсан Doom–ийн шинэчилсэн хувилбар юм. Сүүлийн 25 жилд уг тоглоом харагдацын хувьд хүчтэй өөрчлөгдсөн бөгөөд одоо яг л фантастик боевик кино шиг л харагдаж байгаа бөгөөд харин хөгжим нь хонхны ойлгомжгүй чихрах дууг санагдуулахгүй болсон бөгөөд харин жинхэнэ металл хөгжим хангинадаг болсон.

Уг тоглоомын үндэс нь 25 жилийн өмнөхтэй ижил хэвээр үлдсэн. Тоглогч нь тоглоом эхлэхээс дуусах хүртэл өөрийн замд таарсан амьд бүхнийг устгах ёстой. Үүнд нь үрлэн сумт буунаас эхлээд дэлбэлэгч бүхий фантастик зэвсэглэл тусладаг ба түүнд харин хэрцгий мангасууд саад болно. Doom–р тоглох маш хөгжилтэй бөгөөд мангасын тоо сумны тооноос их бөгөөд таныг цахилгаан хөрөө олж авах хүртэл ухрахыг мэдэхгүй дайрах болно.

 

2. Grand Theft Auto V (PlayStation 3, 4)

Бодит тоглоом. Үүнээс өөр тоглоом авах шаардлага байхгүй хэмээн хошигнодог нь оргүй яриа биш юм. Түүнчлэн Los Santos хот болон түүний суурин газрууд нь даалгавар болон зугаа цэнгэлээр дүүрэн байх нь дамжиггүй.

Grand Theft Auto V тоглоомонд хэдэн жилээр ч уусах боломжтой бөгөөд Оушены найзуудын адал явдлаас дутахааргүй үйл явдлаар дүүрэн даалгавартай, онлайн горимоор тоглох, хотоор төрөл бүрийн машинаар тэнэх, сөнөөгч онгоц унаж эсэл банк дээрэмдэж, Сан-Андреас хотоор эцэс төгсгөлгүй тэнэж, теннис тоглох, йогоор хичээллэх, төрөл бүрийн машин цуглууах, селфи хийх эсвэл бирж дээр хөрөнгө босгох г.м.

Үүрэг даалгавар гүйцэтгэж, хэд хэдэн даалгаврыг өөрийнхөөрөө давахын тулд л 50-60 цаг тоглох шаардлагатай. Хэрэв бүх үеийг давж, бүх нууцыг хайсан тохиолдолд 100 бүү хэл 200 цаг ч орж магадгүй.

Тоглогч нь онгоцноос жип машинтай үсрэх эсвэл бөөн цагдаа дундуур скутерээр нүцгэн зугтаах г.м. гайхамшигтай дүрслэл, найруулга ба төсөөлөшгүй хэмжээний даалгавар нь танд хэзээ ч мартагдашгүй мэдрэмжийг өгнө гэдэгт итгэж болно.

 

3. Rise f the Tomb Raider (PlayStation 4)

Домогт булш ухагч Лара Крофт эртний домогт Китеж-градыг хайхаар Сибирь явах бөгөөд тэнд түүнийг нууц эрдэнэс болон эрэлхэг геологич эмэгтэй өөрийн алга болсон эцгийн нууцын хариуг хүлээж байна.

Нэрнээс үл хамааран булш ухах адал явдал бараг байхгүй гэж хэлж болно. Уг тоглоомын гуравны хоёр нь булчинлаг бөгөөд шүдээ хүртэл зэвсэгэсэн хөлсний алуурчдаас зугтахад зориулагдсан байдаг. Зарим тохиолдолд уг нуугдах ажиллагаа нь цуст буудалцаан болон нуувчнаас нуувчны хооронд гүйх болдог. Уг тоглоомын бас нэгэн хэсэг нь уг тоглоомын гайхамшигт дэлхийг судлахад буюу зэвсэглэлээ сайжруулах болон нууцыг цуглуулахад чиглэсэн.

Тоглоомын зураглал дэндүү төгс учир танд уйдах зав гарахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Тоглоомын туршид дэлгэцийг дэлбэрэлт, буудалцаан, сүйтгэгдсэн хот тосгод болон гол дүрийн гуалиг бүсгүй чимэх болно.

 

4. Titanfall 2 (PlayStation 4)

Энэ бол дан ганц тоглоом бус найман настаас наян настэй эрэгтэй хүн бүрийн мөрөөдөл юм. Ирээдүйн дайнд та цэрэг болж оролцох бөгөөд таны зэвсэг нэгт ахан дүүс болох хоёр давхар байшингийн хэмжээтэй өндөр дайны робот-титанууд байх юм. Мөн та хэзээ ч тэр роботуудын дуртайдаа орж суух боломжтой. Титаны дотор ороход цөмийн хөдөлгүүр хүнгэнэж, хагас тонн жинтэй бууг барьж, харин чихэвчээр удирдлагын компьютер сонстоход танд хэнд ч дийлдэшгүй мэт сэтгэгдэл төрөх болно.

Хэрэв та Titanfall 2–ыг тоглож байвал та нэг сумаар хоёр туулай буудлаа л гэж мэд. Тус тоглоомонд үйл явдалт горим байх бөгөөд энэ нь цэрэг эр болон өөрийн нисгэгчээ алдсан BT-7274 цэргийн робот хоёрын нөхөрлөлийг харуулсан түүх юм. Тэр хоёр хөлөг онгоц нь сүйдсэн гарагаас гарахыг оролдох ба үүнийхээ зэрэгцээ дайсны супер зэвсэглэлийн боловруулалтын тухай нууцыг тагнах болно.

Уг сэтгэл хөдлөм төгсгөлийн дараа дайны түүхийн дараагаар олон тоглогчтой холбогдох горимд холбогдож болох ба багийн тулаан, өөрийн онгоц, зэвсэглэл болон өөрийн титаныг сайжруулах боломжтой.

 

5. Tekken 7 (PlayStation 4)

Ийнхүү Tekken–ий цуврал долдугаар түвшинд хүрсэнээ танилцуулж байгаа юм. Өмнөх хувилбаруудыг заавал тоглох шаардлагагүй гэж бодож байна. Учир нь тэдгээр нь хүний багтаамж болон тоглох горимоор л өөр өөр байгаа билээ. Харин одоо таныг 36 тулаанч эрс болон зуугаад цагийн тулаан хүлээж байна.

Теккен үргэлж л өөрийн гайхамшигтай тулаанч эрсээр гайхашрал төрүүлж ирсэн билээ. Харин долдугаар түвшинд “гайхамшигтай” гэх хэлэх нь учир дутагдалтай мэт. Тулааны тавцан дээр та нэг бол аварга панда болон мянган жилийн настай үхэшгүй нинжатай тулалдах боломжтой. Эсвэл оросын дайны робот болон тамаас ирсэн эртний чөтгөр ч байж болно. Гэвч уг тоглоомонд энгийн байкер, боксчин болон таеквондогийн мастер хангалттай бий хэдий ч энгийн нүдээр хальт хараад баавгай гонконгийн цагдаа хоёр юуны төлөө зодолдоод байгааг ойлгохгүй.

Энэхүү гайхалтай тоглоомыг хараад танд хэлэх үг ч олдохгүй ба долдугаар түвшний Теккен нь нэг тоглогч бүү хэл олон тооны тоглогчдыг хөгжөөж басхүү гайхашруулж чадахуйц олон тооны аргатай билээ.

 

6. Mortal Combat X (PlayStation 4)

Энэ нь тоглоомын жагсаалт дундах 20 жилийн түүхтэй тоглоомын нэг. Мортал Комбатыг бүгд эсэргүүцэж, эцэг эхийн зөвлөлийнхөн хүртэл дарамтлаж, басхүү уг тоглоомноос сэдэвлэсэн онц сонирхолтой кинонууд болон аймшгийн цувралыг гаргаж байсан ч уг тоглоом нэг ч өөрчлөгдөөгүй гэж болно.

Уг тоглоом нь ганц ганцаар тулалдах горимтой бөгөөд чадварлаг тоглогч бүр өөрийн тулааныг фаталити-гээр буюу нарийвчлан хараагүй байхад л огиудас цутгам хамгийн харгис хэрцгий аргаар төгсгөх боломжтой. Уг тоглоом нь аймхай хүмүүс тоглоход тохиромжгүй бөгөөд дотор эрхтэн болон бусад харгис хэрцгий үйлдлийг хэдэн цагаар харах нь тийм ч таатай бус байх болов уу.

 

7. Killzone: Харанхуйн нөмөрт (PlayStation 4)

Тус тоглоом нь PlayStation 4–ийн борлуулалттай тусгайлан зэрэгцэж гаргасан хамгийн гайхалтай тоглоомуудын нэг. Тоглоом эхлэхээсээ авахуулаад дуусах хүртлээ PlayStation 4 нь өнөөгийн хамгийн хчирхэг, сайн төхөөрөмж гэдгийг харуулж чадсан.

Уг тоглоом нь дайнч харь гаригийнхан болох хэлгаст болон хүн төрөлхтөний үлдсэн хүмүүс хоорондын хүйтэн дайны өмнөх үйл явцыг харуулдаг. Тагнуулын үйл явц нь хууран мэхлэлт, хуйвалдаан болон дайсны гүн дэх партизаны үйл ажиллагаа дүүрэн байна. Та зураглалын дүрс эсвэл өвсөн дээрх гэрлийн туяаг зэрвэс хараад өнгөрөх төдийд дайсны эргүүлийг өнгөрөөх эсвэл шинэ үйл ажиллагаа эхэлсэн байх болно.

 

8. Batman: Arkham Knight (PlayStation 4)

Бэтмэний тухай хамгийн шилдэг тоглоом. Готам хотын далавчит хамгаалагчийг тоглоход хэзээ ч ийм сонирхолтой байгаагүй билээ.

Тус тоглоомыг боловрсуулахын тулд Бэтмэний дотоодын мангасуудтай тулалдаж буй гайхамшигт үзэгдлийг дахин бичих шаардлагатай болсон. Тоглогчид уйтгартай санагдуулахгүйн тулд хувсанд нь хэд хэдэн нууцлаг төхөөрөмж суурилуулж, цахилгаан бээлий болон хөлдөөгч тэслэгчийг суурилуулж өгсөн. Илүү онц сонирхолтой болгохын тулд хотын гудамжаар галзуу мэт давхих чадалтай, ганц товчлуур дараад танк болон хувирах чадвартай машиныг оруулсан болно.

 

9. Red Dead Redemption (PlayStation 3)

Grand Theft Auto–гийн зохиогчдоос гаргасан ковбой эйкшн тоглоом. Уг тоглоом нь өөрийн нэрнээс үүдэлтэй ковбой, индианчууд, галт тэргийг дээрэмдэх болон хөдөө тосгонд покер тоглоом г.м. үзэгдэл бүхий Сержио Леоны киноны хэв маяг бүхий гэмт хэргийн тухай тоглоом юм.

Red Dead Redemption уг төхөөрөөмжийн өмнөх үед байсан хамгийн шилдэг тоглоом гэж нэрлэх нь зүйн хэрэг. Өнөөгийн нөхцөлд бага зэрэг хуучирсан ч гэсэн тоглоомын үзэгдэл нь нэг бус үеийн эрчүүдийг байлдан дагуулсаар байх болов уу.

Сүүлийн жилүүдэд Rockstar студи нь уг тоглоомын үргэлжлэлийг гаргахаар төлөвлөсөн хэдий ч тус тоглоом нь ковбойтой тоглоомуудын чанараараа адлагдахгүй байсаар байгаа билээ.

 

10. The Last Of Us (PlayStation 3)

Тус үеийн хамгийн эмгэнэлт тоглоом. Мянга мянган тоглогчдын нулимсыг урсгаж чадсан тоглоом билээ.

Холгүй ирээдүй. Мутацид орсон шимэгч мөөгөнцрүүд нь хүн амын дийлэнхийг цусанд дурласан ухаангүй мангас болгож хувиргасан. Амьд гарч чадсан хүмүүс цэргийн хатуу дэглэм тогтоосон тосгодод нуугдаж байгаа.

Хууль бус наймаачин Жоел “Гэгээнтнүүд” гэх нэртэй террорист бүлгэмээс хорны ерөндөг гаргаж түлхүүр байж болох Элли нэртэй охиныг эзгүйрсэн хот дундуур авч гарах даалгавар авдаг. Жоел ба Элли хоёр замдаа бие биенээ ойлголцон бие биендээ гэр бүлийг нь нөхөн аялах болно.

24
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. itka

    2017/07/27 at 18:48

    hayag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *