Хавайн Алмаазан толгой хэмээх үзэсгэлэнт сөнөсөн галт уулын тогоо

0

Хавайн Алмаазан толгой хэмээх үзэсгэлэнт сөнөсөн галт уулын тогооАлмаазан толгой, энэ бол Хавайн арлуудын гурав дахь том арал болох Оаху /Oahu/ дээр оршдог галт уулын үнсний нягтарч хатуурсан чулуулаг буюу бөсөлөн амсар юм. Алмаазан толгой буюу Diamond Head хэмээх нэрийг 19-р зуунд тус арал дээр ирээд энэхүү сөнөсөн галт уулын тогооны хад чулуунд шигдсэн кальцит болор наранд гялалзан гялтганаж харагдсаныг очир алмааз оллоо хэмээн эндүүрсэн Британий далайчид өгсөн байна. Хавайн иргэдийн хувьд энэ уулыг Ле’ахи /Le’ahi/ гэж нэрлэдэг бөгөөд үүнийй lea гэдэг нь хошуу, ahi гэдэг нь туна загас гэсэн үг аж. Туна загас гэсний учир нь уг уулын хяр туна загасны нурууны сэрвээ шиг харагддагтай холбоотой. Өргөн, дийз хэлбэрийн энэ тогоо ганцхан удаагийн дэлбэрэлтийн үеэр үүссэн байна. 200.000 орчим жилийн настай энэ галт уулын тогоог идэвхгүй болоод 150.000 жил болж байгаа гэж үздэг. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар асар том дэлбэрэлтээс хэдхэн хоногийн дотор үүссэн учир энэ тогоо ийм тэгш хэмтэй байгаа гэнэ. 1898 онд АНУ Хавайг хяналтандаа авах үед эргийн хамгаалалт томоохон асуудал болсон байна. Үндсэн бэхлэлтүүдийн нэг Форт Ружер /Fort Ruger/-ыг Алмаазан толгойн тогоон дотор барьж байсан ба 1910 онд тогооны орой дээр ажиглалтын тавцан барьж, тушаал өгөх пост хэлбэрээр тогооны ханан дотор газар доорх 4 давхар цогцолборыг барьжээ. Бэхлэлтэнд хялбар нэвтрэхээр бодож тогооны ханыг нэвтэлсэн 500 фут урттай туннель байгуулсны зэрэгцээ гадны халдлагаас хамгаалсан цогц нуувч болгохын тулд тогоон дотор их буунууд байрлуулсан байна. Ажиглалтын тавцан болон газар доорх цогцолбор эзгүй хаягдсан ч хонгил нь одоо хэр нь хонгил байсаар байгаа юм. Өнөөдөр аялал жуулчлалын үзмэр болсон Алмаазан толгойн зах руу 1.1 км явган аялалын замтай. 1.5-аас 2 цагийн тойрон аялалын үеэр аялагчид хангалттай хэмжээний ус авч явь ах шаардлагатай. Хонгил хүрэх хоёр замын нэг нь хад чулуу ихтэй, салхитай газарт байрладаг 74 гишгүүртай шат бол нөгөө нь 99 гишгүүр бүхий арай эгц шат байдаг. Бүдэгхэн гэрэлтэй хонгилын дэргэд ороомог хэлбэрийн нарийхан шат байдаг ба энэ шат нь 1908 онд баригдсан их бууны ажиглалтын тавцанд хүргэдэг. Кино зураг авалтын гайхалтай орчин болдог энэ газарт Эмми болон Алтан бөмбөрцөг шагналт Америкийн телевизийн цуврал Lost киноны зураг авалт хийгдэж байжээ. Алмаазан толгойн өндөр нь 231 метр, диаметр нь 1073 м. Эртний Хавайчууд энэ тогооны баруун энгэрт цусанд дуртай дайны бурхан Ку /Ku/-д зориулан тахилга үйлддэг байжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *