Үндэсний газарзүйн нийгэмлэгийн 6-р сарын шилдэг гэрэл зургууд

0

Үндэсний газарзүйн нийгэмлэгийн 6-р сарын шилдэг гэрэл зургуудЭх дэлхийгээ хайрлах зүрх сэтгэлийг хүн бүхэнд төлөвшүүлэхийг зорьдог Үндэсний газарзүйн нийгэмлэг бол Дэлхийн хамгийн том шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудын нэг билээ. Газарзүй, археологи, байгалийн шинжлэх ухаан, хүрээлэн буй орчин, түүх, дэлхийн соёлын талаар мэдээллийг бэлтгэж, түгээдэг тус байгууллага сар бүр шилдэг гэрэл зургуудын багцаа бэлтгэн гаргадаг. Тус нийгэмлэгийн 2013 оны 6-р сарын шилдэг гэрэл зургуудыг үзэгч та бүхэнд толилуулж байгаа ба эх дэлхийгээ хайрлах зүрх сэтгэлтэй хүн бүрт машид таалагдсан нийтлэл болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Арканзас, цагаан сүүлт буга /Virginia deer/, гэрэл зургийн Жефф Роуз /Jeff Rose/
Дундаж хэмжээний биетэй, цагаан сүүлт хэмээх энэ бугын уугуул нутаг нь АНУ, Канад, Мексик, Төв Америк, Өмнөд Америк түүнчлэн хамгийн алсдаа Перу юм. Хэдийгээр хамгийн нийтлэл төрөл зүйлүүдийн нэг боловч 1920 оны байдлаар Арканзаст ердөө 200 тоо толгой байгаа гэсэн тоо гарчээ.
Гранд Коморо өдрийн хонин гүрвэл /Grand Comoro day gecko/, гэрэл зургийг Лаурен Хоган /Lauren Hogan/
Өдрийн цагаар амьдралынх нь идэвхтэй үе үргэлжилдэг энэ хонин гүрвэл шавьж, цэцгийн шүүсээр хооллодог бөгөөд орчны гэрэл болон температураас хамаарч өнгөө өөрчилдөг.

Игуазугийн хүрхрээ /Iguazu Falls/-н дээгүүрх ураацайн сүрэг, гэрэл зургийн Франческо Филиппо Пеллегрини/
Бразиль болон Аргентины хил дээр урсах Игуазу голын энэ хүрхнээний дээгүүрх халин нисэлдэх ураацайн энэ зураг үнэхээр гайхалтай зураглал болжээ. Дашрамд дурдахад Игуазу хүрхрээ нь Байгалийн шинэ долоон гайхамшгийн нэг юм.

Орда агуй /Orda cave/, гэрэл зургийг Виктор Лягушкин /Viktor Lyagushkin/
Оросын Перм мужийн нутаг дэвсгэрт орших Дэлхийн хамгийн том усан доорх шохойн чулуун агуй.

Исландын давалгаа, мөсөн уулнууд, гэрэл зургийн Софи Карр /Sophie Carr/

Умард Америкийн шар шувуу, гэрэл зургийг Грахам МакЖиорж /Graham McGeorge/

Калифорни, Биксби голын гүүр /Bixby Creek Bridge/, гэрэл зургийн Дуглас Крофт /Douglas Croft/
Инженерийн гайхамшиг болсон энэ гүүрийг үзэхээр жил бүр нэг сая гаруй жуулчид, гэрэл зурагчид Дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг.

Хятад, Таван цэцэгт нуур /Five Flower Lake/, гэрэл зургийг Майкл Ямашита /Michael Yamashita/
Өнгөт эрдэс давс, усны ургамал сүр жавхлантайгаар өнгө хоршсон нуурын усанд орчны байгалийн дүр төрх тольдогдон таван өнгөөр сүлэлдэн харагддаг. Хятадууд үүнийгээ зургийн ид шид хэмээн нэрлэдэг бөгөөд Жиужайгоутай харьцуулах газар дэлхий дээр үгүй гэлцдэг аж.

Москва, гэрэл зургийг Дара Пулижина /Dara Pilugina/
Москвагийн их гүүрний дүр зураг

Индонезийн загасчин эр, гэрэл зургийг Доди Кусума /Dody Kusuma/

Каталоны галт наадам болон буг чөтгөрүүд, гэрэл зургийг Карлос Родригуз Пачеко /Carlos Rodriguez Pacheco/

Камчатк, нохой зээх, гэрэл зургийг Сергей Горшков /Sergey Gorshkov/
Хичнээн зузаан цастай байсан ч нохой зээх өөрийн агнах ангийнхаа үнэрийг ялган таньж чаддаг. Энэ махчны хараа муу боловч үнэрлэх, сонсох чадвар нь маш сайн.

Хавай, хуягт өтний нэгэн зүйл сабеллида өтний тэмтрүүлүүд, гэрэл зургийг Дарлин А. Муравски /Darlene A. Murawski/
Сабеллида өтний нарийхан үсийг харах боломжийг олгосон энэ зурган дээр харагдаж байгаа тод өнгө нь өтийг хортой гэдгийг бусад махчин амьтдад сануулж байгаа хэрэг аж.

Патагонын шөнийн тэнгэр, гэрэл зургийг Макс Сиегал /Max Seigal/

Япон, хулсан ой, гэрэл зургийг Теруо Араяа /Teruo Araya/

Энэтхэг, бор толгойт цахлай /Brown-headed gull/, гэрэл зургийг Чандрабала Сингх /Chandrabala Singh/

Чулуун загас /Synanceia verrucosa/, гэрэл зургийг Маттиас Клум /Mattias Klum/
Номхон Дөлгөөн далайн дэл хадан дээрээс чулуун загасыг ялган таньж харах их хэцүү. Хэрвээ түүний хортой хатгуурт хатгуулах юм бол тэсвэрлэшгүй өвдөхөөр барахгүй амь насанд ч аюултай юм.

Исланд, Хвераветлир /Hveravetlir/, гэрэл зургийг Оршоя, Эрлен Харбега нар /Orshoya and Erlen Harberga/
Хвераветлир гэдэг нь цулгай газар дахь халуун рашаанууд гэсэн утгатай үг юм.

Норвеги, Свалбард /Svalbard/, гэрэл зургийг Паул Никлен /Paul Nicklen/
Свалбардын экосистем нь тэнгэр, далайн ус, далайн эргээс бүрддэг.

АНУ, Парсон Рассел терьер /Parson Russell Terrier/, гэрэл зургийг Сет Кастеел /Seth Casteel/
Усан доорх гайхамшигт нохой нэртэй энэ зургийг авахын тулд 10 удаагийн оролдлого хийжээ.

Врангел арал /Wrangel Island/, үнэг, гэрэл зургийг Сергей Горшков /Sergey Gorshkov/
Намар болоход залуу үнэгнүүд газар нутгаа судалж эхэлдэг бөгөөд амьдралынхаа гурван жилийн өнгөрүүлсэн төрсөн газартаа эргэж ирэх нь нэн ховор байдаг байна.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *