2013 оны Холливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчид

0

2013 оны Холливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчидФорбес сэтгүүл Роберт Дауни, Жей Эр. /Robert Downey, Jr./-ээр тэргүүлүүлсэн Холливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн жагсаалтыг гаргажээ. Сүүлийн жилүүдэд энэ эрхэм дуулиан тарьсан хит кинонуудын зах зээлд амжилтын билэг тэмдэг болж байгаа ба Дэлхийн Бокс оффист 500 сая доллар давсан ашиг орлоготой зургаан кинонд түүнчлэн тус бүр нь 1 тэрбум доллараас хэтэрсэн хэмжээний ашиг орлого олсон Avengers, Iron Man 3 кинонуудад гол дүр бүтээсэн юм. 2012 оны 6-р сарын эхнээс 2013 оны 6-р сарыг хүртэлх нэг жилийн хугацаанд Дауни 75 сая доллар олсон байна.

Роберт Дауни, Жей Эр. /Robert Downie, Jr./
Чаннинг Татум /Channing Tatum/, орлого 60 сая
Форбес сэтгүүл түүнийг 60 сая долларын орлого олсон гэж багцаалсан бол тус сэтгүүлд өгсөн ярилцлагандаа 55 сая долларын орлого олсон гэж өгүүлжээ.
Хью Жекман /Hugh Jackman/, орлого 55 сая
Австралийн жүжигчин эрхэм Шоовдор хүмүүс /Les Miserables/ кинонд бүтээсэн дүрээрээ Оскарт нэр дэвшсэний зэрэгцээ Икс хүмүүс /X-Men/ киногоороо ч бас байлдан дагуулсан.
Марк Уолберг /Mark Wahlberg/, орлого 52 сая
Тед /Ted/ киноныхоо дүрээр амжилт гаргасан Уолберг хоёр ч Оскарт нэр дэвшээд зогсохгүй ирэх онд дэлгэцнээ гарах Трансформерс киноны дараагийн ангид тоглож байгаа юм.
Дуэйн Жонсон /Dwayne Johnson/, орлого 46 сая
Бөхийн спортын тамирчин Дуэйн Жонсон хоёр дуулиан тарьсан кинонд тоглосны зэрэгцээ Hero нэртэй өөрийн гэсэн шоугаа хөтлөн явуулах болсон.
Леонардо диКаприо /Leonardo diCaprio/, орлого 39 сая
Алдарт Титаникаас хойш жүжигчин Леонардогийн хамгийн их ашиг орлого авчирсан дүр нь Австралийн найруулагч Баз Лурманн /Baz Luhrmann/-ы The Great Gatsby киноны Жей Гэтсби /Jay Gatsby/-гийн дүр юм.
Адам Сэндлер /Adam Sandler/, орлого 37 сая
Hotel Transylvania киноны цус сорогчийн дүрд дуу оруулсан нь түүнд багагүй орлого авчирсан.
Том Круз /Tom Cruise/, орлого 35 сая
Энэ жагсаалтын наймдугаар байранд бичигдсэн жүжигчин эрхэм Жек Ричер /Jack Reacher/-ын дүрийг чадварлаг бүтээсэн нь түүнд багагүй орлого оруулсан.
Дензел Вашингтон /Denzel Washington/, орлого 33 сая
Хоёр удаагийн Оскарын шагналын эзэн энэ эрхмийн Flight киноны дүр түүнийг дахин Академийн шагналд нэр дэвшүүлсэн юм.
Лиам Нисон /Liam Neeson/, орлого 32 сая
Дэлхийн хамгийн хүчирхэг 100 алдартны жагсаалтанд хараахан багтаагүй ч Бен Аффлек /Ben Affleck/, Уилл Смит /Will Smith/ нараас илүү их орлого олсон Лиам Нисон энэхүү жагсаалтын 10-р байранд бичигджээ.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *