
Өдөр тутмын хэрэглээний гэр ахуйн эд зүйлс нь заримдаа бидний мэдэхгүй аюулыг хадгалж байдаг ажээ. Төрөл бүрийн гоо сайхны болон цэвэрлэгээний бодисууд, гэрийн хаа нэгтээ үүссэн хөгц мөөгөнцөр тэр ч бүү хэл бидний унтаж амардаг ор, усанд ордог ванн гэх мэт зүйлс бидэнд аюул учруулах тохиолдол байдаг байна. Яагаад ахуйн хэрэглээний зүйлс амь нас, эрүүл мэндэд аюул учруулах зүйлс болж хувирсныг сонирхож байгаа бол нийтлэлээ тухлан уншаарай.
Үсний будганд агуулагддаг толуол хэмээх химийн бодис нь цусны хавдар үүсгэх эрсдэлтэй.
Үнэртэнд агуулагдах фталат хэмээх бодис болон нярай эрэгтэй хүүхдийн өсөлтийн гажгийн хооронд холбоо байгааг эрдэмтэд тогтоожээ.
Цайруулагч, нашатырын спирт зэрэг гэр ахуйн цэвэрлэгч бодисуудын тодорхой нэгдлүүд нь үхлийн хор нөлөө үзүүлж чадах хий ялгаруулдаг.
Жил бүр 450 орчим хүн орноос унаж нас бардаг.
Хувцас хатаагчаа ашиглах бүрдээ хувцсанд наалдсан утас гэх мэт зүйлсийг цуглуулдаг савыг хоосон байгаа эсэхийг шалгаж байгаарай. Энэ нь дотроо хогтой байх нь аюултай гал түймэр гарах нөхцлийг үүсгэдэг.
Хэрвээ танай байшин 1978 оноос өмнө баригдсан бол байшингийн чинь будаг сайн чанарын будагтайд эргэлзэх хэрэггүй. Гэхдээ будаг нэгэнтээ хуурч, ховхорч эхэлсэн бол энэ нь маш хортой болж эхэлсэн байдаг.
Хэдийгээр олонх гэрийн ургамлууд зэгсэн аюулгүй ч аюултай ургамлууд ч байдаг. Тиймээс хүүхдүүдээ ургамлынхаа навчнаас хол байлгаарай.
Химийн филтер агуулсан нарнаас хамгаалах тос нь жирэмсэн эхчүүд болон хүүхдийн хөгжилд хор учруулж мэднэ.
Шампунь, лосьон зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг парабен хэмээх бодис нь хөхний хорт хавдрын эсэд мөн агуулагддаг.
Бага зэргийн хөгц асуудалтай зүйл биш. Гэхдээ хэмжээ нь ихсээд ирвэл энэ нь харшил, астма, төв мэдрэлийн системийн асуудлууд тэр ч бүү хэл хавдар үүсгэхэд нөлөөлнө.
Гулгамтгай нөхцлөөс болж жилд 340 орчим хүн ваннд нас бардаг.
Үнэр дарагч шүршигчинд агуулагдах триклозан нь дотоод шүүрлийн булчирхайн систем болон булчингийн үйл ажиллагааг гэмтээдэг.








миний гэр бүл номонд хэрэг боллоо
2015/04/13 at 09:48
маш сайн.ок