Эрүүл мэндээ дэмжихийн тулд өдөрт хэдэн удаа суниах хэрэгтэй вэ: эрдэмтэд яг хэд хийх хэрэгтэй талаар зөвлөж байна

2

Дасгалыг 1 минутын турш л хийнэ – энэ хугацаанд хэд хийж чадаж байна тэр хэмжээгээрээ л хийнэ. Харин одоо өөрийнхөө үр дүнг төгс үетэйгээ харьцуулаарай.

Суниах дасгал нь цээж, мөр, хэвлий болон нурууны булчинг нэмэгдүүлээд зогсохгүй өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлдэг. Уг дасгал мөн эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдөг давуу талтай, гэхдээ уг дасгалыг өдөрт тодорхой тоогоор хийж гүйцэтгэнэ. Уг тодорхой тоог Харвардын их сургуулийн эрдэмтэд гаргаж ирсэн юм.

2019 оны 2-р сарын Journal of the American Medical Association сэтгүүлд эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг хэвлэн гаргажээ. Уг нийтлэлд: суниах тогтсон тоо бий бөгөөд энэ нь зүрхний булчинг чангалж насыг уртасгахад нөлөөлнө гэсэн байна.

Мэргэжилтнүүд 10 жилийн турш мянга гаруй эрчүүдийн эрүүл мэндийн байдлыг ажигласан – Индиана мужийн гал сөнөөх газрын ажилтнууд. Чиглэж сонгосон нь ч нарийн учиртай: эдгээр хүмүүс бусад хүмүүсийг бодвол байнга биеийн ачаалал авч байдаг бөгөөд байнгын хяналтанд байдаг. Тэгэхээр тэднийг хэдэн удаа суниаж байгааг байнга ажиглаад байж болно гэж судлаачид үзжээ. Суниасан тоог судлаачид гал сөнөөгч нарын эрүүл мэндийн дэвтэр дээрх үзүүлэлттэй харьцуулж үзсэн байна. Тэгээд нэгэн гайхалтай нээлт хийжээ.

Өдөрт 40 болон түүнээс дээш удаа суниаж байгаа эрчүүдийн зүрх-судасны өвчлөл тусах эрсдэл 96 хувиар бага гарчээ, энэ харьцуулалт нь 10 болон түүнээс бага суниаж байсан хүмүүстэй харьцуулахад гарсан тоо юм.

20-30 удаа суниахад – бас л нааштай үр дүн үзүүлнэ. Зүрхний асуудал үүсэх эрсдэл энэ тохиолдолд 75 хувиар буурна, уг харьцуулалт нь мөн л 10 болон түүнээс бага удаа суниаж байгаа хүмүүстэй харьцуулсан үзүүлэлт.

Нэг чухал зүйл: суниах тоо нь зөвхөн 60 секундэд л хамаарна. Тэгэхээр хагас цаг үргэлжлэх “залхуурсан” 20 удаагийн суниалтыг энд тооцохгүй байх нь. Зөвхөн 1 минут, зөвхөн хардрок!

Эрдэмтэн судлаачид өөрсдийнхөө судалгааг мөн анхааруулах талаас нь ч авч үздэг. Тэд уг судалгаанаас зөвхөн статистик үзүүлэлтийг л гаргаж чадсан болохоос бус үр дүн болон шалтгааныг тодорхойлоогүй гэдгийг анхааруулжээ. Таны суниаж чадах суниалтын тоо зөвхөн таны зүрх судасны системд үзүүлэх нөлөөг л харуулна. Эрчүүд өөрийнхөө эрүүл мэндийг тодорхойлох маш энгийн арга гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ.

Хэрвээ та энэ дасгалыг төдийлөн сайн гүйцэтгэж чадахгүй байгаа бол – зүрхнийхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах цаг болсныг илтгэж байна. Зөв хоолло, илүү их хөдөл, цусан дахь сахарын хэмжээгээ хяна бас “мөнхийн хөдөлгүүр”-ээ хэвийн ажиллуулах өөр бусад зөвлөгөөг ч дагах хэрэгтэй.

Мэдээж зөв техниктэй суниаж сурах хэрэгтэй. Төсөөлж байгаа шиг чинь тийм ч хэцүү биш шүү дээ. Уг дасгалаас та өөртөө юу юу авч болох билээ – үнэлж баршгүй давуу талууд бий гэдгийг бүү мартаарай.

21
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. М. Отгон

    М. Отгон

    2019/03/23 at 23:17

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *