20, 30, 40, 50 болон 60 насанд эмэгтэйчүүдийн биед ямар витаминууд болон эрдэс бодисууд шаардлагатай байдаг вэ?

4

Эрүүл амьдралын хэв маяг бол ямар ч насанд гоо үзэсгэлэнтэй харагдах болон сайн сайхан амьдрах гол түлхүүр юм. Залуудаа бага хэмжээний витамин болон микро элемент хэрэглэж, нас ахих үедээ их хэмжээгээр хэрэглэнэ гэж бодож байвал та эндүүрч байна. Таны бие организмд эрдэс бодисууд үргэлж хэрэг болдог, гэхдээ хэзээ, хэдэн насандаа ямар витамин хэрэглэх ёстой вэ гэдгийг мэдэж байх нь зүйтэй. Одоо бид та бүхэнд хэдэн насандаа ямар төрлийн витамин болон эрдэс бодис хэрэглэх ёстой болохыг хэлж өгье.

20+

Энэ насан дээр таны биеийн идэвхтэй байдал түлхүү давамгайлдаг. Тэр ч үүднээсээ ихэнх эмэгтэйчүүд 20-30 насандаа амарждаг бөгөөд бие организм ч үүнд бэлэн байдаг. Дархлааны системээ сайжруулахын тулд та витамин Д амин дэм хэрэглэх хэрэгтэй. Нөхөн үржихүйн системд витамин Е, фолийн хүчил болон төмөр сайн. Харин витамин Ц амин дэмийн хувьд биеийг тамиржуулах ач тустай.

Getty Images / Ideal Image

 

30+

Биеийнхээ бүх системийн үйл ажиллагаанд анхаарал хандуулах цаг ирлээ гэж ойлгож болно, наад зах нь таны арьс зарим хэсгээрээ үрчлээтэж эхлэх болно. Витамин А болон Е амин дэмүүд, Q10 фермент энэ насны эмэгтэйчүүдийн арьсанд сайн нөлөө үзүүлнэ. Харин дархлааны системд витамин Д болон Ц амин дэмүүд хэрэгтэй. Энэ насан дээр мэдрэлийн системд магни, витамин Б болон цайр хэрэг болно. Нөхөн үржихүйн системд дээрх амин дэмүүд хэрэггүй. Мөн бодисын солилцоогоо сайжруулахын тулд иод хэрэглэх ёстойг санаарай.

Getty Images / Ideal Image

 

40+

Энэ насан дээр чухал анхаарах ёстой зүйл арьсан дээр толбо үүсэхээс сэргийлж, залуу насаа хадгалж үлдэх явдал юм. Витамин Д болон кальци ясанд сайн бол магни болон Б төрлийн витаминууд мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлнэ. Витамин Е болон Ц амин дэмүүдийн хувьд, антиоксидантуудыг хамгаалах бол Q10 фермент арьсанд хэрэгтэй. Таны зүрх судасны үйл ажиллагаанд омега-3 ханаагүй тосон хүчил хэрэг болно.

Getty Images / Ideal Image

 

50+

Энэ нас бол үрчлээтэйгээ тэмцэх чухал үе бөгөөд биеийнхээ эрүүл мэндэд анхаарахын тулд хоолны зөв дэглэм баримтлах шаардлагатай болдог. Иймд кальци болон витамин Д амин дэмийг хэрэглэвэл яс бэхжинэ. Зүрх судасны хувьд дээр дурдсан омега-3 тосон хүчлийг хэрэглэнэ. Мэдрэлийн системээ сайжруулахын тулд магни болон Б төрлийн витаминууд, тэр дундаа Б12 амин дэмийг хэрэглэх ёстой. Антиоксидантыг хамгаалах үүднээс витамин Ц болон Е амин дэмүүдийг хэрэглээрэй. Мөн энэ насан дээр нүднийхээ хараанд анхаарах ёстой учир витамин А амин дэмийг хэрэглэвэл тохиромжтой. Харин Q10 ферментийг хэрэглэж арьсаа хамгаалаарай.

Getty Images / Ideal Image

 

60+

Энэ насан дээр өмнө нь хэрэглэж байсан хэмжээтэй тэнцэхүйц витамин болон эрдэс бодис хэрэглэх хэрэггүй, харин хэд хэдэн амьдралын эрүүл хэв маягийг хэвшил болгоход анхаараарай. Эдгээрийн хамгийн эхэнд, сайн унтаж амрах хэрэгтэй болохыг санаарай. Таныг сайн унтаж амрахад мелатонин гормон туслах болно.

Getty Images / Ideal Image

Хэрэв та дээрх витаминуудыг нэмэлт бүтээгдэхүүн маягаар хэрэглэхэд хүрвэл заавал мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай. Та хэрэглэж буй витамин болон хоол хүнсээ зөв сонгож чадвал таны бие организмд гайхалтай сайнаар нөлөөлнө гэдгийг дуулгахад таатай байна. Танд эрүүл энхийг хүсье!

Olena Zaskochenko / Shutterstock.com
7
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Baast Taishir

    Baast Taishir

    2019/03/23 at 10:31

    Tseku Su уншаарай

  2. Sima Sendmaa

    Sima Sendmaa

    2019/03/24 at 09:21

    Munkhtuul Erdeneochir

  3. Tungaa Tungaa

    Tungaa Tungaa

    2019/03/24 at 18:46

    Сайнтуяа Баасанжав

  4. Tungaa Tungaa

    Tungaa Tungaa

    2019/03/24 at 18:47

    Отгоо Отгоо

  5. Tungaa Tungaa

    Tungaa Tungaa

    2019/03/24 at 18:47

    Mongoljin Mongoljin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *