Гэрийн нөхцөлд хийсэн энэ тосоор үрчлээгээ ганцхан долоо хоногийн дотор арилгаарай

1

Залуу сайхан төрхөө хадгалах болон арьсны эрүүл мэндийг дэмжих – дэлхий дахинаа олон хүмүүсийн хувьд биедээ арчилгаа тавих ажлын хамгийн чухал хэсэг байдаг. Нарийн зураас, үрчлээ, нүдний хажууд үүсэх “галууны сарвуу” үрчлээс зэрэг нь – хөгшрөлтийн анхны шинж тэмдэг хэдий ч энэ таагүй өөрчлөлтөөс арьсандаа зохих анхаарал тавьснаар ангижирч чадна.

Арьс арчилгаанд хэрэглэх маш олон төрлийн бүтээгдэхүүн зах зээл дээр зарагдаж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь арьсны асуудлыг богино хугацаанд шийднэ гэж амлах хэдий ч нөгөө талаараа арьсанд гаж нөлөө үзүүлэх химийн орц ихтэй ажээ. Эмзэг арьстай хүмүүс химийн орцтой бүтээгдэхүүнээс зайлсхийхээс өөр аргагүй. Зөвхөн эмзэг арьстай төдийгүй мөн химийн гаралтай бүтээгдэхүүн нүүрэндээ түрхэхээс зайлсхийдэг хүмүүс гэрийн нөхцөлд өөрсдөө гаж нөлөөгүй тос бэлдэж хэрэглэх бүрэн боломжтой ажээ.

Гэрийн нөхцөлд бэлдсэн тос яаж үр дүнтэй байж чадах вэ?

Хариулт маш энгийн: тосны орцод орох бодис нь арьсыг чийгшүүлж шим тэжээл өгнө – энэ бол арьсанд нэн чухал бөгөөд эд эсийг нь сэргээж өгнө. Шингэний дутагдалд орсон арьс шаргал өнгөтэй болж үрчийж эхэлдэг, худалдааны гоо сайхны бүтээгдэхүүн нь химийн орц ихтэй тул ширүүн үйлчилгээ үзүүлж арьсны эрүүл байдлыг дэмжихээс илүүтэй эвддэг муу талтай. Арьсны эрүүл, тэнцвэрт байдлыг дэмжихийн тулд байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх нь маш үр дүнтэй бөгөөд насны өөрчлөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

Бидний бэлдэх тосны орцод бүйлсэн самар эсвэл чидун жимсний тос орно – байгалийн гаралтай чийгшүүлэгч хэмээгдэж антиоксидант үйлчилгээ үзүүлдэг. Чидун жимсний тосыг хүнсний ямар ч дэлгүүрт зарж байгаа, гэхдээ бүйлсэн самрын тосыг эмийн сан эсвэл байгалийн гаралтай бүтээгдэхүүн зардаг тусгай дэлгүүрээс авах болов уу. Ямар ч тохиолдолд бай, эдгээр ургамлын 100%-ийн тос байх ёстой юм, ямар нэгэн хольц байх ёсгүйг анхаараарай.

Зөгийн бал нь арьсны өнгийг сэргээнэ, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Бидний бэлдэх тосны орцод орсон юм.

Өндөгний шар – А амин дэм агуулсан шим тэжээлээр баялаг орц болно. Мөн ретанол гэх бодис агуулдаг бөгөөд уг бодис нь арьс арчилгаанд нэн чухал ажээ.

Вазелин нь дээрх орцуудыг наалдуулах үүргийг гүйцэтгэнэ, нэг ёсондоо арьсны хөнгөн чанарын тос болж хөргөгчинд удаан хадгалахад тусална.

Гэрийн нөхцөлд бэлдэх тос:

  • 1 х.х бүйлсэн самар эсвэл чидун жимсний тос
  • 1 өндөгний шар
  • 1 ц.х зөгийн бал
  • 2 ц.х гоо сайхны вазелин

Том хоолны саванд жижиг сав хийнэ. Вазелинаа жижиг савандаа хийгээд хоолны том савандаа ус хийгээрэй, вазелинтай саванд ус дусаахаас болгоомжилно. Ус буцлахад вазелин хайлж эхэлнэ. Галаас аваад хайлсан вазелиндаа өндөгний шар, зөгийн бал болон бусад тосоо нэмээд хурдтай хутгаарай. Бэлэн болсон тосоо хөргөөд нүүрэндээ түрхэж 1 цаг орчим болгоод цэвэр усанд дүрсэн хөвөнгөөр болгоомжтой цэвэрлэнэ.

Тосны орц бүгд байгалийн гаралтай учир хаана ч хадгалсан болно, гэхдээ удаан хугацаагаар хадгалах нь дэмий. Ямартай ч бэлдсэнээс хойш 2-3 хоног хадгалж болно, энэ хугацаанаас хэтрүүлж хэрэггүй болов уу. Тиймээс тосыг ихээр нь бэлдэх хэрэггүй, тос бэлдэхэд танд ердөө 5-10-хан минут л орох тул нэг удаа нүүрэндээ түрхэх хэмжээгээр бэлдэхийг л зөвлөж байна.

20
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. зочин

    2019/01/10 at 11:36

    Sain bnu? Goy zuvulguu ugsund bayarlalaa. Nuurendee turhehdee nimgen zuzaan n hir turheh ve?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *