Япон бүсгүйчүүд хэрхэн нүүр царайгаа жижигрүүлж, үзэсгэлэнтэй сайхан инээмсэглэлтэй болж чаддаг вэ?

0
0
4,563

Мэдээж тусгай гимнастик, иллэг бий, гэхдээ Япончууд гэдэг чинь Япончууд шүү дээ. Тийм учраас хэний ч толгойд орж байгаагүй ямар нэг юм зохиогоод л хийчихсэн байгаа.

Зарим нэг нь үнэхээр кавай (хөөрхөн, өхөөрдмөөр), шууд л хүний шуналыг хөдөлгөнө. Дасгалын япон хэрэгсэл этгээд хачин эсвэл инээд хүргэмээр байсан ч хамаагүй эцсийн дүндээ үнэхээр үр дүнтэй байдаг нь хачирхалтай. Эдгээр нь нүүрний булчин чангалах хэрэгслүүд юм.

Жишээ нь, “нугасны хошуу” болон “нохойн хоншоор” хэмээх загварууд байна.

Өхөөрдмөөр аhiru-chan (нугас) – “Sumairi ekusa saizu” (“smile exercise” гэдэг англи үгнээс гаралтай, – инээмсэглэлийн дасгал) гэдэг нэртэй хэрэгсэл. Хэрэглэх арга нь маш энгийн : “нугасны хошуу”-г амандаа хийхэд амыг инээмсэглэж байгаа юм шиг сунгана, дээд уруулыг өргөдөг. Энэ байрлалд 10 секунд амандаа зууна.

10 секунд зууна гэдэг амаргүй гэж ярьцгаадаг байна, булчин амархан ядарна, гэхдээ дасгалын дараа уруулын үзүүрүүдэд өөрчлөлт харагддаг. Үйлдвэрлэгчдийн амласнаар – хэрвээ энэ дасгалыг өдөр болгон хийж чадвал унжсан хацар, уруулын өнцгүүд дээшилж залуухан харагдана. Энэ хэрэгсэл муруй инээмсэглэлийг ч засаж чаддаг. Ямар ч ботокс тaриулж, филлер шахуулах хэрэггүй. Амандаа хуванцар хошуу зуугаад л хэсэгхэн хугацаанд байлгахад болно.

Харин энэ бол wan-chan (нохой) – гоё шанаатай болоход туслах алдартай хэрэгсэл. Мөн амандаа хийгээд үлээж эхэлнэ, яг л шаар үлээж байгаа юм шиг.

Япон бүсгүйчүүдийн ярих нь, энэ дасгал нүүрний булчинг үр дүнтэй чангалж, царайг жижигхэн болгодог, ингэхээр шанаа нь тодроод гараад ирдэг байна. Арьс ч мөн чангарна.

Бичлэгээр “нугасны хошуу болон нохойны хоншоор” яаж ажилладгийг харуулжээ. Мөн “зүрхэн хэлтэй уруул”-ыг ч танилцуулж байна – бусад хэрэгслийг бодвол чичирхийлдэг. Бүсгүйн анхааруулж байгаагаар бол толгой өвдөж байгаа үед хэрэглэх хэрэггүй ажээ.

Өвлийн цагаар Япон бүсгүйчүүд хацар томордог гэж үздэг, тиймээс ийм хэрэгсэл нэн хэрэгтэй гэж үздэг. Одоо зун цаг ирж байгаа болохоор хацраа жижигхэн болгох цаг нь болжээ.

Япон бүсгүйчүүд нүүр царай жижигхэн байх ёстой гэж үздэг. “Когао” (жижигхэн нүүр) – японы бүх бүсгүйчүүдийн мөрөөдөл.

Япон хүмүүс ер нь толгой томтой, өргөн нүүртэйг та анзаарч байсан байх (япончууд ч өөрсдийгөө тийм гэдгээ хүлээн зөвшөөрдөг), харин европчуудын толгойг биетэй нь харьцуулахад зөв харьцаатай, бараг жижиг ч гэж хэлж болохоор. Энэ мэт зүйлээс болоод Япон эмэгтэйчүүд нүүрний хэмжээгээ голдог нь ойлгомжтой. Тэд нүүр царай жижигхэн байх тусам илүү үзэсгэлэнтэй харагдана гэж боддог. “Жижигхэн нүүр царайнд давуу тал их байна, жишээ нь, нүд нь том харагддаг! Кагао – энэ бол кавай (хөөрхөн, өхөөрдмөөр) гэсэн үг, том нүүр царайг бодвол илүү хөөрхөн, дур булаам” гэж Япон бүсгүйчүүд өөр хоорондоо ярилцана.

Гоо сайхны өндөр стандарт тавьдаг Япон бүсгүйчүүдийн дунд ямар хэрэгсэл алдаршиж байна вэ? Бид ч гэсэн хэрэглэж үзэх хэрэгтэй юм биш биз?

Эрүүний ясыг өөрчлөхгүйгээр нүүр царайг жижигхэн болгож үнэхээр болно гэж үү? Болно! Хаванг буулгаж, хацрын унжилтыг арилга. Хацрыг “нохой” хэрэгсэл үр дүнтэй чангална, харин хаванд ийм “эрүүвч” хэрэгсэл үр дүнтэй.

Хаванг буулгахад өөр аргууд ашигладаг юм аа гэж та хэлэх байх: тунгалгийн иллэг, цэгэн иллэг, нүүрний гимнастик? Таны ч зөв.

Хамгийн гол нь эдгээрийг байнга хийх ёстой, өөрт тохирох иллэгийг олж тодорхой цагт тогтмол хийх нь чухал. Бас гэрийнхээ ажлыг хийнгээ өөртөө анхаарал тавьж ч болох юм. Жишээ нь, Germanium Kogao Sauna Face Mask гэдэг ийм “хошуувч маск”–ыг толгойдоо углана.

Тэгээд ч Японд нүүр царайгаа өөгүй арчилж байх ёстой гэдэг ойлголт бий, тиймээс энэ удаад танд энэ маск тус болох нь. Энэ бол нүүрний саун юм, өөрөөр хэлбэл нүүрийг тураах үүрэгтэй! Шингэнийг шингээж авах “германий” агууламжтай тусгай даавуугаар хийсэн бариу маск нь нүүрийг бүрэн бүрхэнэ. Германий нь Японд маш алдартай, саун-маскны бүтцэд зүгээр ч нэг ороогүй юм. Уг орц xортой бодисыг гадагшлуулдаг, мөөгөнцөр болон нянгийн эсрэг үйлчилгээтэй.

Ерөнхийдөө зууван гоё царайтай болоход туслах маск маш олон төрлөөр бий. Үнэхээр олон янз, гэхдээ нэг л зорилготой – булчинг сулруулахгүй, арьс унжих асуудалтай тэмцдэг.

Энгийн биш бүр уран зөгнөлийн гэмээр ч маскнууд бий! Нүүрний арьсанд зориулсан “чангалах бүс” VONMIE NICOBELT –ийг зүүсний дараа харь гаригийн хүн шиг л харагдана. Тогоор ажиллах гажет нь эрүүний жижиг, том бүх булчингуудад нөлөөлдөг. Өдөрт ердөө 10-хан минут зарцуулаад л жижигхэн царай, зууван хэлбэртэй нүүртэй болж, давхар эрүүнээсээ сална.

Би хувьдаа энэ маскыг саяхан анхааралдаа аваад байгаа, дэмий ярьж сууж байхад ч үр дүнгээ өгдөг эд гэнэ. Таныг хэн нэгэнтэй ярьж байхад маск амны ойролцоох булчингуудад даралт өгч хамрын ойролцоо үүссэн үрчлээ зэргийг арилгана, бас үндсэн зорилго болсон нүүрний булчингуудыг ч чангална. Найз руугаа залгахаас өмнө эрүүндээ маскаа хийж чихэндээ бэхлэх хэрэгтэй.

Ингээд л боллоо! Одоо гоо сайхныхаа төлөө дэвэн дэлхийн хов живийг цуглуулаад яриад байж дээ (эсвэл найз нь завгүй ярих боломжгүй бол өөрөө дуртай дуу авиагаа гаргаж болно). 10 минутаас ихгүй хэрэглэнэ гэж үйлдвэрлэгчид заавартаа бичжээ.

Харин чихэнд ирэх ачаалал жоохон базаахгүй… Унжаад ирэх вий гэсэн болгоомжлол төрсөн ч тохиолдол бий.

Пөөх! Та энэ бүгдийг хар л даа!

Үгүй ээ, энэ бүгд сaдистyyдын багаж хэрэгсэл биш, харин уруулын үзүүр татах хэрэгслүүд юм. Эдгээр “ухаалаг” хэрэгслүүд нь үнэхээр нүүрний булчинд нөлөөлж байгаа шүү. Өдөрт 2-хон минут тогтмол зарцуулахад л тун удахгүй гарах үр дүнд нь та итгэхгүй гэж үйлдвэрлэгчид баталж байна. Уруулын үзүүр унжихаа больж, инээмсэглэл улам илүү үзэсгэлэнтэй харагдана, тэгэхээр үүдэн 8 шүд бүгд харагдах нь ээ!

Мөн унжсан хацар, нүдтэй хүмүүст ч санал болгодог хэрэгсэл юм.

Гэхдээ инээмсэглэл засах эдгээр хэрэгслүүдийг ашиглахаас өмнө гэрийнхэндээ урьдчилж анхааруулаарай. Юмыг яаж мэдэх вэ, хэн нэгнийг айлгаж сэтгэлийг нь тавгүйрүүлэх вий.

Тийм ээ… Япончуудад гоо сайхан, залуу насаа хадгалахын тулд бодож олохгүй юм гэж алга: унжсан болгоныг дээш татна, багасгана, толийлгоно, тэгшилнэ – тэгэхдээ бүр гоо сайхны мэс засалгүйгээр, гоо сайхны тaриа шахахгүйгээр шүү.

Японы эмч, дизайнерууд эдгээр санаануудыг хаанаас олж авдаг юм бол, их л сонирхолтой байна. Тэдний бүтээлч санаа, уран зөгнөлийг бишрээд баршгүй. Жишээ хэлэхэд л, эргэлддэг “хоосон угж” байна. Facial Lift At Once–ийг зүгээр ч нэг зохиогоогүй л байлтай.

Энэ хэрэгсэл давхар эрүүг арилгах үүрэгтэй. Амандаа хийж зааврын дагуу дасгалыг хийхэд өндөр үр дүнгээ өгч байна – чичиргээний тусламжтайгаар нүүрний булчингуудыг бүхэлд нь чангалдаг ажээ.

Үйлдвэрлэгчид богино хугацаанд үр дүн гарна гэж батлаад байгаа юм. Гэхдээ тодорхой цагт тогтмол хийх хэрэгтэй. “Хоосон угж”-ийг амандаа 3-4 мин байлгах ёстой.

Хамгийн сүүлд нь олон гэр бүлийг салалтаас хамгаалах нэгэн зүйл байна. Унтахдаа амаа хаа – хурхирахгүй, ам ч хатахгүй.

4
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.