Нүд хуурч сайхан харагдахын төлөө биш, иргэдийнхээ төлөө сэтгэл гаргаж хийсэн хот тохижилтын 20 гайхалтай жишээ

0

Түм түжигнэж, бум бужигнасан хотын амьдрал амаргүй. Гэхдээ багахан санаачлага, сэтгэл гаргахад асуудлын тал нь өөрөө шийдэгдээд явчих жишээтэй. Тэр ажлыг хотын захиргаа юу, үүрэг хүлээсэн тусгай албаны ажилтнууд уу эсвэл жирийн ард ирдэг хийж байгаа эсэх нь огт хамаагүй – эцсийн дүндээ  хотын оршин суугчдын амьдралыг л хөнгөвчилж өгч байгаа нь чухал. Хийсэн ажлын үр дүн яах аргагүй бусдын анхааралд өртөх нь мэдээж.

Бидний амьдрах орчныг сайжруулж бас аюулгүй орчныг бүрдүүлж өгч байгаа эдгээр санаачлагыг, стандарт бус шийдлийг бид сайшаах нь зүйтэй. Тиймээс бид сайтар бодож хийсэн дизайны шийдлүүдийг танилцуулахаар шийдсэн юм.

20. Гэрлэн дохион дээр явган хүний дохиог идэвхжүүлэх зайнаас мэдрэгч төхөөрөмж

© xtori / Reddit

 

19. Энэ дэлгүүрийн хүнсний тэргэн дээр цахилгаан сканер суурилуулжээ – сонгосон барааны үнийг уншуулаад шууд мэдэж болно, ингээд нийт худалдан авалтынхаа дүнг урьдчилан мэдэх боломжтой

© kichibos / Twitter

 

18. Бүхээг болгон нь өөрийн гэсэн гэрэлтүүлэгтэй нийтийн бие засах газар. Аль бүхээг чөлөөтэй байгааг мэдэхийн тулд хаалга болгоныг түлхэж үзэх шаардлагагүй болжээ

© katewhiteshark / Reddit

 

17. Франц дахь автобусны буудал. Энд цагийг зөв, боловсон өнгөрөөж болно – авсаархан номын сан дэргэдээ “ажиллуулдаг” юм

© skribobby / Reddit

 

16. Цусны донорын нөөцийг харуулсан гэрлэн багана – аль бүлгийн цусны нөөц хангалттай эсвэл хангалтгүй байгааг гэрлээр илэрхийлжээ

© awritemate / Reddit

 

15. Энэ цэцэрлэгт хүрээлэнд тэргэнцэртэй хүүхдэд зориулсан савлуур байдаг

© Kittenblack / Reddit

 

14. Ариун цэврийн өрөөний хаалганы бариулд гар ариутгагч суурилуулжээ

© Whippity / Reddit

 

13. Хэсэгхэн зуур дэлгүүр орох хэрэгтэй бол (жишээ нь, аялах зуур уух ус ч юм уу) хайртай амьтнаа агааржуулагчтай энэ бүхээгт үлдээж болно

© karmagheden / Reddit

 

12. Хүмүүс хоорондын зайг барих хэнд ч ойлгомжтой арга – урсдаг шатны гишгүүр дээр зохих тэмдэглэгээг хийжээ

© Jaimass / Reddit

 

11. Угаалтуурын ус зайлуулах нүх яг шингэн савны доор байрлажээ. Ийм системтэй байхад савангийн үлдэгдэл угаалтуур дээр дусаж бохирдохгүй

© droo46 / Reddit

 

10. Галт тэрэгний бариул шаландаа хүрэхгүй, угаахад ч их амархан

© SockPants / Reddit

 

9. Данид унадаг дугуйны замын дэргэд хагас налуу хогийн сав байдаг. Дугуйтай хүмүүс явуут дундаа хогоо хаях боломжтой

© whoacity / Twitter

 

8. Хүнсний дэлгүүр тухайн бараа бүтээгдэхүүний байрлалыг заах хийлсэн агаарын бөмбөлөг ашигладаг ажээ – хүссэн бараагаа амархан олж болно

© Unknown author / Imgur

 

7. Энэ шат хажуудаа унадаг дугуйнд зориулсан тусгай замтай – дугуйтайгаа шатаар өгсөх, буухад ямар ч төвөг алга

© maxima03 / Reddit

 

6. Ус уух оргилдог цоргоны зохион байгуулалт: илүү гарсан ус доошоо тусдаа саванд орно – өөр бусад амьтдыг ундлахад тустай

© rubenmleon / Reddit

 

5. Энэ эмийн сангийн лангуунд томруулдаг шил өлгөжээ. Өндөр настай эсвэл хараа муутай үйлчлүүлэгчид эмийн заавар, үнэтэй танилцахад зориулагдсан юм

© dojowit / Reddit

 

4. Бид нийтийн бие засах газрын ус зайлуулах товчлуурт гараараа хүрэх нэг их дуртай биш. Тийм учраас энэ гишгүүрийг зохион бүтээжээ – хөлөөрөө гишгээд л асуудал шийдэгдэнэ

© Pixabay, © BradleyC5922/ Reddit

 

3. Энэ дэлгүүр үүдэндээ аяганы тавиуртай юм. Дэлгүүрт орохоосоо өмнө уух зүйлээ үлдээж болох нь

© PragmaticFalcon / Reddit

 

2. Цахилгаан шатанд ороод гар завгүй эсвэл хүнд юм өргөж яваа бол хөлөөрөө гарах давхрынхаа тоог дараарай

© PlasticRuester / Reddit

 

1. Италийн зарим нэг хүнсний дэлгүүрт та нохойгоо аваад орж болно. Хамгийн гол нь таны нохой дэлгүүрээс бэлдсэн тусгай тэргэнд суух ёстой

© MerleChi / Reddit

Та өөрийнхөө хотод ямар нэгэн сайхан зүйл олж хараад гэрэл зургийг нь дарсан юм биш биз? Сэтгэгдэл хэсгээр бидэнтэй гэрэл зургаа хуваалцаарай.

22
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *