2013 онд дэлхийг өөрчилсөн 10 шинэ нээлт

0

2013 онд дэлхийг өөрчилсөн 10 шинэ нээлт2013 он дэлхий ертөнцийг өөрчилсөн шинэ нээлт, ололтын тухайд үнэхээр гайхалтай он жилүүдийн нэг байлаа. Ололт нээлтийн тухайд бид хэдэн жилийн өмнө бидэнд танил болсон ухаалаг гар утаснууд болон өөрөө өөрийгөө зогсоолд тавигч машины тухай ярьсангүй. Мэдээж хэрэг эдгээр нь бидний амьдралыг хөнгөн хялбар болгосон. Гэхдээ дараах жагсаалт нь зөвхөн технологийн салбарын ололтуудыг агуулаагүй бөгөөд энэхүү шинэлэг санаа, концепциуд нь хэдэн сая хүний амьдралыг илүү хялбарчлах нь гарцаагүй юм.

1. Дархан цаазтай газраар ангуучлагч хулгайн анчдыг илрүүлэх нисдэг төхөөрөмж
Кенигийн төв хэсэг дэх Ол Пежета байгаль хамгаалах газарт заан болон хирс зэрэг амьтдыг хууль бусаар агнадаг хулгайн анчдыг илрүүлэх нисдэг төхөөрөмжийг өнгөрөгч 6-р сард ашиглаж эхэлсэн ба энэ төхөөрөмж нь эргүүлийн цагдаа нараас илүү өргөн газар нутгийг хянах боломжийг олгож байгаагаараа ашигтай юм.
2. Лабораторид ургуулсан мах

Нидерландын Маастрихт их сургуулийн эрдэмтэд үхрийн далны эснээс мах ургуулах ажлыг 5 жилийн хугацаанд хийсний эцэст 20,000 ширхэг котлетны махыг бүрэн ургуулж чадсан байна. Энэхүү ажлын томоохон хөрөнгө оруулалтыг Гүүгл компанийг үүсгэн байгуулагчдын нэг Сергей Брин хийсэн юм. Өнгөрөгч 8-р сард анхны амжилттай үр дүнгээ танилцуулсан энэхүү төслийн нийт үнэ 330,000 доллар байжээ.
3. Сирийн дүрвэгчдэд зориулсан урьдчилан төлсөн дебит картууд

НҮБ-ын Хоол хүнсний хөтөлбөр Ливан дахь Сирийн дүрвэгчдэд зориулсан цаасан хүнсний талоныг урьдчилан төлсөн картаар солихоор шийджээ. Энэхүү хөтөлбөрт нэгдсэн 300 гаруй дэлгүүрүүд дебит картуудыг хүлээн авах ба уг карт нь зөвхөн Сирийн дүрвэгчдэд туслаад зогсохгүй Сирийн иргэний дайны улмаас дүрвэгчид олноороо хил давж байгаагаа үүдэн хямраад байгаа Ливаны эдийн засгийн байдлыг сайжруулахад дэм болох гэнэ.
4. Цэвэр түлшээр шатдаг зуух

Био хог хаягдлаар хийсэн бөмбөлөг шатаадаг зуух Замби улсын ойгүйдлийг бууруулахад тусалж байна. Уламжлалт, аюултай, нүүрс шатаадаг зуухыг шинэ цэвэр түлшээр халдаг зуухаар сольсноор Замби улсад жил бүр 600,000 гаруй акр ой мод үгүй болох аюулыг бууруулахад хувь нэмрээ оруулах юм. Хаягдал модны үртсээр хийсэн бөмбөлгүүд нь байгаль хамгаалах үйлсэд зүтгэхийн дээр түлээний мод бэлтгэх ажлаас эмэгтэйчүүдийг чөлөөлж, гал түлсэн гэр доторх агаарын бохирдол, нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг бууруулах аж.
5. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бие даасан байдлыг бэлэглэсэн Гүүгл Гласс /Google Glass/

Шинэ, алдарт төхөөрөмж Гүүгл Гласс олон хүний амьдралд гайхамшгийг авчирсан. Энэхүү технологийн хамгийн агуу хэрэглээг 20 жилийн өмнө автомашины ослоор мэдээгүй болсон Тамми Ван Сант харуулсан юм. Захиа бичих, утсаар дуудлага хийх, зураг авах зэргийг өөр өөр төхөөрөмжөөр хийдэг байсан тэрээр Гүүгл Глассаар зураг авах, дуудлага хийх зэргийг хялбархан хийх болсон байна. Угаас энэ төхөөрөмж нь анх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн туслах технологийн түвшинд бүтээгджээ.
6. Нарны энергийг ашигладаг тасалгаа

Африкын хүн ардын 60 гаруй хувь нь ядуусын хороололд амьдардаг. Тэнд амьдрал хүнд хэцүү, дэд бүтэц хөгжөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байдаг. айШек /iShack/ нь ядуусын хорооллын амьдралыг арай хөнгөвчилж, бид бүхэнд заяасан аятай нөхцөл байдлын хэсгийг тэнд амьдардаг хүмүүст өгсөн юм. Нарны хавтангуудаар тоноглогдсон энгийн сууц нь суугчдаа цэвэр энергиэр хангадаг. Нэг бүр нь 660 долларын үнэтэй нарны хавтангуудаар тоноглогдсон айШекийн дээвэр нь борооны ус цуглуулж, цонх нь агаарын эргэлтийг сайжруулдаг бөгөөд арын шавар хана нь зохистой агаарын температурыг барьж байхад тус болдог байна.
7. Аюулгүйн дэрний үүрэг гүйцэтгэдэг үл үзэгдэгч унадаг дугуйн дуулга

Унадаг дугуйчдын хүзүүг ороож зүүх дуулга эсвэл аюулгүйн дэр гэсэн үгс урьд нь хэзээ ч дуулдаж байгаагүй байх. Нэг багцан дахь энэхүү хоёр концепци нь хүзүүг тойрон байрлах ба цохилтоор яг аюулгүйн дэр шиг хийлэгддэг.
8. Паркинсоны өвчтэй хүмүүст зориулсан халбага

Паркинсоны өвчний улмаас гар чичрэх зовиуртай болсон хүмүүст зориулсан халбага зохион бүтээсэн гэдгээ Лифт Лабс /Lift Labs/ танилцуулсан ба энэхүү халбага нь гарын чичиргээг 70 хүртэл хувиар бууруулах сөрөг үйлдэл хийдэг учир гар чичрэх эмгэгтэй хүмүүст хоол идэхэд нь илүү хялбар байх ажээ. Удахгүй хутга болон сэрээтэй болох учир Паркинсоны өвчтэй хүмүүст өөрөө хоолоо идэхэд нь харьцангуй хялбар болох юм байна. Түүнээс гадна дээрх өвчтэй хүмүүст бусдын хараат бус байх боломжийг өгч байгаагаараа давуу талтай.
9. Үр тарианы ургалтыг түргэсгэгч

Дэлхийн хүн амын өсөлттэй зэрэгцэн өсөж байгаа нэг зүйл бол хоол хүнс бөгөөд дэлхийн хүн амын дунд өлсгөлөн хүн маш олон болж байна. Энэ асуудлыг шийдэхэд тус болох нэг гарцыг био-агротехийн Каиима компани сүүлийн 30 жилийн турш эрж хайсны эцэст нэгэн нээлт хийсэн нь үр тарианы ургалтыг түргэсгэгч байлаа. Энэхүү шинэ нээлт нь үр тариаг хурдан ургуулахын зэрэгцээ усны хэрэглээг үр ашигтай болгох давхар тустай юм.
10. Үхрийн махны бүлх шөрмөсөөр хийсэн бэлгэвч

Хэдийгээр бэлгэвч нь хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замын халдварт өвчин дамжихаас хамгаалдаг ч бэлгийн харьцааны үеийн тааламжтай байдлыг бууруулдаг учир хэрэглэхгүй байхыг хүсдэг хүмүүс олон. Билл энд Мелинда Гейтс сангаас эрдэмтэн судлаачдад бэлгэвчний шинэ үеийг бүтээхэд нь зориулж 1 сая доллар өгсний үр дүнд хүний арьс шиг мэдрэгдэх бэлгэвчийг үхрийн махны булчин, бүлх шөрмөс ашиглан бүтээсэн байна.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/12/31 at 20:27

    delhiig jinheneesee oorchilson yum end neeeeeeg ch alga

  2. Зочин

    2013/12/31 at 22:35

    Harin tiimee

  3. Зочин

    2014/01/01 at 23:52

    Бүгд л тодорхой хэмжээгээр хэрэгтэй зүйл байна. Өөрсдөө юу ч хийж чадахгүй байж дуугай бай

  4. Зочин

    2014/01/08 at 14:34

    sonirholtoi medeelel bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *