Дэлхийн хамгийн үнэтэй нэг унтлагын өрөөтэй сууцанд …

0

Дэлхийн хамгийн үнэтэй нэг унтлагын өрөөтэй сууцанд ...Тансаг сайхан байр сууцанд амьдрахыг хүсдэггүй хэн байх билээ. Гэвч доор танилцуулж буй нэг унтлагын өрөө бүхий орон сууцыг авъя гэсэн олон хүний хэтэвч нимгэдэх биз. Японы Токио хотод байрладаг энэхүү сууцны үнэ 1,8 тэрбум иен буюу 21,8 тэрбум доллар юм. Энэ орон сууцны бүх тавилгыг Сecotti Collezioni тусгай захиалгын дагуу бүтээж, хана, хаалга, шалны ихэнх хэсгийг хийсэн чулуу, модыг Италиас авчирчээ. Японы Риотэй стилийн хоолны өрөө нь тогоочид нарийн тансаг гал тогооноос шууд зочдод үйлчлэх боломжийг олгосон ба гал тогооны бүхий л хэрэгслүүд нь Францын шарах шүүгээ, гал тогооны хэрэгслийн брэнд Ла Корнью /La Cornue/-гийн бүтээгдэхүүнүүд юм. Парис стилийн сэрүүн тавцан нь Арисугава цэцэрлэгт хүрээлэн рүү харжээ. Японы зураач Хироши Сенжугийн Ин-ситу зургуудыг хананд байрлуулснаас гадна хашаан дахь цэцэрлэг нь эрхэм дээдсийн цэцэрлэгээс дутах зүйлгүй аж. Хэдийгээр дизайн болон чимэглэл, тохижуулалтын тал дээр үнэхээр гайхамшигтай боловч нэг унтлагын өрөөтэй сууц гэхэд дэндүү үнэтэй санагдаж байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/01/02 at 11:51

    элит сервис 88124198 Айл волон албан байгууллагын хивс дрожийг америкийн кирби болон английн rugdoktor германы каштер хонконгийн чао бао зэрэг дэлхийн хамгийн дэвшилтэд технологи бүхий төхөөрөмж зориулалтын евро шампунь ашиглан тансаг үйлчилгээг дуудлагаар болон ажлийн байруудаараа үзүүлж бна. мөн очиж авч буцааж хүргэж өгөх үйлчилгээ авахад 8000-10000төг нэмэгдэнэ. утас88124198

  2. Зочин

    2014/01/02 at 14:23

    ыхйи

  3. Зочин

    2014/01/13 at 10:28

    21.8 сая доллар байлгүй дээ. Хэзээнээс Иений ханш доллараас давчихсан юм???

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *