Гэрийн үүдний хэсгийн зай талбайг бүрэн ашиглаж, тав тухтай орчинг бүрдүүлж тохижуулахад туслах 10 зөвлөгөө

0

Үүдний хэсэг буюу коридор бол гэрт тань ирж буй гийчдийг угтах хамгийн эхний өрөө тул таатай мэдрэмж төрүүлэм уур амьсгалтай, тухтай байх нь хамгийн чухал байдаг билээ. Манай сайт уншигч танд үүдний хэсгийг тохижуулахад тань туслах 10 зөвлөгөөг хүргэж байна.

1. Хурц тод өнгөний сонголтоос зайлсхийх.

© Zveiger / Depositphotos, © thegermanindc / Reddit

Үүдний өрөөнд хурц тод биш, гэгээлэг цайвар өнгө сонгож өрөөг илүү цэлгэр зайтай болгон харагдуулах боломжтой. Харин хар бараан өнгө нь орчныг зай муутай харагдуулдаг гэдгийг анхаарах нь зүйтэй болов уу.

 

2. Орчны орон зайг тодотгох зүйлс нэмэх.

© mamimals / Reddit

Шулуун урт үргэлжилсэн үүдний өрөөнд хоёр хана хоорондын зайг тодотгож, илүү тохилог орчныг бүрдүүлэх нэгэн арга бол шалыг голлуулж хивсэнцэр дэвсэх явдал байдаг ажээ. Түүнчлэн аль нэг хананд зураг гэх мэт ханын чимэглэл хийж, суух сандал байршуулж илүү тухтай орчныг бүрдүүлэх нь зүйтэй.

 

3. Дугуй хивс дэвсэхээс зайлсхийх хэрэггүй.

© RuNRuNRuN559 / Reddit

Геометрийн олон янзын хэлбэр дүрстэй хивс, дэвсгэр танай гэрийн өнгө төрхийг нэгэн хэвийн уйтгартай байдлаас бүрэн гаргаж чадах хүчтэй. Магадгүй үүдний өрөөнд тийм ч том биш дугуй хивс дэвсэж зочиддоо өвөрмөц мэдрэмжийг төрүүлэх боломжтой.

 

4. Ханын цаасыг зөв сонгох.

© vyftg / Reddit, © sanya253 / Depositphotos

Үүдний өрөөний ханын өнгө болон цаасыг сонгохдоо хурц тод бус, завсрын өнгийг сонгох нь хамгийн зөв сонголт байх болно. Түүнчлэн хана болон тааз нэг ижил өнгөтэй байлгахыг эрхэмлээрэй. Харин хар бараан өнгө үүдний өрөөнд тухгүй байдлыг нэмэх тул энэ төрлийн өнгөнөөс аль болох татгалзахыг зөвлөж байна.

 

5. Хэт их чимэглэл хийхээс татгалзах.

© ladybayliving / Reddit, © dr*nkklepto / Reddit

Үүдний өрөө нь гэрт орж ирэхэд хараа булаам байх шаардлагатайн зэрэгцээ маш тухтай мэдрэмж төрүүлэхүйц, алхах талбай чөлөөтэй байх хэрэгтэй. Иймээс үүдний өрөөнд хэт их чимэглэл хийхээс зайлсхийж, тавьж буй тавилгаа чанартай, зөв сонгохыг эрхэмлээрэй.

 

6. Гэрэлтүүлэг сайтай байх хэрэгтэй.

© vodk*slim / Reddit

Ямар нэгэн засвар хийлгүйгээр үүдний өрөөнд шинэчлэлт хийх хамгийн энгийн арга бол гэрэлтүүлэгтээ анхаарал хандуулах явдал байдаг ажээ. Гэрлийн тусламжтайгаар хүний нүдэнд өрөөний харагдах байдлыг өөрчлөх бүрэн боломжтой байдаг. Тухайлбал, хананд тааз болон шал руу тусгалтай гэрэл суулгасан тохиолдолд хана илүү өндөр мэт харагдаж эхэлдэг байна.

 

7. Орон зайг зөв төлөвлөх.

© vinyl1986 / Reddit, © princesssquid / Reddit

Хэт их чимэглэлтэй, хананаас гадна юу ч байршуулаагүй хоосон орон зайг харахад ч тухгүй мэдрэмж хүнд төрж байдаг ажээ. Хэрэв та үүдний өрөөгөө сул зай талбайтай байлгахыг хүсч байгаа бол аль нэг талын ханандаа цөөн тооны чимэглэл эсвэл хувийн эд зүйлсээ өлгөх өлгүүр байршуулж, үүдний өрөөнд өнгө төрх нэмэх үүргийг хаалганд өгч үзэхийг зөвлөж байна. Үүдний өрөөний хаалгыг гэгээлэг тод өнгөтэй болгож өөрчилснөөр өрөө ямар нэгэн чимэглэлгүйгээр үзэмжтэй харагдах бүрэн боломжтой байдаг аж.

 

8. Байгалийн мэдрэмж төрүүлэх зүйлс нэмэх.

© Verklempt07 / Reddit

Үүдний өрөөнд цэцэг, ургамал байршуулснаар гэрт орж ирж буй хүмүүст илүү цэвэрхэн, таатай мэдрэмжийг төрүүлэх ач холбогдолтой. Цэцэг, ургамал нь зай талбай бага эзлэхийн зэрэгцээ бусад өнгөнөөс илүүтэйгээр ялгарч харагддаг тул үүдний өрөөнд тань өнгө нэмж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

 

9. Толь байршуулах.

© Richman21 / Depositphotos

Үүдний хаалга руу харсан толь байрлуулснаар үүдний өрөө илүү цэлгэр том болж харагдахаас гадна илүү гэрэл гэгээтэй болдог давуу талтай.

 

10. Өнгөний тоглолт хийх.

© BigShapes / Reddit

Ханыг хоёр өөр өнгөөр будаж үүдний өрөөнд өнгө нэмж болохоос гадна хөндлөн хэлбэртэй хоёр өөр өнгөөр будахад зай талбай багатай, өрөө илүү урт чөлөөтэй болж харагдах ч боломжтой байдаг ажээ.

Таны хувьд үүдний өрөөндөө ямар интерьер шийдлийг хэрэгжүүлсэн бэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

4
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Chika Chika

    Chika Chika

    2021/11/20 at 06:32

    862

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *