Египетийн археологчид 2500 орчим жилийн настай 59 бунханыг олж илрүүлсэн бөгөөд олон нийтэд нэгийг нь дэлгэн харуулжээ

1

Эртний Египетэд шарилыг занданшуулах үйл явц 70 хоног хүртэл хугацаагаар үргэлжилдэг байсан гэдэг.  Талийгаачдыг занданшуулснаар сүнс нь амирлаж, дараагийн амьдралд хүрэх үүд нээгдэнэ гэж тэд үздэг байжээ. Тэгвэл саяхан Египетийн археологчид нийслэл Каир хот орчмоос олон тооны занданшуулсан шарилтай бунхан олж илрүүлжээ. Манай сайт уншигч танд тэдгээр занданшуулсан шарилнуудын тухай баримтуудыг дэлгэж байна.

Тус занданшуулсан шарилнуудыг 2500 орчим жилийн тэртээ гүний цооногт хийж булшилжээ

© KHALED DESOUKI/AFP/East News

Египетийн Каир хот орчмоос илрүүлсэн тус булшнууд Эртний Египетийн соёл иргэншлийн сүүлч үе буюу НТӨ VI-V зууны үед хамаарах ажээ. Тэднийг археологчид гүний цооногт маш сайн хадгалагдсан байсныг олж илрүүлжээ.

© Egyptian Ministry of Antiquities/Associated Press/East News

 

Занданшуулсан шарилнуудын нэгийг олон нийтийн хүртээл болгон харуулжээ

© ap/Associated Press/East News

Энэ нээлт олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж байсан тул археологчид нэг шарилыг хэвлэл мэдээллийнхэний өмнө дэлгэж, олны хүртээл болгожээ. Занданшуулсан шарил нь оршуулах ёслолын хар өнгийн хувцастай байсан бөгөөд дүрс үсгээр бичсэн бичиг нь ч сайтар хадгалагдсан байжээ.

© Ahmed Gomaa/Xinhua News/East News

 

Бүх шарилнууд маш сайн хадгалагдаж үлдсэн байна

© Ministry of Tourism and Antiquities/Associated Press/East News

Тус улсын аялал жуулчлалын салбарын сайдуудын нэг энэхүү олдворуудын тухайд, “Тэд хэдийгээр 2500 жилийн настай боловч яг л өчигдөрхөн занданшуулсан мэт маш сайн хадгалагдаж үлдсэн байна” хэмээжээ.

© Ahmed Gomaa/Xinhua News/East News

 

Тун удахгүй бүх олдворуудыг олон нийтэд нээлттэй дэлгэн харуулах болно гэв

© KHALED DESOUKI/AFP/East News

2021 онд Египетийн Төв Музейд тэдгээр бүх олдворуудыг үзүүлэн болгон олон нийтэд дэлгэн харуулахаар төлөвлөөд буй ажээ.

© -/AFP/East News

 

Дахин занданшуулсан шарилнууд олдох ч магадлалтай

© Ministry of Tourism and Antiquities/Associated Press/East News

Олдоод буй занданшуулсан шарилнууд дунд эртний Египетийн домгийн бурхан Нефертемийн хүрэл дүрийг дүрсэлсэн авс олдсон тул уг газраас дахин занданшуулсан шарилнууд нэмж олдох магадлалтай хэмээн үзэж буй ажээ. Иймээс эрлийн үйл ажиллагаа үргэлжилсээр буй гэнэ.

© AP/Associated Press/East News

 

Бонус: Дээрх олдворуудыг бичлэгээр харахыг хүсвэл дараах бичлэгийг үзээрэй

Та музейн ховор үзмэрүүдийг үзэх дуртай юу? Түүх, соёлд дуртай найзыгаа сэтгэгдэл меншн хийж манай нийтлэлийг хуваалцаарай.

22
ГайхмаарГайхмаар
15
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Ariunaa Batjargal

    Ariunaa Batjargal

    2020/11/01 at 19:52

    Goy ymaa ochij uzeh ymsaan

  2. Lkhagva Gombodorj

    Lkhagva Gombodorj

    2020/11/03 at 00:23

    Endees hairtsagtai togloom oldson, teren dotor ni 2 shirheg shagai bsan mash sonirholtoi

  3. Badaruugan Badraa

    Badaruugan Badraa

    2020/11/03 at 11:41

    bolku ymar tgloj bj undsere svirxende manaixas lam xar awku

  4. Дагва Олзвой

    Дагва Олзвой

    2020/11/03 at 17:59

    Badaruugan Badraa hahaha bas l joke shvv tee manai lam nar bol tsewerheen ynzalchihaj dunguh bhooo….

  5. Badaruugan Badraa

    Badaruugan Badraa

    2020/11/03 at 18:15

    Дагва burxan chotgor bsnch arglan zgr

  6. Есүй Заяа

    Есүй Заяа

    2020/11/03 at 20:00

    Goy yma gants ochood vzchih ymsan

  7. Tuya Oyun

    Tuya Oyun

    2020/11/03 at 21:30

    Ийм дээр үеийн соёл иргэншилтэй ард түмэн увайгүй дээдсээ оршуулахад оюун ухаан, хүн хүч, хөрөнгөө хэдэн зуун жил зарцуулсаар ядуу зүдүүхэн амьдарч байх юм.

  8. Бямбын Төмрөө

    Бямбын Төмрөө

    2020/11/03 at 22:07

    dotorn dondogmaa shajishd 😂

  9. Tugsuu Jagaa

    Tugsuu Jagaa

    2020/11/04 at 00:52

    Tuya Oyun үүнийг ёс заншил гэнэ

  10. Bat Erdene

    Bat Erdene

    2020/11/04 at 02:27

    Ter ols ntr odoo tgd zvw zvgeer baisaar baidiin baihdaa orchin uyiin ols haragdaad bn daa

  11. Erdenecog Bumbayar

    Erdenecog Bumbayar

    2020/11/04 at 11:34

    Lkhagva Gombodorj Egypted shagai baij boldgvmv haha

  12. Iroh Dotw

    Iroh Dotw

    2020/11/04 at 16:51

    Хэдий түүх нтр байлаа ч хэн энэ писдануудад хүний шарил ухах эрх өгөөд байдаг юм бэ, сда

  13. Bathuu Altansuh

    Bathuu Altansuh

    2020/11/04 at 19:21

    Хүний яс ухаад сайн явхийг харнаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *