
Нью Йорк хотноо байгуулагдаж, 1981 оны 8-р сарын 1-нээс эхлэн цацагдаж эхэлсэн Америкийн MTV сүлжээ 1992 онд MTV Movie Awards киноны шагнал гардуулах наадмыг зохион байгуулж эхэлсэн нь өнөөгийн шоу бизнесийн ертөнцийн томоохон үйл явдлын нэг болсон. Жил бүр болдог энэхүү шагнал гардуулах ёслолын энэ удаагийн наадам Лос Анжелес хотын Gibson Amphitheatre-т энэ сарын 3-ны өдөр амжилттай болж өнгөрсөн юм. 5-р сарын 1-нд номинациуд нь зарлагдсан тус наадмыг Английн инээдмийн жүжигчин, тоймч, дуучин, зохиолч, радио, телевизийн хөтлөгч Russell Brand хөтлөн явуулжээ.Кино ертөнцийн шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулдаг энэхүү тус наадмын 2012 MTV Movie Awards шагнал гардуулах ёслолын хамгийн хүндтэй шагналууд болох MTV Generation Award шагналыг жүжигчин Johnny Depp, MTV Trailblazer Award шагналыг залуу жүжигчин Emma Stone нар тус тус хүртсэн юм. Наадамд Францын электроник хөгжмийн ди-жей Martin Solveig, Америкийн альтернатив рок хамтлаг Fun, реппэр Wiz Khalifa, рок хоёрол The Black Keys нарын уран бүтээлчид үзүүлбэр үзүүлж, ирсэн зочдын сонорыг мялаасан байна. Оны шилдэг киногоор The Twilight Saga: Breaking Dawn: Part 1 кино тодорч, шагнал хүртсэн бол шилдэг эрэгтэй дүрийн шагналыг The Hunger Games кинонд бүтээсэн дүрээрээ Америкийн залуу жүжигчин Josh Hutcherson, шилдэг эмэгтэй дүрийн шагналыг мөн дээрх кинонд дүр бүтээсэн жүжигчин Jennifer Lawrence нар тус тус хүртжээ. Киноны шилдэг хөгжмийн шагналыг 21 Jump Street киноны дуу болох Америкийн электропоп хоёрол LMFAO хамтлагийн Party Rock Anthem дуу авсан байна. Шилдэг үнсэлт номинацид нэр дэвшсэн The Twilight Saga: Breaking Dawn – Part 1 киноны Robert Pattinson, Kristen Stewart нарын үнсэлт тус номинацийн шагналыг авсан байна. Бидний санал болгож байгаа кино ертөнцийн шилдгүүдийг тодруулсан 2012 MTV Movie Awards шагнал гардуулах ёслолын бичлэгээс та тус наадмын үйл явцыг бүрэн эхээр нь хүлээн авч үзэх боломжтой юм.

Монгол сервер
[ File.mn ] [2.41 GB]
http://share.xopom.com/1lq85qtogdw2/2012.M.M.A.720p.XopoM.com.part1.rar.html
http://share.xopom.com/2wgkhxm7peke/2012.M.M.A.720p.XopoM.com.part2.rar.html
http://share.xopom.com/s3kiy7zxu6xs/2012.M.M.A.720p.XopoM.com.part3.rar.html
http://share.xopom.com/cmenf9swebwx/2012.M.M.A.720p.XopoM.com.part4.rar.html
http://share.xopom.com/6x3ian10q4nb/2012.M.M.A.720p.XopoM.com.part5.rar.html








Зочин
2012/06/10 at 18:03
tatatchaad yaaj uzhuu
McTavish
2012/06/10 at 18:31
татчаад winrar-аар задлаад л болоошдээ. mouse2оо даржийгаад extract here гэснийг дараад хүлээхэд л болоошдэ
StoRm-mN
2012/06/10 at 22:08
like
Зочин
2012/06/11 at 20:31
yaanaa zadlaj mededgu mu
Зочин
2012/06/13 at 12:52
ene robert pattinson, kristen stewart 2 jil bolgon l mtv awards-s shildeg unselt avch bhiin ene 2oos iluu garah unselt bhaa bolisiin bhdaa.