Соно бялзуухайн гайхмаар гоо үзэсгэлэнг дэргэдээс нь тольдохуй

1

Hummingbird буюу соно бялзуухай /колибри/ нь манай гаригийн хамгийн бяцхан шувуудын тоонд багтдаг. Эрээн дальт бяцхан шувуухай ч гэж нэрлэгддэг энэ төрлийн шувуухайн олонх төрөл зүйлийн биеийн хэмжээ 7,5-13 см байдаг. Далавчны ер бусын хурдан дэвэлтээрээ жунгинах дуу гарган нисдэг энэ бяцхан шувуухайг шувуу гэж харахаасаа илүүтэй нисдэг том шавьж хэмээн эндүүрмээр. Гялалзсан чамин хурц өнгө зүстэй эрээн дальт бяцхан шувуухайн 356 төрөл зүйл олдсоноос 51 төрөл зүйл нь устах аюулд ороод байгаа юм. Төв болон Өмнөд Америкт олонх төрөл зүйл нь амьдардаг соно бялзуухайг харсан хүн олон байх ч гайхамшигтай үзэсгэлэнтэй төрхийг нь маш ойроос, хангалттай сайн харж чадсан нь ховор байдаг. Тиймийн учир колибри шувууны маш ойроос авсан онцгой үзэсгэлэн төгөлдөр зургуудыг хүргэж байна.

Wine-Throated Hummingbird

Эрэгчин wine throated hummingbird нь чамин гоёмсог хоолойтой байдаг бол эмэгчин нь энгийн цулгай хоолойтой байдаг. Чийглэг уур амьсгал дуртай энэ шувуухай Эл Сальвадор, Гватемаль болон халуун дулаан бүсийн уулархаг ойд амьдардаг.

Соно бялзуухайн гайхмаар гоо үзэсгэлэнг дэргэдээс нь тольдохуй 13 Соно бялзуухайн гайхмаар гоо үзэсгэлэнг дэргэдээс нь тольдохуй 5

Green-Crowned Brilliant Hummingbird

Энэхүү соно бялзуухай нь төрөл зүйл дотроо томд тооцогддог ч төсөөлж байгаагаас жижигхэн. Эрэгчин нь 9,6 гр, эмэгчин нь 7,9 гр жинтэй энэ шувуухай Коста Рикогоос баруун Эквадор орчимд олддог.

Соно бялзуухайн гайхмаар гоо үзэсгэлэнг дэргэдээс нь тольдохуй 1

Rufous Hummingbird

Соно бялзуухайн жижиг төрөл зүйлд багтдаг энэ шувууны биеийн урт ердөө 8 см орчим байдаг. Цэцгийн бал цуглуулахад зориулагдсан маш урт, нарийхан хошуутай энэ шувуухай өвлийн шуурганаас өмнө 3000 гаруй км дүрвэн нисдэг байна.

Соно бялзуухайн гайхмаар гоо үзэсгэлэнг дэргэдээс нь тольдохуй 18 Соно бялзуухайн гайхмаар гоо үзэсгэлэнг дэргэдээс нь тольдохуй 17Соно бялзуухайн гайхмаар гоо үзэсгэлэнг дэргэдээс нь тольдохуй 11Соно бялзуухайн гайхмаар гоо үзэсгэлэнг дэргэдээс нь тольдохуй 15

Violet-Crowned Woodnymph

Ойн савдаг нэртэй энэхүү дундаж хэмжээний биетэй соно бялзуухай Төв Америкийн Белиз, Гватемаль, умард Колумб, Венесуэлийн баруун хэсэгт амьдардаг. Ойн савдаг цэцэг ургамлын балнаас гадна жижиг аалз, бусад шавьжаар хооллодог учир ургамлыг хамгаалагч гэгддэг.

Соно бялзуухайн гайхмаар гоо үзэсгэлэнг дэргэдээс нь тольдохуй 7

Fiery-Throated Hummingbird

Зөвхөн Коста Рикагийн уулс болон баруун Панамд харж болох энэ бялзуухай 1400 орчим метрийн өндөр дэх ойн лавирт олддог. Ойн цэвэрлэгээ нь энэ шувуудыг байршлаа байн байн солиход хүргэдэг.

Соно бялзуухайн гайхмаар гоо үзэсгэлэнг дэргэдээс нь тольдохуй 4 Соно бялзуухайн гайхмаар гоо үзэсгэлэнг дэргэдээс нь тольдохуй 14 Соно бялзуухайн гайхмаар гоо үзэсгэлэнг дэргэдээс нь тольдохуй 2

Costa’s Hummingbird

Соно бялзуухайн хамгийн жижиг төрөл зүйлийн нэг энэ шувууны биеийн урт 7-8,8 см байдаг. Калифорни, Аризона зэрэг халуун цөлийн бүсэд амьдардаг ч зуны оргил халуун үед арай сэрүүн модтой газар руу нүүдэг.

Соно бялзуухайн гайхмаар гоо үзэсгэлэнг дэргэдээс нь тольдохуй 6

Marvelous Spatuletail Hummingbird

1835 онд анх олдсон энэхүү шувууны ер бусын гайхалтай сүүл нь 4 өдтэй. Харамсалтай нь энэ үзэсгэлэнт шувуухай устаж үгүй болоход хүрээд байгаа юм. 2006 оноос хойш Перуд 100 акр газрыг дархлан энэ шувуудыг хамгаалж байна.

Соно бялзуухайн гайхмаар гоо үзэсгэлэнг дэргэдээс нь тольдохуй 3

Anna’s Hummingbird

Риволийн гүнгийн авхай Anna Massena-гийн нэрээр нэрлэгдсэн энэ шувуухай Умард Америкийн баруун эргийн уугуул шувуу юм.

Соно бялзуухайн гайхмаар гоо үзэсгэлэнг дэргэдээс нь тольдохуй 9 Соно бялзуухайн гайхмаар гоо үзэсгэлэнг дэргэдээс нь тольдохуй 10

Violet Sabrewing Hummingbird

Соно бялзуухайн төрлийн хамгийн том шувуудын нэг энэ шувуу хэдий том биетэй ч газар нутгаа хамгаалах үедээ бусад соно бялзуухайнуудтай харьцуулахад түрэмгий, нутгархаг зан чанар багатай аж.

Соно бялзуухайн гайхмаар гоо үзэсгэлэнг дэргэдээс нь тольдохуй 8

Соно бялзуухайн тогтоогдоогүй төрөл зүйл

Соно бялзуухайн гайхмаар гоо үзэсгэлэнг дэргэдээс нь тольдохуй 12 Соно бялзуухайн гайхмаар гоо үзэсгэлэнг дэргэдээс нь тольдохуй 16

5
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. hehe

    2014/10/14 at 16:42

    iim saihan amitadiig dergedees i harah yumsan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *