Жүжигчин Том Харди өөрийнх нь амьдралд амжилт гаргахад тусалсан 2 нууцыг дэлгэжээ

0

Том Харди – амьдралын хүнд хэцүү үеийн дараа итгэл найдвар ирж өөрийгөө цаашид хөгжүүлэх үндэс суурь болдгийг өөрийн биеэр баталсан амьд баталгаа юм. Жүжигчин зөв замдаа үлдэхийн тулд эр зоригтой тэмцсэн нь бидэнд ихэд таалагдсаныг нуух юун.

Жүжигчний амьдрал хүнд хэцүү байв

s_bukley / Depositphotos

“Venom” болон “Peaky Blinders” кинонуудын од 21 настай байхдаа мөнгөөр их л гачигдаж дутагддаг байсан гэдэг. Харди загвар өмсөгчийн тэмцээнд оролцохоор шийдсэн нь түүний хувьд зөв алхам байлаа. Тэрээр тэмцээнд түрүүлж чаджээ. Ингээд л түүний өмнө шоу бизнесийн үүд хаалга нээгдсэн хэрэг. Үүний дараа Том жүжигчний урлагт суралцахаар сэтгэл шулуудсан юм. Удалгүй “Band of Brothers” уран сайхны кинонд анхны дүрээ бүтээжээ.

 

Түүний амьдралыг эрс өөрчлөх болсон нөхцөл байдал

© Warrior / Lionsgate and co-producers

Хардигийн дараагийн том кино бүтээл нь “Black Hawk Down” уран сайхны кино юм. Киноны зураг авалт жүжигчний хувьд их хүнд өнгөрсөн бөгөөд нэгэн үдэшлэгийн дараа Харди үxлийн ирмэг дээр ирсэн гэдэг. Эмч түүнийг амьдралынхаа хэв маягийг сайжруулахгүй бол ингэж удаан үргэлжилж чадахгүй гэж анхааруулжээ. Энэ анхааруулгыг Харди гэр бүл, найз нөхдийн хамтаар чухалчилж эрүүлжих замдаа орж чадсан байна.

 

Жүжигчний дэмжлэг туслалцаа – түүний хайртай эхнэр, хүүхдүүд нь юм

Jean_Nelson / Depositphotos

Томын хувийн амьдрал төдийлөн бүтэлтэй байсангүй. Гэхдээ Британийн жүжигчин бүсгүй Шарлотта Райли-тэй танилцсаны дараа бүх зүйл өөрчлөгджээ. Хосууд “Wuthering Heights” киноны зураг авалтын үеэр танилцсан гэдэг. Тэр үед жүжигчдийн амьдралыг харах өнцөг өөр байжээ. Гэхдээ бүсгүй Хардигийн хайрыг хүлээн авч түүнд боломж олгосон юм.

© Samir Hussein / WireImage / Getty images

Харди хайртай бүсгүйгээ зөвшөөртөл нь ямар ч урт удаан хугацаанд хүлээж чадна гэж хэлж байсан удаатай. Жүжигчин бүсгүйтэй болзох болсон нь Хардигийн сэтгэл зүйн байдалд сайнаар нөлөөлж эхэлжээ. Жүжигчид одоо гэр бүл болцгоосон, тэд хоёр хүүхэдтэй. Харди эхнэрийнхээ дэмжлэг туслалцаа, түүний сайхан сэтгэл, чин үнэнч хайраар нь бахархаж явдгаа хэлжээ.

 

Хардигийн хоёр дахь аврал – тyлааны урлаг

Гэр бүл нь жүжигчний сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгой анхаарал халамж тавьдаг бол өөрийнх нь тyлааны урлагийн сонирхол нь Томыг хөл дээрээ босоход нь тусалжээ. Харди 2011 оны “Warrior” киноны зураг авалтад зориулж спортын энэ төрлөөр хичээллэх болсон гэдэг. Тyлааны урлаг тэнцвэрийг мэдэрч, дотоод тайвшралыг олоход тусалж хуучин муу дадал зуршил руу эргэж орохгүй байхад нөлөөлсөн гэж жүжигчин өөрөө хэлсэн удаатай.

Яг одоогийн байдлаар Харди бразилийн жиу-жицү-гээр хичээллэж байгаа бөгөөд цэнхэр бүсийн эзэн болжээ. Хэд хэдэн тэмцээнд ялалт байгуулснаас Бразилийн жиу-жицү-гээр саяхан зохион байгуулагдсан нээлттэй аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртжээ.

 

Том Харди – сайн үйлсийн элч төлөөлөгч

© Joe Seer / Shutterstock.com

Жүжигчин өдгөө сайн үйлсийн элч төлөөлөгчөөр ажиллаж байна. Тэрээр залуу хүмүүстэй уулзаж тэдний түүхийг сонсдог. Мөн залуучуудын жүжиглэлтийн ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд урам зориг өгч итгэл найдвар төрүүлэхийн тулд хичээл заах болжээ.

Амьдралд өөрийнхөө байр суурийг зөв олох нь хүнд хэцүү үеийг давж туулж чадлаа гэсэн үг үү? Та юу гэж бодож байна.

3
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *