Сугалаагаар 30 сая доллар хожсон Хятад эр гэрийнхэндээ үүнийгээ хэлэлгүй тас нуужээ. Учир нь тэр гэрийнхнээ залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болохоос айжээ

0

Хэрвээ таны эцэг сугалаагаар мөнгө хожоод тэрийгээ тас нуусан бол та нарт хайргүйдээ нуусан гэж битгий бодоорой. Ийм бодол төрвөл та том андуурч байгаа хэрэг.

Тэр их мөнгө гэр бүлийн гишүүдийг эвдэх вий гэдгээс л болгоомжилж байгаа юм. Гэр бүлийнхнийг нь залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй, их зантай болгохоос хамгаалсан арга хэмжээ.

casinozru.com

Яг ийм логикийг Хятадын нэгэн гэр бүлийн тэргүүн баримталжээ. Тэрээр сугалаагаар 220 сая юань (30 гаруй сая ам.доллар) хожоод гэр бүлийнхэндээ хэлэлгүй тас нуусан байна. Өөрийгөө “Ли” гэдэг нэрээр нууцалсан тэрээр энэ их мөнгө эхнэр, хүүхдийг нь их зантай, залхуу болгоно гэж үзжээ.

“Тэд өөрсдийгөө бусдаас дээгүүр тавьж ихэмсэг зан гаргах вий гэж болгоомжилж байна. Их мөнгөний сургаар тэд хичээнгүйлэн хөдөлмөрлөж, суралцахаа болино” гэжээ.

Азтай эр хожсон мөнгөнийхөө чекийг гардан авахдаа хүүхэлдэйн киноны баг өмсөн хүрэлцэн ирсэн ба үүнийгээ өөрийгөө бүрэн далдалж чадсан гэж үзсэн байна. Түүний санаа төлөвлөгөө ёсоор өндөрлөсөн боловч уг баг улс орон даяар алдаршиж эхэлжээ.

Уншигч та түүний оронд байсан бол ямар арга хэмжээ авах байсан бэ?

12
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *