Алдартнууд кинонд тоглох гэрээндээ заавал тусгадаг хамгийн хачирхалтай 8 шаардлага

0

Алдартнуудад гэрээнд тусгагдах өөрсдийн гэсэн “онцгой заалтууд” байдаг ажээ. Тэд “хүслээ” шууд гэрээнд тусгадаг ба ямар шаардлага хэрэгжүүлэх ёстойг гэрээний “заалтаар” продюсеруудад ойлгуулдаг байна.

Жейсон Стейтем ер нь л зодоoн цохион, тyлаантай кинонд тоглодог жүжигчин. Тэр кино зохиолын дагуу маш олон дүрүүдтэй зодoлдоход хүрдэг. Тэрээр гэрээндээ түүнийг хэр хүчтэй цохиж болох тухай тусгайлан заалт оруулдаг ажээ. Өөрийнхөө бүтээж байгаа дүрийг сул дорой гэж харагдуулахыг хүсдэггүйтэй нь холбоотой байж болох юм.

ria.ru

Жүжигчин Дуэйн Жонсонд зориулж кино зохиолыг хүртэл өөрчилж байсан удаатай. Түүний бүтээсэн дүр хэвтэж байх ёстой байсан ч жүжигчний хүслээр сандал дээр суулгажээ. Тухайн дүр хэт их шаналж зовж болохгүй. Энэ мэт зүйлс жүжигчдэд маш чухал бололтой.

Peopletalk.ru

Сагсан бөмбөгийн од Майкл Жордан агентуудтай хамтран ажиллах гэрээ байгуулахдаа өөрийн нөхцлийг мөн дэвшүүлжээ: тэр хүссэн газраа, дуртай үедээ сагс тоглож болно. Угтаа бол сагсан бөмбөгчдөд бэлтгэл болон албан ёсны тоглолтоос бусад үед сагсан бөмбөг тоглох хориотой байдаг. Харин Майклд уг хориглолт хамаарахгүй. Үнэндээ, зүгээр ч нэг гаргасан хориг биш юм – санамсаргүй байдлаар бэртэл гэмтэл авахаас л урьдчилсан сэргийлсэн арга хэмжээ ажээ.

sportsheroes.com

Вин Дизель зодоoн цохионы үеэр өөртөө авах цохилтын тоог тогтоосон байдаг гэнэ – тодорхой тооноос давж гарах ёсгүй гэдэг.

mentoday.ru

Жонни Депп гэрээ ёсоор тухайн кинонд тоглосон эсэхээс үл хамааран шагнал урамшуулал авдаг. Зөвхөн алдартай, дээд зэрэглэлийн жүжигчид л ийм эрхийг эдэлдэг ажээ. Тухайн төсөл явж байгаа ч жүжигчин төсөлд оролцох боломжгүй болсон тохиолдолд хэрэглэх заалт гэнэ. Деппийг экс-эхнэртэйгээ шүүхдэлцэж байх үед “Fantastic Beasts”-ээс халчихаж л дээ, тэр кинонд тоглоогүй ч гэсэн урамшуулал авсан юм.

7days.ru

Сэмюэль Л.Жексон гольф-д үнэхээр дуртай нэгэн бөгөөд хоббигоо ч гэрээндээ тусгаж чаддаг. Киноны зураг авалтын туршид долоо хоногтоо 2 удаа заавал гольф тоглож байхаар гэрээнд тусгадаг уламжлалтай.

cinemafia.ru

Куин Латифа кинонд үxэж байхгүй гэсэн гэрээ байгуулсан гэдэг. Маш энгийн шалтгаантай: жүжигчин бүсгүй киноны үргэлжлэлд тоглох боломжгүй болно. Бас л зөв шалтгаан, тэгээд ч хэн л өөрийгөө авсанд хэвтэж байхыг харахыг хүсэх вэ дээ?

krot.info

Жек Николсон сагсан бөмбөгийн Лейкерс багийн тоглолтыг үзэх дуртай. Тэр 1970 оноос хойших бүх тоглолтын тасалбарыг бүтэн жилээр нь худалдаж авч үзсэн, цаашид ч үзсээр байх болно. Энэ утгаараа студиудтай байгуулах гэрээнд заавал тусгах ганц л заалт түүнд бий: бүх тоглолтыг өөрийн биеэр очиж үзэх.

kinotoday.ru

Манай дотоодын одод гэрээндээ ямар сонирхолтой заалт нэмүүлдэг бол?

151
ГоёГоё
30
ГайхмаарГайхмаар
25
БурууБуруу
25
БахархмаарБахархмаар
23
Ха ХаХа Ха
14
ТэнэглэлТэнэглэл
13
ХөөрхөнХөөрхөн
11
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *