Тaмхи татдаг хүмүүст зориулсан уушги цэвэрлэх шидэт ундаа: ханиад томуу тусахаас давхар сэргийлнэ

1

Уушгийг давирхай, никотин, цэр болон салсаас цэвэрлэх энгийн аргыг танд санал болгож байна!

Тaмхи татах нь хүн төрөлхтний хувьд эрт дээр үеэс хойш хэрэглэсээр ирсэн хортой зуршил юм.

Олон судалгаагаар энэ хортой зуршил эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг болох нь тогтоогдсон ба тийм ч учраас мэргэжлийн эмч нар энэ хортой зуршлыг болих хэрэгтэйг хүмүүст анхааруулж хэлдэг!

Хэдийгээр тaмхи татахаа больсон ч гэлээ никотин, давирхай болон бусад хортой бодисууд биед удаан хугацаанд хуримтлагдаж үлдсэн байдаг.

Уушгийг хортой бодисоос цэвэрлэх олон төрлийн арга байдгийг энд дурдах хэрэгтэй болов уу.

Харамсалтай нь ихэнх эм бэлдмэлүүд химийн бодисыг найрлагандаа агуулдаг тул эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Тийм учраас байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал юм.

Энэхүү мэдээллийн хүрээнд, бид та бүхэнд уушгийг цэвэрлэж, дархлааны системийг сайжруулаад зогсохгүй, ханиад томуунаас сэргийлэх аргыг хэлж өгөх болно.

Мөн дээр дурдсанчлэн энэ гайхалтай шингэн салс болон цэрийг амьсгалын замаас бүрмөсөн үгүй хийх болно!

Түүнээс гадна энэхүү шингэн цэвэр байгалийн гаралтай ба үр дүнтэй хэрнээ ямар ч аюулгүй гэдгийг санаарай!

Уушги болон амьсгалын замын системийг хортой бодисуудаас цэвэрлэх шингэн!

Жор:

  • 1 ширхэг том хэмжээтэй сонгино
  • 1 цайны халбага куркума
  • 1/2 хэмжээтэй ус
  • 3 цайны халбага хальсалсан цагаан гаа
  • 2 цайны халбага зөгийн бал

Хийх заавар:

  1. Эхлээд хэрчсэн сонгиноо буцалж буй усанд хийж 5 минут болгоно, дараа нь бусад жоруудыг дээрээс нь хийнэ.
  2. Үргэлжлүүлэн 40 минут буцалгаж, дараа нь плиткаг унтрааж, тагийг нь таглаж тавина.
  3. Бага зэрэг хөргөж, уухад бэлэн болсны дараа хэрэглэнэ.

Хэрэглэх заавар:

  1. 2 цайны халбага шингэнийг оройн хоолноос өмнө ууна.
  2. 10 өдрийн турш дээр дурдсанаар шингэнийг хэрэглэнэ.
  3. Уушгинд хуримтлагдсан салс болон амьсгалын замын системд байгаа хортой бодисуудыг цэвэрлэнэ.
  4. Биеэс хэрэгцээгүй бодисыг гадагшлуулна.
  5. Энэхүү шингэнийг хэрэглэхээсээ өмнө мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч болно.
5
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *