Төвд зурхай: 2019 оны 3-р сарын ерөнхий төлөв байдлыг өөрийн төрсөн оноороо шинжээрэй

0

Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун хүн аз жаргалтай, хэрвээ өөрийнхөө баяр баяслыг анзаарахгүй бол аз жаргалгүй хүнд тооцно. Өнгөрснөө санагалзах, эргэж буцаад байвал бид мөнхийн төөрөгдөлд орно гэж төвдийн сургуульд айлджээ.

Хувь тавилан бидний зорилгыг хурдлуулдаг гэдэг, заримдаа биднийг маш том эргэлт ч (карма) хүлээж байдаг, үүнээс бид яагаад ч зайлж чадахгүй. Бидний хийж байгаа зөв үйлдэл болгон ирээдүйд сайн сайхан зүйлд хүрэх зам болж өгнө.

Төвдийн тоон судлалд 3 дугаар сар ийн буужээ

Тоо болгон ямар нэгэн зүйл илэрхийлж байдаг бөгөөд өөрийн гэсэн цэнэгтэй байдаг. Төвдийн зурхай өөртөө тоон судлал агуулна, төрсөн оныг нь амьтнаар илэрхийлдэг.

Он болгон тодорхой тоотой, үүнийг Мева гэдэг. Мөн адил тоо мөн саруудад ч бий. Энэ жилийг наймын тоо удирдаж байна, харин 3-р сарыг зургаагийн тоо удирддаг. Эдгээр тоо нь хил хязгааргүй боломж болон сэтгэлээ удирдах чадлыг өгөх ажээ.

Хайр дурлал сулавтар бөгөөд 3-р сард нааштай ахиц гарахгүй. Эхний ээлжинд хүн ажилдаа анхаарлаа хандуулж, ахиц гаргах тал дээр анхаарна. Тоон судлалаас харахад мөнгөний сар юм, тийм учраас материаллаг эд баялгаа дээшлүүлэх сайхан боломж.

Кармагийн хувьд 3-р сард хоёр өдөр, 7 тоо – 22-ын тоо гарахад бүгдийг удирдаж болно. Өөрөөр хэлбэл таны боломж хэд дахин нэмэгдэнэ. Хэрвээ хувь тавилан таны талд байвал хүссэн болгоноо та биелүүлж чадна.

Мөн 3-р сарын 18 – 33 тооны удирдлага доор байгаа юм. Сэтгэл санааны тэнцвэрт байдлаа олно. Чухам 18-ын тоон дээр гайхалтай санаа төрж болзошгүй – таны ирээдүйн амьдралыг гийгүүлж тэтгэх тэр л санаа төрнө.

 

Төвдийн зурхай 3-р сард: ерөнхий зөвлөгөө

Сэтгэл санааг зоригжуулж заримдаа бүр боломжийн хил хязгаараар алхаж байгаа мэт мэдрэмжийг төрүүлнэ. 3-р сар бүхэлдээ муу зүйл болохгүй, хувь тавилангийн онцгой өөрчлөлт гарахгүй зөвхөн урагшаа тодорхой замаар алхсаар байх болно.

Биеийн байдал сайжирна, сөрөг бодлууд төрөх нь багассаар удахгүй бүр сарниж арилна. Өрөвдөх сэтгэл маш их байр суурийг эзлэх болно, зөвхөн өөрийнхөө ашиг тусыг байнга бодоод байж болохгүй. Сарын чичиргээ нь заримдаа таныг материаллаг эд баялагт шунах хүсэл төрүүлж болзошгүй.

Үл ойлголцох байдал багасна, хүмүүс хоорондоо буулт хийх нь олонтаа болно. Дэмий, өчүүхэн зүйлд бухимдах, өөрийнхөөрөө зөрүүдлэх явдал гарахгүй тиймээс сэтгэлийн тайван байдал таныг эзэгнэнэ.

3-р сар танд ухаарлыг авчирна, оюун санаанд өөрчлөлт хийх хүслийг танд мэдэгдэлгүйгээр бий болгох талтай, та “би” гэдгээ ухаарч өөрийгөө илүү ойлгох болов уу. Мөн дэмий зүйлд айдас тээж яваагаа ухаарна.

Мөн энэ сар бол гэр бүлийн сар. Хуурч мэхлэх тоо багасна, хүмүүс бие биетэйгээ илүү үнэнч хандана. Хөл дээрээ итгэлтэй зогсох боломж бий, “үүлэн дунд хөвж” мөрөөдөх нь юу л бол. Тиймээс мөрөөдөхийг хүсдэг хүмүүст тохиромжгүй гэж хэлж болно. Харин тодорхой бөгөөд оновчтой тавьсан зорилго (цаасан дээр буулгасан бол бүр л сайн хэрэг) хэрэгжих давуу талтай.

 

Төвдийн зурхай 3-р сард: төрсөн оноор шинжихүй

Гахай жилтнүүдэд 2019 он таатай, зөөлөн байх болно, тэд шинэ санааг таталцлын хүчээр татаж байгаа мэт л байна. Тэгэхээр юу бодно, тэрийгээ л татна гэж ойлгоорой.

Бар болон Мич – ярихаасаа өмнө бод, санаандгүй алдсан үг цасан ширхэг болж бутрах вий. Өөрийнхөө ажлыг л хий, эргэн тойрон юу болж байна гэж бүү самгард, ингэж чадвал бүх зүйл хүслээр тань болно. Харин Гахайтнууд энэ сар өөртөө эерэг энергийг татна. Энэ боломжийг бүү алд, амжилтыг атгаад ав.

Тахиа болон Могой – нэг л ороо бусгаа мэт санагдана. Нэг талаас бүх зүйл болоод ч байгаа юм шиг, нөгөө талаас ямар нэгэн зүйл дутагдаад ч байгаа юм шиг. Нэг л зүйл болж өгөхгүй, сэтгэлд нэг л түгшүүртэй.  Энэ үед болгоомж, сонор сэрэмж бас анхаарал тус болно. Харин 3-р сарын дунд үеэс эхлээд бүх зүйл сайхан болох ажээ.

Нохой жилтнүүдийн хувьд тайван байж болно. Өөртөө амрах боломжийг олго, харин ажил – өөрөө эрчээрээ явж л байх болно. Яарч сандрах, аливааг амжуулах гэж гүйх нь төдий л хүссэн үр дүнд хүргэхгүйг анхаараарай.

Хулгана жилтнүүдийн хувьд уран бүтээлч сар байна – бүтэлгүйтлээс хамгаалагдсан тэгэхээр амжилт тань дээр өөрөө ирнэ. Морь болон Үхэр жилтнүүд – наймын тоо таныг ивээж байна, тэгэхээр амжилт таны эр зориг, авхаалж самбаа, дайчин байдлаас л хамаарна. Амжилт хажууханд чинь  иржээ.

Луутнууд – хайр таны хөдөлгүүр, таны сахиусан тэнгэр бөгөөд хөтлөгч од. Хайртай хүмүүсээ хайрлах сэтгэлээ хамгаалж яваарай, санаагаар бүү уна, хувь тавилан ирээдүйд таныг олон үйл явдлаар шагнана. Хонь болон Туулай жилтнүүд – гурвын гурван тоо таныг ивээж байна. Хүчийг тань арвижуулна, тулгуур болж өгөхөөс гадна барианы шугам дээр бусдаас түрүүлэхэд тусална.

10
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *