Агаарт амжилттай хөөрч байсан хамгийн этгээд хачин 17 нисдэг төхөөрөмж болон онгоц

0

Зохион бүтээгчийн этгээд хачин шийдэл бидний амьдралыг давтагдашгүй бас онцлог болгодог. Инженерүүд төрөл бүрийн сонирхолтой зүйл зохион бүтээж байгаа нь дэлхий дахинд тархаж бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж байна. Зохион бүтээгчдийн шинэ санаачилга зөвхөн архитектур, ахуй амьдралын элемент, автомашинд хамаараад зогсохгүй мөн нисэх онгоцонд ч хамаарна. Зарим нэг онгоц үнэхээр онцгой, ямар сайндаа л ирээдүйн тухай холливудын шинэ кинонд зориулж хийсэн юм уу гэлтэй зүйл байдаг. Бас өөрийн онцгой дизайнаараа бусдын инээдийг ч хүргэх ажээ.

Caproni 60 – туршилтын нисдэг завь-онгоц

old_keyboard 3 / airportsjim

Ид шидийн техник ердөө хоёрхон удаа л богино нислэг хийсэн. 1921 оны 3 дугаар сарын 2-ны өдөр онгоц цагт 80 хүртэл км хурдалж уснаас хөөрч чаджээ. Хоёр дахь нь, харамсалтай нь бас сүүлчийн нислэгээ хоёр өдрийн дараа хийсэн байна. Онгоц уснаас хөөрч цагт 100 км хурд авсан ч үүнээс дээш гарч чадалгүй ниссээр усанд унажээ. Нисгэгч бэртэж гэмтээгүй гэдэг.

 

Stipa-Caproni – италийн туршилтын онгоц

AnubysDigital / Fuzzyphilosopher

Торх-онгоцыг 1932 онд зохион бүтээсэн. Өндөрт сайн гардаг, дуу чимээ багатай, нислэгт тогтвортой. Гэхдээ хошуу нь агаарын урсгал бүрэн эсэргүүцэж чадахгүй байсан тул эдгээр бүх давуу талуудыг үгүй хийсэн юм.

 

Nemeth Parasol – дугуй далавчтай онгоц

Absolute-Magnitude

Энэ сонирхолтой онгоцыг Майами хотын их сургуулийн оюутнууд 1934 онд зохион бүтээжээ.

 

Vought V-173 – “нисдэг шарвин”

Dodson International Parts

“Дугуй далавч”-тай нисэх төхөөрөмж газраас шууд дээш босоо хөөрдөг. Анхны нислэгээ 1942 онд үйлдсэн. Ойролцоогоор 190 удаа нисжээ.

 

Airbus A300-600ST “Белуга”

aviationjobs.me / Mass1m01973

“Белуга” – пуужин тээвэрлэх ачааны онгоц бөгөөд овор хэмжээ ихтэй ачаа ачих зориулалттай. 47 тонн хүртэл ачаа ачиж бүрэн дүүрнэ, энэ үед 1700 км хүртэл зам туулах чадвартай (хурдны хувьд цагт ойролцоогоор 750 км). Тал ачаатай байхдаа онгоц 5000 км орчим зам туулна.

 

Аэроцикл HZ-1

Ebonystealth / MrAngryBeards

HZ-1-ийн анхны хувилбар анх 1955 онд агаарт хөөрсөн. Маш их дутагдалтай талуудтай байсан тул аюултайд тооцож төслийг царцаажээ.

 

Avro Canada VZ-9 Avrocar – нисдэг диск

MrPlaneGuy

Үгүй ээ, нисдэг таваг биш шүү. Уг төслийн хүрээнд диск хэлбэртэй шууд дээшээ хөөрдөг нисдэг төхөөрөмж зохион бүтээхийг зорьжээ. Америкийн цэpгийн нууц хөтөлбөрийн хүрээнд 1959 онд зохион бүтээсэн онгоц юм.

 

Snecma C-450 – пуужинтай төстэй онгоц

clark_aviation / Prototypes and experimental aircraft. SkyRex

Цагирган далавчтай энэ онгоцыг Францад зохион бүтээжээ. 1958 онд анхны нислэгээ үйлдсэн. Хэд хэдэн бүтэлгүй оролдлогын дараа төслийг хаажээ.

 

Scaled Composites Model 281 Proteus

RidingAHighHorse

Онгоцыг харилцаа холбооны станц байдлаар ашиглах төслийн хүрээнд зохион бүтээсэн онгоц юм.

 

McDonnell XF-85 Goblin – реактив онгоц

Aviation Solutions

 

Дэлгэцэт онгоц “Лунь” буюу “Каспийн мангас”

Artwork of Armies / Soviet Tours

Уг онгоц 1985 онд анхны нислэгээ үйлдсэн. Овор хэмжээгээрээ жирийн төсөөллөөс давж гарсан гэхэд болно: далавчны нийт урт – 44 метр, онгоцны өөрийн урт – 73,8 метр, нисэх масс – 380 тонн.

 

X-13 Vertijet онгоц “сүүлнээсээ” хөөрч чадна

Hush_Kit

Туршилтын онгоцыг 1950  онд АНУ-ын агаарын зэвcэгт xүчинд зориулж зохион бүтээж байв.

 

Northrop XB-35-ийг “нисдэг далавч” үзэл баримтлалаар бүтээжээ

de_gis

 

The Dornier Do 31 – онгоцнуудын дунд Буратино хэмээгддэг

shedang / The Vault of the Atomic Space Ag

Пуужин тээвэрлэгч туршилтын онгоцыг 1967 онд ХБНГУ-ын захиалгаар зохион бүтээжээ.

 

M2-F1 буюу “нисдэг ванн”

Air Force Flight Test Museum / Air Force Flight Test Museum

Энэ этгээд хачин онгоцыг анх 1963 онд туршилтаар нисгэж байсан. Ванныг санагдуулам этгээд хэлбэрээсээ болоод ийм нэртэй болжээ.

 

Northrop XP-79 нь “нисдэг хана цөмлөгч” түр нэрээр явж байлаа

dangerevans007

Нисгэгч нь хэвтээгээрээ онгоцоо жолоодно. Мартагдашгүй нислэг болдог байсан биз ээ. 1944 онд анхны нислэгээ үйлдэж байжээ.

 

Lockheed Martin X-59 QueSST

The Aviation Titan

Дуунаас хурдан америкийн туршилтын онгоц цагт 1510 км хүртэл хурдалж чадна. Агаарын зорчигч тээвэрт дуунаас хурдан онгоц ашиглаж болох эсэхийг турших төслийн хүрээнд зохион бүтээгдсэн.

Эндээс та бүхэн алдартай автомашинуудын анхны загваруудыг сонирхоорой.

12
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *