Бие организмаа хүссэнээрээ удирдаж амьдралыг илүү хялбар болгох 10 арга

2

Бидний бие махбодь бол хянахад хэцүү гайхалтай зохион байгуулалт бүхий машин юм. Найтаах, зогисуулах зэрэг нь өөрийн мэдэлгүй хийгддэг үйлдлүүд бөгөөд магадгүй бид тэдгээрийг хянаж болох болов уу?

Танд өөрийн бие махбодийг хэрхэн хянаж эвгүй байдлаас гарч болох аргуудыг дэлгэж байна.

10. Та найтаахыг хүсэхгүй байна уу? Тэгвэл хамрынхаа угалзыг хуруугаараа чимхээрэй

Таныг хамрынхаа үзүүрийг хорсгох үед таны тархи дохиог хүлээн аваад найтаах рефлексийг болиулдаг. Харин эсрэгээрээ та найтаамаар болоод чадахгүй байвал гэрэл рүү харж зогсоорой. Хэрвээ ингээд ч болохгүй байвал өөдрөг байгаарай. Гиннесийн дээд амжилтыг нэгэн эмэгтэй 976 өдөр зогсолтгүй найтааж тогтоосон байна.

 

9. Илүү сайн сонсохын тулд чихээ таглаарай

Та шөнийн клубт юмуу концертийн үед чанга хөгжимтэй, хажуудах хүнийхээ яриаг сонсохгүй байвал чихээ таглаад нөгөө чихээрээ хажуу дахь хүнээ сонсоорой. Энэ аргыг дуучид ихээр хэрэглэдэг бөгөөд энэ нь тэдэнд чихэвчиндээ тохирч байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

 

8. Сэтгэл зовнисон үедээ эрхий хуруугаа зуугаарай

Энэ үйлдэл нь таны зүрхний цохилтыг удаашруулж, цусны даралт бууруулах мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаагаар тайлбарлагдана.

Олон нийтийн газар танд сэтгэл зовнисон асуудал гарвал эрхий хуруугаа амандаа зуугаад үлээгээрэй.

 

7. Зогисуулахаа болихын тулд хэлэн доороо мөөс тавиарай

Хүн бүхэнд зогисуулахын эсрэг өөрийн жор байдаг: хэлнийхээ үзүүрийг гаргаад хэлэн доороо мөс тавих юмуу, сахар хүлхээрэй. Чихээ алгаараа таглаад аяга усыг нэг амьсгаагаар ууна. Эсвэл угаалтуур дээр тонгойж байгаад аяга илүү ус уугаарай. Хэрэв ингээд ч болихгүй байвал таны хувьд энэ хүн шиг л зүйл болох байх. Энэ хүн бол 68 жилийн турш зогисуулаад байгаа бөгөөд гэрлээд 8 хүүхэдтэй болжээ

 

6. Гүйж байх үед баруун тал тань өвдвөл зүүн хөл дээрээ гишгэхдээ амьсгалаа аваарай

Зүүн талд тань өвдвөл мөн адил баруун хөл дээрээ амьсгалаа авна. Таныг гүйж байх үед ажиллаж буй булчин руу тань цус гүйдэг. Бие халаалтыг буруу хийсний улмаас цусны эргэлт жигд бус тархаж, элэг цөс рүү хэт их цутгадаг байна.

 

5. Хурдан сэрэхийг хүсвэл амьсгаагаа барь

Үүнийг хийх үед таны зүрхний хэм хурдсаж, бие махбодь тань идэвхитэй дэглэмд шилжих команд өгдөг. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү. Хүчээр ингэж сэрэх нь зүрхэнд дарамт үзүүлдэг. Жишээ нь эрчүүд унтахаасаө өмнө 2 цагийн турш биеийн тамирын дасгал хийж болдоггүй.

 

4. Та ааш муутай байна уу?

Нууц нь маш энгийн. Та шүдэндээ харандааг хөндлөнгөөр нь зуугаад хэсэг байхад тэр хавийн булчин инээмсэглэх дохиог мэдрэлээр дамжуулан тархинд өгснөөр эндорпин ялгарч ингэснээр та хэвийн байдлаар инээмсэглэх болно.

 

3. Ой тогтоолтоо розмарин ашиглан идэвхижүүлээрэй

Хэрэв танд ямар нэг юм цээжлэх хэрэг гарвал ой санамжийнхаа нуугдмал чадварыг ашиглаарай. Үдшийн цагаар орон дээрээ хэвтээд розмарин үнэрлээд цээжлэх зүйлээ уншина. Энэ энгийн арга нь танд хурдан цээжлэхэд туслах бөгөөд үр дүн нь маш сайн байх болно.

 

2. Хөл тань ирвэгнээд байвал толгойгоо сэгсрээрэй

Таны хөл гарын булчин ирвэгнэх мэт таагүй мэдрэмж төрж байсан болов уу? Энэ бол маш муухай мэдрэмж. Гэвч та бүгд болихыг нь хүлээхээс өөр аргагүй байдаг биз? Дараа удаад ингэвэл энэ үед нь толгойгоо сэгсрээрэй. Таны булчин амарч, тэр эвгүй мэдрэмж тэр дороо арилах болно.

 

1. Полиграфыг үнэн гэж өөртөө итгүүлэхгүйн тулд хамраа чимхээрэй

Хэрэв таны мэдрэл нервтэж, зүрхний цохилт тань хурдсаж эхэлбэл, хамраа хуруугаараа чимхээрэй. Тэгээд чихээ таглаж байгаад гүнзгий  амьсгаа аваарай. Таны чихэн дотор даралт өөрчлөгдсөн мэт санагдах болно.

21
Ха ХаХа Ха
11
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Narantuya Tuk

    Narantuya Tuk

    2017/12/20 at 13:22

    Сайн байна уу хатагтай нар аа ноёд оо.

    Зээл хүсч байна уу?
    Хэрэв та зээл авахыг хүсч байвал зохион байгуулалт, бизнес, төсөл хүсч
    байгаа хэн бүхэнд зээл олгодог энэ эмэгтэйтэй холбоо бариарай.
    Тэрээр уян хатан зээлийн нөхцлөөр богино хугацаанд танд туслах боломжтой
    шударга, найдвартай эмэгтэй.
    Та дараах хаягаар холбоо барьж болно:
    [email protected]
    [email protected]
    Whatsapp: (+33) 78 42 78 033 (Франц)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *