
Хүнсний скочийг ахуйн нөхцөлд олон төрлөөр ашиглах боломжтойг та мэдэх үү?
Та бүхний ахуйн хэрэгцээнд зориулж, хэрэг болохуйц зөвлөмжүүдийг хүргэж байгааг хүлээн авна уу.
Гадил жимсийг шинэ хэвээр нь хадгалах
Та шинэхэн худалдаж авсан гадил жимснийхээ өнгө, амтыг шинээр нь хадгалахыг хүсч байвал ишийг нь хүнсний скочоор битүү ороогоорой. Ингэснээр гадил жимс амт, шинэлэг байдлаа удаан хадгалах боломжтой болох юм.
Гоо сайхны хэрэглээнд
Та нүүрээ илүү гүн цэвэрлэхийг хүсч байна уу? Тэгвэл цэвэрлэгч маск түрхсэнийхээ дараа хүнсний скоч тавиад үзээрэй.
Шингэнийг хальж урсахаас сэргийлнэ
Шингэн зүйл хийсэн аяганы гадуур хүнсний скочоор бүрснээр шингэн асгарахаас бүрэн сэргийлэх боломжтой. Жишээ нь та дасгал хөдөлгөөн хийхдээ энэхүү аргыг туршиж болох ба хальж урсахгүй гэдэгт итгэлтэй байж болно.
Хүүхдүүдийн бүтээлч сэтгэхүйд
Хүүхдүүд усан будгаар будахдаа хүнсний скочийг ашиглаж болно. Ингэснээр тэд гараа будаг болгохгүй байх сайн талтай юм.
Ялаанаас ангижрах шилдэг арга
Гэрт тань ялаанууд дүнгэнээд таныг амраахгүй байна уу? Тэгвэл та аяганд хэдэн хэрчим жимс хийгээд хүнсний скочоор битүүлж таглаад, хутгаар зүсч зай гаргаарай. Ингэснээр ялаанууд таны тавьсан урхинд өөрсдөө орох болно.
Цэцгийн баглааг шинэхэн хэвээр нь хадгалах
Цэцгийн баглааныхаа үндсийг нойтон салфеткаар ороосны дараа хүнсний скочоор хэд хэдэн үе давхарлаж ороосноор усанд байлгаснаас илүү удаан хугацаагаар шинээр нь хадгалах боломжтой.
Нүүх үедээ
Шүүгээний бүх нүдийг нэг бүрчлэн суллахын оронд та хэд хэдэн давхар хүнсний скочоор орооход л болно. Дотроос нь ямар нэг зүйл унаж гээгдэнэ гэж айх хэрэггүй, бүх зүйл хүрэх газартаа бүрэн бүтэн хүрэхийн зэрэгцээ та бүхнийг эргүүлж байранд нь хийх шаардлагагүй болно.
Өндөг чанах шалгарсан арга
Өндгөө хагалаад хүссэн амтлагчаа хийгээд хүнсний скочинд орооно. Үүний дараа буцалж буй усанд 3-4 минут чанаснаар өндөг тань бэлэн болно.
Гэртээ засвар хийж байна уу?
Та гэрийнхээ дизайныг өөрчлөхөөр шийдэж, ханаа будаж байгаад түр завсарлах хэрэгтэй болвол өнхрүүшээ хатаахгүйн үүднээс хүнсний скочоор ороогоорой.
Хөргөгчөө цэвэрлэхэд
Хөргөгчний тавиурыг хүнсний скочоор бүрснээр цэвэрлэхэд илүү хялбар байх болно. Өндөг хагарах, жимсний чанамал асгарах гээд хөргөгч бохирдох нь амархан байдаг. Тэгвэл энэ үед та зөвхөн бохирдсон хүнсний скочоо хуулж аваад шинээр бүрэхэд л хангалттай.
Гоо сайхны бүтээгдэхүүн хальж урсахаас сэргийлэх
Шампунь болон бусад шингэн зүйлс цүнхэн дотор асгарах вий гэхээс хүн бүр болгоомжилдог. Үүнээс сэргийлэхийн тулд амыг нь хүнсний скочоор ороогоод буцаагаад таглаарай.
Таримал цэцэг, ногоогоо арчлахад
Гэрийнхээ таримал цэцэг ногоог үндэслэж эхлэх үед нь усалсныхаа дараа хүнсний скочоор бүрээрэй. Ингэснээр хөрс нь илүү удаан хугацаагаар чийгээ хадгалж хурдан ургах нөхцөл бүрддэг.
Гэрийн нөхцөлд хиам хийхдээ
Та хүнсний скочийн тусламжтайгаар гэрийн нөхцөлд татсан махыг амтат хиам болгох боломжтой.
Дарсны амтыг шинэ хэвээр нь хадгалах
Та ууж буй дарсныхаа нэгээхэн хэсгийг өөр саванд хийж хадгалахаар шийдсэн бол хүнсний скочны тусламжтайгаар юүлж хийгээрэй. Ингэснээр дарсны амт шинэхэн хэвээр байх болно.








9. ДҮГЭЭР САРЫН 01
2016/08/22 at 19:10
ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА