Толгой таллаж өвдөх зовиурыг арилгахад туслах 8 хоол хүнс. Одооноос эм ууж, бие организмоо хордуулах ямар ч шаардлагагүй!

2

Толгой таллаж өвдөх нь хэний ч хүсэх өвчин биш бөгөөд огт мэдэгдэлгүй байж байгаад гэнэт өвддөг тул өвчнийг арилгахад хүндрэлтэй байдаг. Хэрэв та дандаа толгойн өвчнөөс болж зовж шаналж байгаа бол, ямар хэцүү гэдгийг нь маш сайн мэднэ гэдэгт эргэлзэх юм алга. Энэ нөхцөлд та эм уух эсвэл дасгал хийж, өвчнийг тухайн үедээ намдаах боломжтой боловч, эдгээр эмчилгээний аргууд нь түүнээс илүү үр дүнтэй байж, таныг толгойн өвчнийг хэвийн болгоно.

Таны хийх хэрэгтэй зарим нэгэн зүйл бий – хоолны дэглэмээ өөрчил. Толгой таллаж өвдөх өвчнийг эхлүүлдэг хоол хүнс гэж байдаг бол, энэ өвчнөөс сэргийлж, өвчнийг эдгээх үйлчилгээтэй хоол хүнс ч гэж бас бий. Дараах 8 төрлийн хоол хүнсийг өдөр бүр хэрэглэж, толгойн өвчнөөс холуур байгаарай.

1. Авокадо

Ямар ч нөхцөлд та энэ гайхалтай жимсэнд дуртай байх хэрэгтэй. Авокадо толгой таллаж өвдөх өвчинтэй тэмцэнэ. Антиоксидантаар баялаг, тухайлбал лутеин болон зэаксантин, авокадо толгойн өвчнийг эдгээхээс гадна өдөр бүр хэрэглэх нь эрүүл мэндэд олон талын ач тустай.

© Depositphotos.com © Shutterstock.com

 

2. Инжир

Инжир бол бидний бие организмд сайн нөлөөтэй, гэхдээ толгой таллаж өвдөхөд, нэг атгыг хэрэглэнэ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, энэ жимс найрлагандаа кали агуулдаг бөгөөд энэ нь үрэвслээс сэргийлж, толгойн өвчнийг эдгээнэ.

© Depositphotos.com © Pixabay.com

 

3. Сальмон

Омега-3 тослог хүчил болон витамин B-2 амин дэмээр баялаг сальмоныг тогтмол хэрэглэх нь цусны ялтас бөөгнөрөхөөс сэргийлнэ. Энэ нь тогтмол толгойн өвчинтэй холбогддог, биед өрнөдөг үйл явц юм. Мөн үрэвслийг бууруулж, толгой таллаж өвдөхийг зогсооно.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

4. Амтат төмс

Амтат төмс амттай биш, гэхдээ толгой таллаж өвдөхөд сайнаар нөлөөлнө. Витамин C, витамин B1 болон калигаар баялаг учир, амтат төмсийг байнга хэрэглэх нь толгойн өвчнийг намдааж, тайвшрахад ач тустай.

© Pixabay.com © Depositphotos.com

 

5. Тарвас болон лууван

Ус уух нь толгой таллаж өвдөхийг намдаана. Түүнчлэн тарвас, лууван, өргөст хэмх болон цоохор майлз зэрэг нь усыг их хэмжээгээр найрлагандаа агуулдаг тул эдгээр хүнсийг өдөр бүр хэрэглэвэл, толгойн өвчнийг зогсооно. Шингэний дутагдал бол толгой өвдөхөд хүргэдэг хүчин зүйлсийн нэг юм. Иймд усны хэмжээгээ үргэлж хянаж байх хэрэгтэй.

© Depositphotos.com © Pixabay.com

 

6. Кинуа болон буржгар байцаа

Эрүүл мэндэд олон талын ач тустайгаас гадна кинуа болон буржгар байцаа нь толгой таллаж өвдөхөөс сэргийлнэ. Найрлагандаа рибофлавин, магни болон төмөр зэргийг кинуа агуулдаг бол, буржгар байцааны найрлаганд омега-3 хүчил болон ширхэглэг агуулагддаг байна. Эдгээр нь толгой таллаж өвдөхөөс сэргийлнэ.

© Pixabay.com © Pixabay.com

 

7. Тараг

Судалгаанаас харахад, рибофлавин нь витамин B төрлийн амин дэм бөгөөд энэ нь толгой таллаж өвдөхөд сайнаар нөлөөлдөг байна. Мөн тарагны найрлаганд их хэмжээгээр агуулагддаг. Өдөр тутмын хоол хүнсэндээ таргийг нэмэх юм бол, байнга толгой таллаж өвдөхөө болино.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

8. Нимбэгийн шүүс

Их хэмжээний витамин C амин дэм агуулдаг учир, нимбэгийн шүүс эрүүл мэндэд олон талын ач тустай байдаг. Мөн толгой таллаж өвдөхийг болиулна. Толгой таллаж өвдөхөд, нимбэгийн шүүсийн стакантай усанд хийж, дээр нь 2 цайны халбага давс хийгээд сайтар хутгаж уухад хангалттай. Ингэснээр үрэвслээс цаг алдалгүй сэргийлнэ.

© Depositphotos.com © Pixabay.com

 

Бонус – Шанцайн зуурмаг

Хэсэг шанцайн мөчрийг авч, бутлагчид хийж сайтар нунтаглана. Дараа нь дээр нь бага зэрэг ус хийж, өтгөн болтол нь зуурна. Зуурмагийг чамархай болон духан дээрээ түрхэнэ, толгой өвдөж байгаа хэсэгтээ гэж ойлгож болно. Энэ байгалийн гаралтай аргаар толгой таллаж өвдөхийг зогсоож болох бөгөөд өвчнийг намдаана. 25-30 минут болсны дараа, зуурмагийг угааж цэвэрлэнэ.

Та толгой таллаж өвдөх өвчнийг хэрхэн эмчилдэг вэ? Бидэнтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцаарай.  

5
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *