Англи хэлний мэдлэг амьдралд хэрэг болох 10 тохиолдол

0

Англи хэлний мэдлэг бидний өмнө мэдээлэл авах, тоглоом тоглох, ашигтай наймаа хэлцэл хийх болон сонирхолтой хүмүүстэй танилцах боломжийг нээж өгнө.

1. Шинэ мэдээлэл авах хэрэгсэл

Интернет дэх англи хэл дээрх нийт мэдээллийн багахан хувийг л өөрийн эх хэл дээр хагас дутуу авах болно.

Англи хэл үзсэнээр юуг орчуулах, орчуулахгүй байх копирайтеруудын сонголтоос шалтгаалахгүй болно.

Ямар ч хязгаарт баригдахгүйгээр та мэдээллээ өөрөө олж уншина, үүнд гадаадын мэргэжилтнүүдийн санал бодол, судалгааны материал, гадаад мэдээ гээд юу ч байж болно.

Бас YouTube-ээс англи хэл дээр элдэв янзын бичлэгүүд үзэх боломжтой: дасгал сургуулилт, хоолны жор, тоглоом, хөгжмийн зэмсэг дээр тоглож сурах гэх мэт…

 

 

2. Эх хэл дээр нь кино үзэх

Таны дуртай жүжигчин бодитоор яаж ярьдгийг сонсох боломжийг олгож байгаа юм, тэдний хэмнэлийг мэдрэх болно. Таны өмнө маш өргөн сонголт байгаа тул та өөрийн дуртай сэдэвтэй кино, олон ангит киног үзэж болно – ямар ч орчуулгагүйгээр

Эхлээд англи яриаг салгаж ойлгоход хэцүү байх нь мэдээж, ярианы хурд, хэлц үгнүүд, товчлолууд, дуудлага гээд хүндрэл бий.

Та англи хэл дээрх богино хэмжээний видео үзээд дараа нь үгнүүдээрээ ярьсан яриаг өгүүлбэр болгон байрлуулна. Таны үгсийн санг нэмэгдүүлэхээс гадна англи яриаг сонсож ойлгох маш сонирхолтой арга байгаа биз.

 

3. Аялал зугаалгаас ихийг суралцана

Англи хэлийг дэлхийн 59 улс орон албан ёсны хэлээ болгон ашигладаг. Их Британи, АНУ, Канад, Австрали, Энэтхэг, Пакистан, Африкийн хэд хэдэн улс орнууд хамаарна. Англи хэлийг Европын ихэнх орнууд ойлгож, ярина, мөн аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудад өргөнөөр хэрэглэдэг.

Англи хэлтэй бол санаагаа хурдан ойлгуулж чадна, хоолоо захиалаад идчихнэ, хаана очихоо таксины жолоочид хэлнэ, шинэ найз нөхөдтэй танилцана, аялж байгаа улс орныхоо соёл, уламжлалыг илүү сайн мэдэж авна.

 

4. Дуртай дуундаа юу өгүүлж байгааг ойлгоно

Англи хэлийг сонсоод ойлгож эхлэхэд гадаад дууны үгийг ойлгох боломж нээгдэнэ. Сайт дээрх орчуулгыг унших нэг хэрэг, өөрөө эх хэл дээр нь сонсоод ойлгох тэс өөр зүйл юм шүү.

Дууны үг нь киноны харилцан ярианаас өөр, дууны үгийг сонсож ойлгоход маш их туршлага хэрэгтэй.

 

5. Орлогоо нэмэгдүүлнэ

Англи хэлний зохих түвшиний мэдлэгтэй хүний цалин англи хэлгүй хүнийхээс 30-40%-иар их байгааг харж болно.

Англи хэл программист, санхүүч болон хянагч, хүний нөөц, дээд шатны албан тушаалтнуудад нэн шаардлагатай. Хэрвээ тухайн албан байгууллага гадаад түнштэй харилцдаг бол эсвэл цаашид харилцах төлөвлөгөөтэй бол бүх ажилтнууд нь англи хэлний мэдлэгтэй байх ёстой: инженерээс эхлээд удирдах албан тушаалтан хүртэл.

Мэргэжлийн ур чадвараас гадна англи хэлний мэдлэгтэй байхад гадаад төлөөлөгчийн газар томилогдох гол шалгуур болохыг үгүйсгэхгүй эсвэл гадаадын байгууллагад ажиллах боломж ч бий.

 

6. Танилын хүрээгээ тэлнэ

Гадны хүнтэй танилцсанаар та бусад үндэстний соёл урлаг, ёс заншлыг илүү ихээр мэдэх боломж нээгдэнэ. Хэрвээ гадаад улс оронд аялахаар болвол тухайн улсад амьдардаг найз нөхөдтэйгөө харилцаж аялалд шаардлагатай мэдээллийг авч болно.

Гадаад танилын хүрээгээ тэлэхийг хүсвэл та сошиал сувгийг ашиглаарай, хоорондоо захидал бичих, видео дуудлага хийж болно. Эхний ээлжинд хэцүү байх хэдий ч яриад эхлэхээр хэн хэндээ сонирхолтой болох ажээ.

 

7. Тархины үйл ажиллагаа сайжирна

Хэл сурахад шинэ үг цээжлэх хэрэг гарна, энэ нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Нью Йоркийн их сургуулийн Эллен Бьялистокийн судалгааны үр дүнгээс харахад, хоёр хэл эзэмшдэг хүний тархи хяналтын үүргээ сайн гүйцэтгэдэг болохыг тогтоожээ.

Англи хэл сурснаар та нэгээс нөгөөд хурдан шилжих чадвартай болохоос гадна анхаарлаа төвлөрүүлж сурна, мөн ой санамж сайжирна, ажил, сурлагад огцом өөрчлөлтүүд гарч эхэлдэг байна.

 

8. Гадаадын интернет дэлгүүрээс чөлөөтэй худалдан авалт хийх

Гадаадын интернет дэлгүүрүүдээс худалдан авалт хийхэд маш өргөн сонголттой. Үүнээс гадна брэнд бараа бүтээгдэхүүний дуураймал биш жинхэнийг нь авах боломж нээгдэнэ.

Англи хэлгүйгээр худалдан авалт хийх боломжтой ч гэлээ англи хэлээ ашиглан худалдан авалт хийх нь хамаагүй илүү боломжийг нээж өгнө. Хэрэглэгчдийн санал хүсэлт, гомдол зэргийг та эх хэл дээр нь уншиж тухайн бараа бүтээгдэхүүний тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна.

 

9. Гадаад хэлийг онлайн сургалтаар суралцана

Топ их сургуулиуд онлайн, төлбөргүй англи хэлний сургалтуудыг өргөн сонголтоор санал болгодог. Түүх, архитектор, эдийн засаг, политологи, анагаах ухаан, бизнес, мэдээлэл зүй гээд – ямар ч салбараар суралцаж болно.

Англи хэл дээр үнэгүй сурах бичиг ихээр байхаас гадна өөр бусад хэлийг ч үнэгүй сурах боломжтой. Англи хэл нь таны сонирхсон салбарын аливаа мэдээллийг олж авахад тус болохыг мартаж болохгүй.

 

10. Англи хэл дээр блог хөтлөх

Хэрвээ та блог хөтөлдөг бөгөөд англи хэл дээр хөтлөхийг хүсдэг байсан бол таны өмнө маш их боломж байна.

Нэгдүгээрт, англи хэл дээрх блог хэрэглэгчдийн тоо хязгааргүй их. Хоёрдугаарт, англи хэл дээр бичээд зогсохгүй англиар бодож сурахад тусална.

Англи хэл дээр бичихэд англиар бодож эхэлдэг, энэ бол эзэмших ёстой эрдмийн нэг мөнөөс мөн.

Мөн дэлхийн улс орнуудын олон хүмүүстэй танилцаж санал бодлоо солилцох боломжийг нээж өгнө (үүнд танд ажлын байр санал болгох хүн байхыг ч үгүйсгэхгүй).

 

18
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. urangoo

    2017/11/15 at 20:13

    uneheer goye 2 zuiluudiig niiteldegt bayarlalaa heregtei zuil bailaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *