40 нас гарсан ч бие галбираа хэрхэн залуугийнх шигээ сайхан хэвээр нь хадгалах талаар 12 алдартны өгч буй зөвлөгөө

0

40 нас гарснаар хүний биеийн бодисын солилцоо буурч, дааврын өөрчлөлт орж эхэлдэг тул эрүүл бас гоолиг, чийрэг биеэ хадгална гэдэг тун хүнд асуудал болон хувирдаг билээ. Манай сайт уншигч танд 40 гарсан ч сайхан биеэ хадгалсаар яваа алдартнуудын зөвлөгөөг хүргэж байна.

1. Eva Longoria (47)

© evalongoria/Instagram, © evalongoria/Instagram

Жүжигчин Eva Longoria өдөр бүр бэлтгэл хийдэг. Нэгэн ярилцлагадаа тэрбээр трамполин дээр дасгал хийх дуртай гэдгээ өгүүлж байсан бөгөөд энэ нь тунгалгийн булчирхайн сувагт эерэг нөлөөтэй ажээ. Тэрээр өдөрт 30-45 минутыг трамполинд бэлтгэл хийж, бага зэрэг хүчний бэлтгэлийг үргэлжлүүлэн хийдэг хэмээжээ.

 

2. Dwayne “The Rock” Johnson (49)

© therock/Instagram, © therock/Instagram

Жүжигчин Dwayne Johnson цахим хуудсаараа өөрийн бэлтгэл хийж буйгаа тогтмол хуваалцаж, хэрхэн бэлтгэл хийдэг талаараа нээлттэй ярьдаг нэгэн билээ. Түүний хувьд даваа гарагт нуруу болон хоёр толгойт булчин, мягмар болон лхагва гарагт мөрний булчин, пүрэв гарагт нуруу, хоёр толгойт булчин, баасан гарагт цээж болон гурван толгойт булчин, бямба гарагт хөлний булчингийн бэлтгэлээ хийдэг бол ням гарагт амардаг ажээ.

 

3. Jennifer Lopez (52)

© jlo/Instagram, © jlo/Instagram

Jennifer Lopez өдгөө 52 настай боловч фитнесс бэлтгэлээ нарийн хуваарийн дагуу хийж, эрүүл мэндээ нэгдүгээрт тавьдаг нэгэн билээ. Тэрээр өөрийн бие галбираа өнөөг хүртэл сайхан хэвээр хадгалж буйн нууцыг зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, нойр сайн авах хэмээн ярьжээ. Jennifer Lopez бүжгээр хичээллэхийн зэрэгцээ хүчний бэлтгэл, суулт, хайчин суулт, сунгалтын дасгалуудыг тогтмол хийдэг аж.

 

4. Hilary Swank (47)

© hilaryswank/Instagram, © hilaryswank/Instagram

“Million Dollar Baby” кинонд тоглох үедээ тэрээр өдөрт 5 цагийн эрчимтэй бэлтгэл хийж, 10 кг булчингийн масс нэмж байсан түүхтэй. Тэрээр бэлтгэлийг заавал хийх ёстой ажил бус цагийг хөгжилтэй бөгөөд эрүүл өнгөрүүлэх нэгэн боломж хэмээн авч үздэг аж. Түүнчлэн тэрээр эрүүл байх үндэс бол хөдөлгөөнтэй байж, кальци шаардлагатай хэмжээгээр авч ясаа бат бэх байлгах юм хэмээн тодорхойлж байжээ.

 

5. Jason Statham (54)

© jasonstatham/Instagram, © jasonstatham/Instagram

Жүжигчин Statham цагирагтай хүчний бэлтгэл хийх дуртай. Нэгэн ярилцлагадаа тэрээр энэ төрлийн дасгалууд нь мөрний хөдөлгөөн болон хүчийг нэмэгдүүлдэг хэмээн ярьж байжээ. Тэрээр өдөр тутамдаа бэлтгэл хийдэг байсан ч сүүлийн жилүүдэд ядралттай уялдуулан бэлтгэлийн хуваарь гарган хийх болжээ.

 

6. Halle Berry (55)

© halleberry/Instagram, © halleberry/Instagram

Бага наснаасаа гимнастикаар хичээллэж байсан тэрээр 22 насандаа чихрийн шижин өвчтэй хэмээн оношлогдож байжээ. Иймээс ч тэрээр хоолны дэглэм сайтар барьж, дасгал хөдөлгөөнийг залуу наснаасаа тогтмол хийж даджээ. Түүний хувьд хүчний дасгал, тyлааны урлагийн бэлтгэл, йогийн дасгал хийх дуртай.

 

7. Mark Wahlberg (50)

© markwahlberg/Instagram, © markwahlberg/Instagram

Жүжигчин Mark Wahlberg тоглох дүрээсээ хамааруулан бэлтгэлийн хөтөлбөрөө шинэчилж байдаг ажээ. Ерөнхийдөө тэрбээр 7 хоногийн 5 өдөр бэлтгэл хийдэг бөгөөд лхагва болон бямба гарагт амардаг хэмээжээ. Түүнчлэн тэрээр цагаан хоолыг илүүд үздэг ба өглөө эрт босч бэлтгэл хийх дадалтай.

 

8. Gabrielle Union (49)

© gabunion/Instagram, © gabunion/Instagram

Gabrielle Union долоо хоног тутамд 3 удаагийн 50 минутын бүтэн биеийн хүчний бэлтгэлийг тогтмол хийдэг. Мөн тус бүр 2 минут үргэлжлэх 3 давталттай дасгал тус бүрийн ард 6 минутын кардио хийдэг ажээ. Түүний хувьд суулт, гүйлт, хажуугийн суулт болон төхөөрөмжтэй дасгалуудыг хийх дуртай.

 

9. Kevin Hart (42)

© kevinhart4real/Instagram, © kevinhart4real/Instagram

The Rock болон Mark Wahlberg нарын хамтрагч Kevin Hart ганцаараа бэлтгэл хийх дуртай хэмээж байжээ. Учир нь тэрээр бусдын өмнө хүндээр шахаж бусдад сэтгэгдэл төрүүлэх оролдлого хийх, эрсдэлтэй зүйл хийж өөрийгөө гэмтээхийг хүсдэггүй тул ийнхүү ганцаарчилсан бэлтгэлийг илүүд үздэг аж.

 

10. Jennifer Aniston (53)

© Invision/Invision/East News, © jenniferaniston/Instagram

“Friends” цувралаараа бидний танил болсон жүжигчин Jennifer Aniston-ы ээж эрүүл хооллолтод туйлын анхаарал хандуулдаг байсан тул охиноо эрүүл бус хүнснээс ангид өсгөжээ. Ийнхүү нэгэн өдөр тэрээр хүссэн бүх зүйлсээ идээд бие нь эвгүйрхсэн бөгөөд түүнээс хойш хүнсэндээ анхаарал хандуулах болсон гэдэг.

Түүний хувьд өглөө тогтмол алхаж, нохойгоо салхилуулдаг ба бясалгал ч бас хийдэг ажээ. Мөн тэрээр гар утас төдийлөн хэрэглэдэггүй ба багахан зав гарвал дээс үсэрч хөдөлгөөнтэй байхыг эрхэмлэдэг.

 

11. Hugh Jackman (53)

© thehughjackman/Instagram, © thehughjackman/Instagram

Жүжигчин Hugh Jackman өглөөний цагаар бэлтгэл хийж эрүүл мэндээ анхаарахын зэрэгцээ сэтгэл санаагаа цэгцлэх дуртай. Мөн завь сэлүүрдэж цэвэр агаарт цагийг өнгөрүүлэх дуртай хэмээжээ. Энэ нь биеийн хүчний сайн дасгал болдог бөгөөд цээжний булчинд ачаалал өгөх дасгалуудыг нэмж хийснээр залуу бие галбираа хадгалж байна хэмээн өгүүлжээ.

 

12. Kate Hudson (42)

katehudson/Instagram, katehudson/Instagram

Kate Hudson эрүүл мэнд бол хүний амьдралыг тодорхойлох хамгийн чухал үзүүлэлт хэмээн үздэг нэгэн. Иймээс ч тэрээр хоолоо сойж, алхах, дугуй унах гэх мэт дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж, эрүүл хүнс хэрэглэдэг ба зарим тохиолдолд зайрмаг идэж өөрийгөө шагнадаг хэмээж байжээ.

Таны хувьд эрүүл, сайхан галбираа хадгалах нууц юу вэ?

11
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Erdenetsoo Namjilmaa

    Erdenetsoo Namjilmaa

    2022/04/20 at 14:24

    40 n nasand galbir hebeeree baidag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *