Энэтхэгийн хөдөө нутагт жил бүр зохиогддог Олимпын наадам

0

Энэтхэгийн хөдөө нутагт жил бүр зохиогддог Олимпын наадам


Жил бүрийн 2-р сард Энэтхэгийн Кила Райпур тосгонд хэдэн мянган хүн хуран цугларч, Кила Райпур Спортс буюу Хөдөөгийн Олимп нэртэй хүч чадал, ур чадварын тэмцээнийг үзэж сонирхдог. 1933 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн энэ тэмцээнд хөдөөгийн тосгоны оршин суугчид, фермерүүд оролцож, янз бүрийн хэлбэрээр ур чадвар, тэсвэр тэвчээр, хүч чадлаа сорин тэмцэлддэг байна. Энэхүү спортын наадмын зарим тэмцээн нь спортын төрөлд орохоосоо илүүтэй сэтгэлийн хат, хатуужил, тэсвэр сорьсон, маш аюултай үйлдлүүд байдаг аж.Жишээ болгон дугуйт тэргийг хэрхэн залуурдах чадвараа харуулах, морины нуруун дээр акробатын үзүүлбэр үзүүлэх, цээжин дээрээ чулуу хагалах, хүнд обьектыг чирэх гэх мэтийг нэрлэж болно. Амь насанд халтай ч байж болох энэ тэмцээний оролцогчдын насны тухайд өсвөр насны залуусаас эхлээд 80 настай буурай ч оролцох боломжтой байдаг. Тэр ч байтугай тахир дутуу хүмүүс трактор унаж уралдах тэмцээн ч байдаг. Хөдөөгийн хүмүүсийн нэгэн хэвийн амьдралыг сонирхолтой үйл явдалтай болгохыг хүссэн ивээн тэтгэгч Индер Сингхийн санаачилгаар анх зохион байгуулагдсан бөгөөд тэрээр энэ тэмцээнээ Америк, Канад, Англи болон Дэлхийн бусад улс орнуудаас хүмүүс хүрэлцэн ирж, Энэтхэгийн туршлагатай оролцогчидтой өрсөлддөг олон улсын хэмжээний тэмцээн болгохыг хүсэж бодож явдаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. BEK_KKK

    2012/07/16 at 09:58

    xogjilteil yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *