Хүн бүрийн мөрөөдөл болсон төгс бие галбир

0

Хүн бүрийн мөрөөдөл болсон төгс бие галбир


Хүсэл мөрөөдөлтэй хүн бүрийн нэг нууцхан мөрөөдөл нь өв тэгш, төгс бие галбиртай болох хүсэл байдаг. Гэхдээ энэ мөрөөдлөө бодит зүйл болгон хэрэгжүүлэх сэтгэлийн тэвчээр, хатуужил, шантаршгүй зан хүн бүрт байдаггүй. Бидний дунд гайхамшигтай бие галбирыг хичээл зүтгэлээрээ олж авсан цөөхөн хүмүүс байдаг. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж хэлэлцдэг ч дээрх мөрөөдөл нь хий дэмий мөрөөдөхөөс цаашгүй, хийх боломжгүй зүйл бас биш. Танд, надад, бидэнд эцсийн зорилгодоо хүрэх уйгагүй хөдөлмөрч зан, тэсвэр тэвчээр байвал төгс бие галбирыг олж авах боломжтой.Үүний жишээ болгож төгс бие галбирыг өөрийн хөдөлмөрч хичээнгүй зан чанар, сэтгэлийн хат, уйгагүй зүтгэлээрээ олж авсан хүмүүсийн фото зургуудыг нийтэллээ. Хэрвээ та бусдыг бишрүүлсэн гайхалтай өв тэгш биетэй болохыг хүсэж байгаа бол эдгээр зургуудаас урам зоригийг авч, шантралгүй зүтгээрэй. Танд амжилт хүсье!

Carlos Bocanegra, 33 настай, Америкийн үндэсний хөл бөмбөгийн багийн хамгаалагч
Гэрэл зургийг Richard Phibbs
Биеийн хэмжигдэхүүн: 182 см, 77 кг
Түүний хэлсэн үг: Хөл бөмбөгийн тамирчид маш их гүйдэг, тиймээс тэдэнд илүүдэл жин байдаггүй. Бид эсрэг хүйсийнхнээсээ бидний хөл тэдэнд маш их таалагддаг гэсэн үгийг сонсдог. Бидний булчин шөрмөс гэмтэхдээ амархан. Тиймээс тэднийг хүчирхэг, бат бэх болгох хэрэгтэй. Харин хөл бөмбөг үүнийг бий болгож чаддаг.

Maya Gabeira, 25 настай, давалгаагаар тэшигч
Гэрэл зургийг Francesco Carrozzini
Биеийн хэмжигдэхүүн: 160 см, 56 кг
Түүний хэлсэн үг: Олонх эмэгтэйчүүд хүчтэй байхаас айдаг. Давалгаагаар тэших үед булчингууд том болдог, ялангуяа мөрний булчин. Гэхдээ энэ спорт үнэхээр гайхалтай, учир нь энэ спорт хэзээ ч хүнийг таргалуулдаггүй. Миний давалгааны хавтан 20 фунтын жинтэй. Түүн дээрээ 65-80 км/цагийн хурдтай тэшнэ гэдэг үнэхээр ер бусын мэдрэмж.

Danell Leyva, 20 настай, гимнастикчин
Гэрэл зургийг Peter Hapak
Биеийн хэмжигдэхүүн: 170 см, 74 кг
Түүний хэлсэн үг: Эрчүүдийн хувьд булчингаа хөгжүүлэхийн хэрээр уян хатан чанараа алдаж байдаг. Харин гимнастикчдын хувьд энэ тал дээр айх зүйлгүй. Би гоозүйн талын ямар нэг дасгал хийдэггүй, учир нь би их ядарсан байдаг. Би дасгал сургуулилтаа хийсний дараа хүсдэг ганц зүйл маань ахиухан мах идээд, орондоо орох байдаг. Гэхдээ заримдаа би өгзгөө илүү сайхан болгох талаар хичээх хэрэгтэй гэж боддог. Жилд нэг удаа бид эмэгтэйчүүдийн багийнхны дасгалыг хийдэг, энэ нь маш хэцүү. Эрчүүдийн хувьд ихэвчлэн биеийн дээд хэсгийн дасгал хийдэг бол эмэгтэйчүүд хөлөнд түлхүү чиглэсэн дасгал хийдэг. Тэд биднийг, бидний хэрхэн чармайж байгааг харах дуртай.

Tyson Chandler, 29 настай, New York Knicks мэргэжлийн сагсан бөмбөгийн багийн төвийн тоглогч
Гэрэл зургийг Peter Hapak
Биеийн хэмжигдэхүүн: 210 см, 108 кг
Түүний хэлсэн үг: Би өндрөөс гадна өргөн мөр, нарийхан бэлхүүстэй. Би маш загварлаг биетэй. Би ферм дээр өвөөдөө трактор жолоодох, ургац хураах, мал маллахад нь тусалдаг байсан. Тэр надад анхны цагирагийг маань хийж өгч байсан нь модон дээр өлгөсөн тоорын сагс шиг л байсан юм. Тэгээд бид шалбааган дунд тоглодог байлаа.

Rob Gronkowski, 23 настай, New England Patriots мэргэжлийн хөл бөмбөгийн багийн тоглогч
Гэрэл зургийг Peggy Sirota
Биеийн хэмжигдэхүүн: 190 см, 120 кг
Түүний хэлсэн үг: Аав маань фитнесийн тоног төхөөрөмжийн бизнес эрхэлдэг байсан юм. Тиймээс гэр маань үргэлж л хүндийг өргөлтийн өрөө шиг л байдаг байсан. Би бусад хүүхдүүд шиг тийм ч эвсэлтэй байгаагүй. Би маш болхи гүйдэг байсан. Би маш хурдан өндөр болж байсан учир би өөрийн биеэ хөгжүүлэхээр шийдсэний эцэст би маш эвсэлтэй болсны зэрэгцээ гүйлт маань маш сайн болсон.

Suzann Pettersen, 31 настай, гольфчин
Гэрэл зургийг Jeff Lipsky
Биеийн хэмжигдэхүүн: 170 см, 70 кг
Түүний хэлсэн үг: Би бурхан гольф тоглуулахаар хүний биеийг бүтээсэн гэж боддоггүй. Биеийг хөдөлгөх байгалийн жам ёсны эсрэг бүх зүйлийг хийснээр бие илүү хүчирхэг, сайхан хэлбэртэй болдог.

Abby Wambach, 32 настай, Америкийн үндэсний хөл бөмбөгийн багийн довтлогч
Гэрэл зургийг Carlos Serrrao
Биеийн хэмжигдэхүүн: 180 см, 77 кг
Түүний хэлсэн үг: Эмэгтэй тамирчин маш туранхай байдаг, харин би тэднээс арай том л доо. Би илүү том булчинтай, гэхдээ энэ бол санаа зовох зүйл биш. Миний хувьд булчингууд маань илүү хөгжсөнөөр надад хэрэгтэй байгаа хүч, хурдыг өгдөг юм.

Brad Richards, 32 настай, New York Rangers мэргэжлийн мөсний хоккейн тоглогч
Гэрэл зургийг Richard Phibbs
Биеийн хэмжигдэхүүн: 180 см, 88 кг
Түүний хэлсэн үг: Хүмүүс мөсний хоккей тоглохыг юутай зүйрлэх вэ гэж надаас асуухад би тэдэнд хар эрчээрээ гүйх гэж хэлдэг. Гэхдээ хэрвээ хүмүүс чамайг цохих юм бол чи эргүүлээд түүнийг цохих болдог.

Jose Bautista, 31 настай, Toronto Blue Jays мэргэжлийн бейсболын багийн тоглогч
Гэрэл зургийг Peter Hapak
Биеийн хэмжигдэхүүн: 180 см, 86 кг
Түүний хэлсэн үг: Хүмүүс намайг том гартай гэж боддог нь хамгийн хөгжилтэй зүйл.

Maurice Jones-Drew, 27 настай, Америкийн мэргэжлийн хөл бөмбөгийн Jacksonville Jaguars багийн тамирчин
Гэрэл зургийг Francesco Carrozzini
Биеийн хэмжигдэхүүн: 170 см, 94 кг
Түүний хэлсэн үг: Би бол Hulk, Iron Man хоёрын огтлол

Ronda Rousey, 25 настай, тулааны урлагийн тамирчин
Гэрэл зургийг Peggy Sirota
Биеийн хэмжигдэхүүн: 160 см, 61 кг
Түүний хэлсэн үг: Би сургуульд байхдаа тулааны урлагийг хүнийг тэнэг болгодог зүйл гэж боддог байлаа. Би их эршүүд байсан учир их бүрэг охин байсан. Би 16 настайдаа дэлдэн чихтэй байсан ба хүмүүс намайг “Хатагтай эр хүн” гэж тохуурхдаг байсан. Би өсөж том болох тусмаа энэ хүмүүс бол тэнэг, харин би бол сайхан гэж ухаарах болсон.

Ronda Rousey
Гэрэл зургийг Peggy Sirota
Түүний хэлсэн үг: Би 15 жилийн турш жудогоор хичээллэж байна. Жудогоор барилдах нь миний хувьд үсээ самнахтай л адил.

Mike Smith, 46 настай, уралдааны морь унагч
Гэрэл зургийг Martin Schoeller
Биеийн хэмжигдэхүүн: 160 см, 52 кг
Түүний хэлсэн үг: Уралдах үед би эмээл дээрээ суудаггүй, миний өгзөг эмээлнээс хагас инчийн өндөрт бүхэл бүтэн цаг хугацаан дээр сууж байдаг. Хэрвээ хурдан явж байгаа морин дээр суух гэвэл чи шууд л ойгоод уначихна.

Candace Parker, 26 настай, Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн Los Angeles Sparks багийн тамирчин
Гэрэл зургийг Ture Lillegraven
Биеийн хэмжигдэхүүн: 190 см, 79 кг
Түүний хэлсэн үг: Би 2009 онд сэтгүүлийн нүүрэнд зургаа хэвлүүлсэн. Тэр үед би жирэмсэн байсан ба миний биеийн хэлбэр үнэхээр гайхалтай байсан.

Walter Dix, 26 настай, АНУ-ын үндэсний USA Track & Field багийн тамирчин
Гэрэл зургийг Olugbenro Ogunsemore
Биеийн хэмжигдэхүүн: 170 см, 88 кг
Түүний хэлсэн үг: Бүх спортод гэмтэх магадлал байдаг. Миний хувьд бусдаас хоцорно гэдэг хамгийн муу зүйл байдаг. Олимпын сорилтонд 100 метрийн хагас финалын төгсгөл ойртож байх үед миний зүүн өвдөгний шөрмөс улам улам хүчтэй татаж эхэлсэн. Энэ нь яг л ачаа зүүсэн юм шиг байсан. Миний толгойд эргэлдэж байсан ганц зүйл бол намайг дасгалжуулагч нар маань хараасай гэсэн бодол байсан. Финалын дараагаар би миний хувьд цаашид үргэлжлүүлэх нь маш аюултай болохыг мэдсэн.

Daniela Hantuchova, 29 настай, теннисчин
Гэрэл зургийг Jeff Lipsky
Биеийн хэмжигдэхүүн: 180 см, 62 кг
Түүний хэлсэн үг: Авьяас залхуурлаас нэг алхмын зайтай байдаг. Би энэ үгийг 12 настайдаа уншиж байсан бөгөөд өөртөө надад юу ч тохиолдсон би бүх зүйлийг хийх болно гэж хэлсэн.

Oksana Masters, 23 настай, Паралимпын сэлэгч
Гэрэл зургийг Martin Schoeller
Биеийн хэмжигдэхүүн: 170 см, 56 кг
Түүний хэлсэн үг: Украйнд маш ядуу гэр бүлд өнчин өрөөсөн өсөхдөө бараг ямар ч юм идэлгүй өдөр хоногийг өнгөрүүүлж байлаа. Хэрвээ хоол бодохгүй л бол өдөржин юм идэлгүй явж болдог. Чиний оюун бодол бол чиний хамгаалагч. Чи хоол бодохгүй л бол өлсөх мэдрэмжийг мэдрэхгүй. Тиймээс ч одоо миний хувьд идэх гэдэг бол хамгийн хэцүү зүйлсийн нэг болсон. Надад сэлэхэд хэрэгтэй хөл байхгүй. Гэхдээ надад хөл болгож ашигладаг тус бүр нь 100.000 орчим долларын үнэтэй компьютерын чипс байдаг. Миний ээж тэдэнд маань зориулж даатгал төлдөг. Би тэднийгээ миний Ламборжини гэж нэрлэдэг.

Ashton Eaton, 24 настай, USA Track & Field тамирчин
Гэрэл зургийг Carlos Serrao
Биеийн хэмжигдэхүүн: 180 см, 83 кг

Tim Morehouse, 33 настай, 2008 оны Бээжингийн Олимпын мөнгөн медальт туялзуур жадчин
Гэрэл зургийг Peter Hapak
Биеийн хэмжигдэхүүн: 180 см, 90 кг
Түүний хэлсэн үг: Хоёр хуруугаараа илд барьдаг учир бидний эрхий болон долоовор хурууны хооронд хачин жигтэй булчинтай болсон байдаг. Гэвч харамсалтай нь энэ булчин туялзуур жаднаас өөр юунд ч ашиглагддаггүй.

Anna Tunnicliffe, 29 настай, Америкийн сэлэлтийн багийн тамирчин
Гэрэл зургийг Steven Lippman
Биеийн хэмжигдэхүүн: 160 см, 66 кг
Түүний хэлсэн үг: Сэлэлтийн ур чадвар бол чадлынхаа хэрээр булчингуудаа амраахад байдаг. Булчингаа бараг ашиглахгүй байснаар энергиэ сайн хадгалж чадна. Усан дээр салхи завийг чинь түлхэхийн хэрээр чи түүний эсрэг хөшүүрэг шиг ажиллах хэрэгтэй. Энэ үед хамаг бие, нуруу, дөрвөн мөч бүхэлдээ шулуун, хатуу чанга болдог.

Америкийн Үндэсний воллейболын баг
Гэрэл зургийг Art Streiber
Дэлхийн тэргүүлэх зэргийн багуудын нэг энэ багийн долоон тамирчин энэ удаагийн Олимпын наадмаар анхныхаа алтан медалийг авахаар тэмцэж байгаа юм.

Destinee Hooker, 24 настай
Гэрэл зургийг Art Streiber
Биеийн хэмжигдэхүүн: 190 см, 72 кг
Түүний хэлсэн үг: Би 3 метрт хүрч чадна. Тиймээс би сагсан бөмбөгийг хялбархан тоглож чадна. Тэд намайг Inspector Gadget гэж нэрлэдэг бөгөөд “Алив, алив! Gadget!” хэмээн намайг дэмждэг.

Megan Hodge, 23 настай
Гэрэл зургийг Art Streiber
Биеийн хэмжигдэхүүн: 190 см, 79 кг
Түүний хэлсэн үг: Бидний байршил өөр өөр учир бидний бие ч өөр байдаг. Өөрөөр хэлбэл бид бүгд өөр хүмүүс. Хүмүүс өндөр нам, тарган туранхай янз бүр байдаг.

Alisha Glass, 24 настай
Гэрэл зургийг Art Streiber
Биеийн хэмжигдэхүүн: 180 см, 71 кг

Stacy Sykora, 35 настай
Гэрэл зургийг Art Streiber
Биеийн хэмжигдэхүүн: 170 см, 59 кг
Түүний хэлсэн үг: Би өнгөрсөн жил Бразилд аймшигтай автобусны осолд орсон. Би тархины гэмтэлд орж, гурав хоног комд орсон байдалтай байсан. Хүмүүс намайг хувилгаан гэж нэрлэдэг. Учир нь надтай адил гэмтэлтэй бусад олон хүмүүс нөхөн сэргээх эмчилгээ хийлгэдэг байхад би аль хэдийнээ олон улсын гар бөмбөгийн багт тоглож байна.

1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. pilguun

    2012/07/15 at 16:02

    gaihaltai

  2. jerry-man

    2012/07/15 at 16:16

    сүртэй2

  3. sirusIP

    2012/07/15 at 16:43

    хэлэх ч үг алга :o

  4. BEK_KKK

    2012/07/16 at 09:53

    mmmmmmmmm

  5. Зочин

    2012/07/18 at 16:14

  6. Jellyfish

    2012/07/24 at 10:43

    sport oo gej… hvniig uurchluh ym da…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *