Хуучны гэрэл зургаа гаргаж ирээд дахин давтаж авахуулах хүслийг тань төрүүлэх, сэтгэл хөдөлгөм 16 гэрэл зураг

0

Орчин үеийн залуучууд гэрт зургийн альбом байх ямар хэрэгтэй юм гэж боддог байх. Харин бид заримдаа хуучны гэрэл зургаа гаргаж ирээд сайхан үеэ дурсан суух ямар таатайг сайн мэднэ.

Бас сонирхолтой туршилт ч хийж болно. Аль эрт мартагдсан гэрэл зургийг дахин дуурайж авахуулах тухай яриад байна л даа. Үнэхээр сэтгэл хөдөлгөмөөр бас зугаатай. Ялангуяа уг гэрэл зургийг дарахын тулд гэр бүлээрээ цуглаж байгаа бол үүнээс илүү сайхан зүйл гэж хаана ч байхгүй. Гэртээ бөөнөөрөө цуглаад багадаа яаж нэгнийгээ шоглож, яаж дэггүйтэж байснаа дурсан ярьж суух шиг аз жаргал байхгүй билээ.

Таны сэтгэлийг хөдөлгөж, гэрэл зургийн цомгоо гаргаж ирүүлэхийн тулд бид зарим нэг хүмүүсийн туршилтаас хуваалцахаар шийдлээ.

Гэрэл зургийг нэг ижил өдөр авсан – 4 дүгээр сарын 5. Гэхдээ анхных нь 1961 онд гэрийнхээ гадаа, нөгөө нь 2021 оных

© erice495able

 

Ямар хөөрхөн юм бэ! Бүгд том болцгоож, өөрчлөгдөж гэхдээ сэтгэл нь хэвээрээ үлджээ

© KhishiGG

Нэг нууц дэлгэе: энэ нөхөрсөг гэр бүлийн хоёр эгч нь тун удахгүй төрөх гэж байгаа юм.

 

Бүгд том болцгоожээ, даанч муур нь хүүтэй харьцуулахад сайн мэдэгдэхгүй байна

© lelzpickle

 

Зүгээр л сайхан байна

© trophyguy

 

16 жилийн ялгаа. Гурван эгч дүүс дахин нэг удаа баг болон цуглажээ

© areowiel

 

Ах дүү гурав энэ сайхан гэрэл зургийг хагас зуун жилийн дараа дахин давтжээ

© Gero4603

 

Ихэр ах дүүс

© emperorminge

 

Хүүхдүүд 1985 оны гэрэл зургийг дахин давтахаар шийджээ. Аав, ээжид нь сайхан бэлэг болно доо

© CatchResponsible1261

 

Гэрэл зургийн ялгаа 25 жил

© LissyL0u

 

Анхны гэрэл зургийг тэртээх 1986 онд хамгийн сайн найзтайгаа авахуулсан

© Invisibeth

 

Эцэг хүү хоёр: нэг л өдөр хүүхэд аав, ээжээсээ ч том болно

© PeteTheBohemian

 

Харин энэ гэр бүл ганц гэрэл зургаар зогсохоор шийдээгүй бололтой

© zeronine

Аав, хүү хоёр 6 жил тутамд нэг л гэрэл зургаа даруулдаг уламжлалтай болжээ.

 

Үеэлүүд. Хоёр дахь уулзалтыг 20 жилийн дараа зохион байгуулжээ

© Expert-Calligrapher3

 

Энэ гэрэл зураг дээд амжилтыг тогтооно! Эмээг 71 жилийн өмнө гэрэл зургаа даруулсан тэр л газраа дахин очиж зургаа даруулаач гэж их гуйсны ачаар туршилт амжилттай дууслаа

© Pi-zz-a

 

22 жилийн ялгаатай хоёр гэрэл зураг. Цаг хугацаа ах, дүү хоёрын харилцааг эвдээгүй нь илт

© sixthmist

 

Бүх зүйлийг яг таг гаргах тийм ч амар ажил биш шүү

© 8BitFinch

Танд өөрийн өмнөх зургаа сэргээж, дахин даруулмаар санагдсан уу?

15
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *