
Бидний мэддэг амьтдаас авахуулаад урьд өмнө сонсоо ч үгүй, хараа ч үгүй амьтдын тухай сонирхолтой баримтыг танилцуулах гэж байна.
1. Усны миксин өт
Хэлэн дээрээ хоёр эгнээ шүдтэй цорын ганц амьтан. Нийт биеийн урт 70 см, загасны дотор эрхтнээр хооллодог.
2. Араатнууд
Араатан болон гэрийн муурын нүд нүүрний урд хэсэгт байрладаг. Энэ нь олзоо олж харах зориулалттай юм. Харин өвсөн тэжээлтнүүдийн нүд нүүрний хоёр талд байрлана, энэ нь хажуугаас ирэх аюулыг харах зориулалттай ажээ.
3. Наймаалж
Наймаалжны нүд тэгш өнцөгт хэлбэртэй, харах өнцөг 340 хэм, харин хүнийх 190 хэмээр хардаг.
4. Панда
Пандад нойрсох тусгай газар гэж байхгүй, ядраад хаа таарсан газраа л шууд унтаад өгнө. Модон дээр гарсан хойно нойр нь хүрвэл тэндээ унтахаас өөр аргагүйд хүрэх байх даа?
5. Дельфин
Дельфин хараагаараа унтахаас гадна “жижүүр”-ийн нүд ажиллах буюу тархины зарим хэсэг болж буй зүйлийг хүлээн авч байдаг. Үзүүлбэр үзүүлдэг дельфин нойрон дундаа үзүүлбэр үзүүлж буй мэт болбол амьсгалаа зөв авч усанд хахаж цацдаггүй болохыг нь тогтоожээ.
6. Альбатрос шувуу
Альбатрос нисэж байхдаа унтаж чадна. Энэ тохиолдолд яг л дельфин шиг зарчим ажиллана: нислэгийн үед тархины нэг хэсэг амарч байхад нөгөө хэсэг нь агаарт тэнцвэрээ олох, бусадтай мөргөлдөхгүй байх зэрэг үүргийг гүйцэтгэсэн хэвээр байдаг.
7. Тэнгисийн халиу
Эдгээр өхөөрдөм амьтад унтаж байхдаа усны давалгаанд явчихгүйн тулд бие биенийхээ гараас барилцдаг.
8. Усан гахай
Швейцарийн хуулиар усан гахайг ганцааранг нь тэжээхийг хориглодог – яагаад гэвэл усан гахай бол нийгэмших дуртай амьтанд тооцогддог. Хэрвээ хос амьтдын нэг нь үхвэл даруй нэгийг худалдан авч хосоор нь тэжээхийг хуулиндаа тусгажээ.
9. Буга
Финляндад жил болгон 4000 хүртэлх тооны буга машинд дайруулж үхдэг байна. Энэ аймшгаас урьдчилан сэргийлэхийн тулд нэгэн ухаантай арга олжээ: бугын эврийг харанхуйд гэрэлтдэг будгаар будах.
10. Хулгана
Нью-Мексико мужид нэгэн хулгана байшин шатаажээ. Мэдээж тэрээр өөрийнхөө хүсэл зоригоор тэгээгүй нь мэдээж. Байшингийн эзэн хулганыг бариад гал руу шидтэл галаас гарч зугтаасан хулгана ассан галтайгаа байшингаар нэг гүйжээ, хөөрхий.
11. Гахай
20 дугаар зууны эхээр Германы эрх баригч нар Хойд Фринсландийн Даничуудад данийн далбаа өлгөхийг хоригложээ. Үүний хариуд нь даничууд далбаатай төстэй гахайг хашаанаас гаргаж бэлчээх болж. Үүнээс хойш уг төрлийн гахайг “Данийн эсэргүүцлийн гахай” гэх болжээ.
12. Бабуин
Галт тэрэгний замын дохио зохицуулагч Жеймс Уайд золгүй тохиолдлын улмаас өрөөсөн хөлөө алджээ. Тахир дутуу болсноос хойш ажлаа алдахыг хүсээгүй тэрээр нэгэн бабуиныг өөрийнхөө дохио өгөх ажилд сургажээ. Бабуин ямар ч алдаа мадаг гаргалгүй Жеймстэй цуг 9 жил ажилласан байна.
13. Дельфин
Энэ дэлхий дээр хүнээс гадна амьтдын аймгаас дельфин л цор ганцаар үр удмаа үлдээх, мөн таашаал авахын тулд секс хийдэг байна.
14. Шувуудын секс
Шувуунд бэлэг эрхтэн гэж байхгүй (эр хүйстэнд ч мөн адил). Тэд ийн үржинэ: бидний хэлж заншсанаар “анус”-ны нүхээ эмийнхээ анусны нүх дээр барьж байгаад үрийн шингэнээ цацна. Харин нэгэн азтай шувуу бий – аргентины шар шувууны эр нь бэлэг эрхтэнтэй, урт нь 20 см гээд бод доо.
15. Тэнгисийн халиу
Энэ амьтны эр нь эмийгээ маш сайн халамжилна, даанч харьцаанд орохынхоо өмнөхөн эмийнхээ хамрыг хазаж орхидог байна. Хэрвээ хазуулсан хамартай эм халиу таарвал хөөрхий санамсар болгоомжгүй байж байгаад хавьталд орохоосоо өмнө хамраа хазуулжээ гэдгийг та одоо төвөггүй мэдэх боллоо.
16. Анааш
Анаашны зулзага төрснийхөө хэдхэн секундын дараа амьдрал гэж тоглоом биш гэдгийг мэдрэх болно. Анааш төрөхдөө зогсоогоороо төрдөг тул нялх зулзага төрөхдөө 2 метрийн өндрөөс шууд газар унадаг байна.
17. Арслан
Арслангуудын гэр бүлийн амьдрал хэдхэн хоног үргэлжилнэ. Гэхдээ өдөрт 40 хүртэл удаа “үүргээ” гүйцэтгэнэ.
18. Үхэр хараацай загас
Дельфиний төрөлд багтах загас ч гэлээ акулын багалзуурыг шахаж эн тэнцүү тэмцэлдэнэ.
19. Опоссум
Опоссумд аюул заналхийлэл тохиолдвол тэрээр үхсэн мэт л хэвтээд өгнө, бас хамраас нь цус хүртэл гарна гээч. Аюул занал үгүй боллоо гэж үзвэл ид шидийн мэт амь орж юу ч болоогүй юм шиг босоод явчихна.
20. Залхуу
Энэ амьтан онцын чухал ажилгүй л бол газар луу барагтаа бол бууж ирэхгүй: тэгээд ч түүнийг идэхийг хүлээж буй зэрлэг амьтад модон доор өч төчнөөнөөрөө бий. Хүссэн хүсээгүй 2 долоо хоногт 1 удаа амин чухал шаардлагаар буухаас өөр аргагүйд хүрнэ. Яагаад модон дээрээсээ “морь харж” болдоггүй юм бол доо?
21. Америк чоно
Америк чоно, дорго хоёр хамтдаа ан хийх дуртай. Тэднийг харсан талын золбин нохой хүртэл айж үүрэндээ нуугдан сууна. Хос анчид олзныхоо мөрийг олбол дорго үүрнээс нь хөөн гаргаж чонын аманд аваачих нь тэр.








zochin gehees oor ner olddogueee
2015/12/31 at 20:29
chono dorgo hoer best hamuud yum bizdee hahahahahh
Erdenebat Ganchimeg
2015/12/31 at 21:25
Зочин
2016/01/01 at 07:33
shampanzau bas sex hiideg hun shig
Zanabazar Enkhamgalan
2016/01/01 at 09:20
П. Амарзаяа
2016/01/01 at 14:09
Эрдэнэбилэг А.
mongol
2016/01/02 at 12:30
Yu ch alga bna. Hooson bna medeelel alga bna
Б.Анударь
2021/04/27 at 20:25
Гоё байлаа