Нойргүйдлийн эсрэг цэвэр байгалийн гаралтай бэлдмэл: Гадил болон шанцайн ундааг бэлдэж ууснаар шөнийн турш бөх гэгч нь унтаж, давхар таны эрүүл мэнд ч сайжирна!

2

Гадил бол яах аргагүй эрүүл бас амттай жимс. Түүгээр ч зогсохгүй дэлхий даяар гадилыг өргөнөөр хэрэглэдэг бөгөөд олон талын ач тустай. Гадил нь астма, хорт хавдар, өндөр цусны даралт, чихрийн шижин, зүрх судасны өвчин болон хоол боловсруулах асуудлаас сэргийлнэ. Гадил ойролцоогоор 90 калорийг агуулдаг бөгөөд ихэнх хувийг нь ус болон нүүрс ус бүрдүүлдэг. Бага хэмжээний уураг болон ямар ч тос агуулдаггүй гэдгээрээ онцлогтой.

Agnes Kantaruk / Shutterstock.com

Ихэнх хүмүүс шөнө унтаж чадахгүй үедээ, янз бүрийн эм бэлдмэл хэрэглэдэг боловч энэ нь сөрөг нөлөөтэй гэдгийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл гадилны цай ямар үр дүнтэй вэ? Гадил, тэр тусмаа гадилны хальс найрлагандаа кали болон магни агуулдаг бөгөөд эдгээр нь булчинг амраах, нойр хүргэх ач тустай.

Орондоо орохын өмнө энэ цайг ууснаар ямар ч эм, бэлдмэл хэрэглэснээс илүү эрүүл бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Aleksandra Suzi / Shutterstock.com

Дараах жорын тусламжтай гадилны цайг бэлтгэж ууснаар, хальсанд нь агуулагдах кали болон магни биед эерэгээр нөлөөлж, та шөнийн турш бөх гэгч нь унтаж амарна.

Estrada Anton / Shutterstock.com

Орц:

  • 1 ширхэг гадил
  • 1 жижиг савтай ус
  • Бага зэрэг шанцай
NUTTIWUT.B / Shutterstock.com

Бэлтгэх болон хэрэглэх заавар:

  1. Гадилны хоёр үзүүр хэсгийг хэрчиж авна – орой хэсэг болон ёроол
  2. Гадилыг хальстай чигээр нь шанцайн хамтаар усанд хийж буцалгана. Ойролцоогоор 10 минут буцалгахад болно.
  3. Гадилны цайг аяганд хийж, орондоо орохоос 1 цагийн өмнө ууна.
Oksana Mizina / Shutterstock.com

Сайн унтаж амрах нь маш чухал зүйл, үүнтэй маргах арга байхгүй. Эрүүл байхын тулд байгалийн гаралтай аргуудыг хэрэглэж, эрүүл мэндийн асуудалтай тэмцэх хэрэгтэй.

Нэг л өдөр таны бие организм хийсэн эрүүл сонголтонд чинь талархах болно!

5
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *