Миний нуруу болон хүзүү үргэлж чилж өвддөг байлаа. Харин энэ иллэгийг хийж эхэлснээс хойш дахиж хэзээ ч өвдөөгүй!

1
0
8,989

Эхлээд та өөртөө иллэг хийж сурахын өмнө өвчнийг тодорхойлох нь чухал, өөрөөр хэлбэл юунаас болж өвдөж байгааг мэдсэнээр өвчнийг зогсоох боломжтой болно гэсэн үг.

Нурууны өвчин бол ихэвчлэн булчингийн гэмтэлтэй холбоотой байдаг бөгөөд үүнд хүнд зүйл өргөх, удаан хугацаагаар зогсох эсвэл суух холбоотой.

aijiro / Shutterstock.com

Олон удаагийн давтамж бүхий нөхцөл байдлаас болж нуруу стресстэй нүүр тулгардаг бөгөөд үр дүнд нь булчин гэмтдэг бол, хүзүүний өвчин нуруу бөгтийх, буруу байрлалаар хүзүүн дээрээ удаан хэвтэх эсвэл олон цагаар буюу хүзүүгээ чилтэл гар утсаа оролдсонтой холбоотой байдаг.

Эдгээр өвчнүүдийг ихэнхдээ 6 долоо хоногийн дотор эмчлэх боломжтой байдаг, бүр ноцтой бол тэрнээс ч их хугацаа орж болно.

Нурууны архаг өвчин нь нурууны дискний эвэрхий, дискний доголдол, ясны сийрэгжилт, үе мөчний эмгэг болон нугасны нарийсал зэргээс бий болдог.

AfricaStudio / Shutterstock.com

Өөртөө иллэг хийх техник

Одоо та нуруу эсвэл хүзүүгээ чухам юунаас болж өвдөж байгааг олж мэдсэн бол, өвчин болон зовиурыг намдаахад туслах өөрөө хийж болох иллэгүүдийг хүргэе:

1. Цэгэн иллэгийг ашиглах

Энэ нь нуруу болон хүзүүтэй холбогдсон өвчнийг намдаах цэгүүдийг идэвхжүүлнэ гэсэн үг. Тэр дор нь өвчнийг намдаахгүй ч, хэсэг хугацааны дараа танд амар тайван байдлыг авчрах болно.

Өөртөө тав тухтай байрлалаар хэвтэж, цэгүүд дээр хуруугаараа дарна, ингэхдээ тойрог хэлбэрээр эсвэл дээш болон доош гэсэн чиглэлээр дарах хэрэгтэй. Гэхдээ зөв цэг дээр дарах ёстой тул эхлээд мэргэжлийн бариа засалчаас заавар зөвлөгөө авах хэрэгтэйг санаарай.

Edmund Lowe Photography / Shutterstock.com

 

2. Теннисийн бөмбөг ашиглах

Энэ бөмбөг дээр өвдгөө нугалж, хөлийнхөө улыг газар байрлуулж хэвтэх юм бол нурууны өвчин арилна. Зөөлнөөр ташаагаа өргөж, нуруун доороо 2 ширхэг теннисийн бөмбөг тавих бөгөөд 60 секунд байна. Өвдөж байгаа хэсгээ дагуулан, алгуурхан хөдөлж болно. Нуруугаа огцом хөдөлгөж, гэмтээхээс болгоомжлоорой.

fizkes / Shutterstock.com

 

3. Халуун алчуур ашиглах

Гэхдээ алчуур зөөлхөн материалтай байх ёстой. Алчуурыг яг ороолт шиг хэлбэртэй болгоно. Үзүүрийг нь нэг гараараа барьж, нөгөө гараараа төсгөлийг нь барих бөгөөд өвдөж байгаа хэсгээ алчууруур үрнэ.

 

4. Гараа ашиглах

Нурууны дээд хэсгийн өвчнийг та өөрийнхөө гарын тусламжтай намдааж, тайвшруулж болно. Ингэхдээ та эгц зогсох хэрэгтэй бөгөөд зүүн гараа ашиглан өвдөж байгаа хэсэг дээр дарна. Өвчин намдтал буюу ойролцоогоор 30 секунд дараарай. Хэтэрхий чанга дарж болохгүй.

puhhha / Shutterstock.com

 

Дээрх иллэгүүд нь дараах тохиолдлуудад илүү үр өгөөжөө өгнө гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй:

  • Нурууны доод хэсэг өвдөх
  • Нуруу орчмоор ядарснаас болж чилж өвдөх
  • Өвдөгний остеоартрит
  • Мэс заслын дараах өвдөлтийг намдаах
  • Дархлааны системийг сайжруулах
  • Карпалын хоолойн хам шинжийн шинж тэмдгийг бууруулах
  • Цусны даралтыг бууруулах
  • Толгой өвдөхийг зогсоох
  • Согтууруулах ундаа хэрэглэсний дараах зовиурыг багасгах
  • Хорт хавдартай өвчтөний өвчнийг намдаах
  • Фибромиалгиа
BigBlueStudio / Shutterstock.com

 

Magic mine / Shutterstock.com

 

Нуруу болон хүзүүний өвчнийг намдаах бусад аргууд

Та нуруу болон хүзүүний өвчнийг сунгалт хийх болон унтаж буй байрлалдаа анхаарал хандуулах замаар амар хялбар байдлаар намдааж болно. Хэрэв таны гудас дэвсгэр хэтэрхий зөөлөн бол хатуу, тогтвортой материалаар хийгдсэн гудас дэвсгэр сонгож хэрэглээрэй. Мөн өвдөж буй хэсэгтээ хүйтэн болон халуун жин тавьбал сайн үр нөлөөтэй байдаг.

ESB Professional / Shutterstock.com

Бид та бүхэнд дээрх аргууд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна, гэхдээ таны нуруу болон хүзүүгээр тогтмол өвдөлт мэдрэгдэх болсон бол мэргэжлийн эмчид эхэлж хандаарай гэж зөвлөе.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Erdenetsetseg Baljidmaa

    Erdenetsetseg Baljidmaa

    2019/09/07 at 09:00

    Тайлбар нь оновчгүй юм.Гараа ашиглана ч гэх шиг.,зүүн гараараа дарна гэвэл хэнч ойлгоно?*_*

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.