Та эдгээр 12 зүйлийг одоог хүртэл хийсээр л байна уу? Тэгвэл 10 жилийн дараа өөрийгөө маш ихээр үзэн ядaх болно!

4

Бид амьдралынхаа ихэнх цагийг сонголт хийж өнгөрүүлдэг ба хийсэн сонголтынхоо үр шимийг хүртэж амьдардаг. Заримдаа хийсэн сонголтууд үр өгөөжөө өгдөг бол зарим нь үлдсэн амьдралынхаа туршид харамсаж явахад хүргэдэг.

Тэдгээр сонголтуудын ихэнх нь тухайн үедээ хамгийн зөв сонголт юм шиг санагдах боловч, хожим хойно нь бид хийсэн сонголтоосоо болж өөрсдийгөө үзэн ядaж, хaрааж зүxэх нь бий.

Ирээдүйд харамсахад хүргэх, одоог хүртэл таны хийсээр байгаа 12 зүйл

1. Хүсэж буй зүйлийнхээ араас явахгүй байх

Хэрэв та хүсэж буй зүйлийнхээ араас тууштай явахгүй бол ирээдүйд жаргалтай байж чадахгүй. Амьдралд дутагдаж, гачигдах зүйлгүй амьдрах ёстой ба хэн нэгэн болохыг хүсэж байвал тэр хүсэлдээ хүрэх нь чухал юм. Яаж амьдрахыг хүсэж байна, тэр амьдралаараа л амьдар.

2. Хэтэрхий хувиа хичээх

Хэрэв та хэтэрхий хувиа хичээдэг бол ирээдүйд харамсах болно. Бид үргэлж бусдад тусламжийн гараа сунгаж байх хэрэгтэй. Хэрэв хэтэрхий хувиа хичээвэл таны эргэн тойрон дахь хүмүүс таниас нүүрээ бууруулж эхэлнэ. Үр дүнд нь та бусдаас тусгаарлагдана.

3. Нүүрэндээ хуурамч баг зүүх

Хэрэв та эргэн тойрон дахь хүмүүстээ таалагдахын тулд нүүрэндээ хуурамч баг зүүдэг бол ирээдүйд өөртөө урам хугарна. Амьдралд бид өөрийнхөөрөө байх ёстой, хэнд ч таалагдах албагүй. Амьдралд өөрийнхөөрөө байна гэдэг маш чухал зүйл, хэрэв та өөрийнхөөрөө байхгүй бол үүнийг амьдрал гэж нэрлэхэд үнэхээр хэцүү. Эргэн тойрон дахь хүмүүс таныг хэн гэдгээр тань хүлээж авах биш, хэн болж байгаагаар чинь хүлээж авч байна гэсэн үг.

4. Өөрчлөлтөөс зугтах

Хэрэв та өөрчлөгдөхөөс эмээж, өөрчлөлт хийхээс зугтаадаг бол бүтэлгүйтсээр байх болно. Та хожим хойно, би тэр үед тийм зүйл хийхгүй яав даа, ингэх минь яалаа даа гэж харамсана. Өнгөрсөнтэйгөө зууралдаж амьдрахаа больж, өөрчлөлтийг хүлээн зөвшөөр.

5. Хэн нэгний амьдралаар амьдрах

Хэрэв та хэн нэгний зааж, зөвлөсөн замаар явах эсвэл хэн нэгний мөрөөдлийг биелүүлэх гэж амьдарч байгаа бол хэзээ ч амжилтад хүрч чадахгүйгээс гадна өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж чадахгүй. Та бол өөрөө өөрийгөө мэдэх цорын ганц хүн ба таныг өөр хэн нэгэн удирдах ёсгүй. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө явахгүй бол аз жаргалыг мэдрэх нь юу л бол…

6. Сөрөг нөлөөтэй хүмүүстэй нөхөрлөх

Хэрэв та сөрөг нөлөөтэй хүмүүсийг амьдралдаа байлгасаар байвал эрт оройгүй маш том алдаа хийсэн гэдгээ ухамсарлана. Сөрөг нөлөөтэй хүмүүсийг амьдралдаа байлгаж болохгүй. Тэд хэзээ ч танд сайн сайхан зүйл авчрахгүй.

7. Хүртэх ёстойгоосоо бага зүйл хүртэх

Хэрэв та хүртэх ёстойгоосоо бага зүйлийг хүртэж байгаа бол ирээдүйд харамсах болно. Та мөрөөдлийнхөө араас явж, юу хийхийг хүсэж байна, тэр зүйлээ хийх хэрэгтэй. Амьдрал дэндүү богинохон учир хүртэх ёстойгоо хүртэх нь чухал.

8. Хүнд хэцүү үед бууж өгөх

Хүнд хэцүү цаг үед бууж өгөх замыг сонговол, юун түрүүнд та сэтгэлийн хаттай болох хэрэгтэй. Шийдвэр гаргахуйц ухамсартай байж, битгий бууж өг. Зарим зүйлс цаг хугацааны эрхээр дээрдэнэ, яагаад гэвэл зовлон бүхэн цаг хугацаатай байдаг.

9. Хэтэрхий залхуурах

Цаг хугацааг хий дэмий зүйлд зарцуулж, бусад үед залхуурч хэвтдэг бол ирээдүйд харамсах зүйлээ хийж байна гэж бодоход буруудахгүй. Бид бүгдээрээ ганцхан удаа л амьдарна, хэрэв та энэ цаг хугацааг хий дэмий зүйлд зарцуулах аваас танд хэн ч хоёр дахь боломжийг олгохгүй гэдгийг санаарай. Шаардлагатай үед унтаж амрах нь зөв боловч, амьдралаа унтаж өнгөрүүлж хэрхэвч болохгүй.

10. Хэт их бодох

Та хэт их зүйл боддог бол яг одооноос ингэхээ болих хэрэгтэй. Бүх зүйл бодсоноор дандаа болохгүй шүү дээ. Ирээдүйд таны бодол биш, үйл хөдлөл чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэт их бодох нь ямар ч шалтгаангүйгээр уурлаж, бухимдахад хүргэдэг байна.

11. Бусдын доор орох

Ямар ч нөхцөлд, юу ч болж байсан, бусдын доор орж болохгүй. Бусад хүмүүс таны өмнөөс шийдвэр гаргаж, таны амьдралыг хянах нь зөв зүйл биш. Таны ирээдүйн амьдрал болон ирээдүйд хэн болох эсэх тань зөвхөн өөрөөс чинь шалтгаална.

12. Одоо цагт амьдрахгүй байх

Хэрэв та хэтэрхий өнгөрсөнтэйгөө зууралддаг эсвэл ирээдүйн талаар бодолд автдаг бол энэ нь буруу юм. Үүний оронд одоо цагт амьдар. Учир нь та одоо цагт амьдарч, аж төрж байна шүү дээ. Одоо цагийн үргэлжлэл ирээдүй гэдгийг санаарай.

185
БахархмаарБахархмаар
53
ГоёГоё
30
ТэнэглэлТэнэглэл
26
ГайхмаарГайхмаар
26
ХөөрхөнХөөрхөн
12
ХарамсалтайХарамсалтай
11
Ха ХаХа Ха
10
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Billy Bilguun

    Billy Bilguun

    2019/01/22 at 19:12

    Amarzaya Zaya уншаарай

  2. Naraa Narangerel

    Naraa Narangerel

    2019/01/22 at 22:01

  3. G Tungaa Tungaa

    G Tungaa Tungaa

    2019/01/23 at 01:56

    Хонгорзул Гомбодорж

  4. Vanga Dorjkhand

    Vanga Dorjkhand

    2019/01/23 at 14:28

    Аль нь ч
    Аль нь ч байхгүй л дээ

  5. Zoloo Enja

    Zoloo Enja

    2019/01/23 at 19:40

    Zolbayar

  6. Tamiraa Ch

    Tamiraa Ch

    2019/01/24 at 00:27

    Nominchuluun Sundui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *