Манай эмээ өндөр нас зооглосон сайхан хөгшин бий. Урт наслахын тулд өглөө бүр өлөн ходоодон дээрээ ус ууж байх хэрэгтэй гэж надад байнга сануулдаг

2

Бид бүхэн өлөн ходоодон дээрээ ус ууснаар бие организмд олон гайхалтай нөлөө үзүүлнэ гэдгийг сайн мэддэггүй. Хүний биеийн бүх эд эрхтэн зөв бас эрүүл ажиллахын тулд их хэмжээний ус хэрэг болно.

Энэ бол байгаль эхийн бидэнд бэлэглэсэн гайхалтай зүйл, ус олон хүнд хүрэлцээтэй. Харин бид усны ач тусыг мэддэг байх хэрэгтэй.

Өлөн ходоодон дээрээ ус уухын гайхалтай ач тус:

1. Биеийг цэвэрлэнэ

Эхлээд та их хэмжээний ус уух үед өтгөн ялгаруулна. Энэ нь таны гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн эрчимжсэнийг илтгэнэ. Ариун цэврийн өрөө орох болгонд таны бие цэвэрлэгдэх болно.

2. Өлсгөнө

Ус ууж гэдсээ цэвэрлэснээр нойр хулжих асуудал арилна. Мөн таныг өглөө өлсгөх учир өглөөний цай ууж хэвшинэ. Илүү их өлсөх үед та их хэмжээний энергийг зарцуулах хэрэгтэй болох бөгөөд энэ нь таныг фитнесээр хичээллэх эсвэл жолоо барих, ажил хийх гэх мэт тухайн өдрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тусална.

3. Илүү их цусны эс боловсруулна

Ус уух нь улаан цусны эсийг хурдан өсгөдөг. Ингэснээр цусны урсгал хүчилтөрөгчөөр бүрэн хангагдаж та урьд өмнөхөөсөө илүү эрч хүчтэй болно гэсэн үг.

4. Толгойн өвчнөөс сэргийлнэ

Ихэнх тохиолдолд бие организм хангалттай усгүй болоход бидний толгой өвддөг. Харин өглөө бүр ус ууж хэвшсэнээр биеийг шингэний дутагдалд оруулахгүй байх ач тустай.

5. Бодисын солилцоог идэвхжүүлнэ

Бүлээн ус бодисын солилцооны үзүүлэлтийг 24% нэмэгдүүлнэ. Энэ нь та хоолыг илүү хурдан шингээнэ гэсэн үг бөгөөд үр дүнд нь жин хасах боломжтой.

6. Гоолиг болно

Өлөн ходоодон дээрээ ус уух нь бие дэх хортой бодисыг гадагшлуулаад зогсохгүй хавагнахаас сэргийлнэ. Мөн бодисын солилцоог идэвхжүүлж, өөхийг шатаахад сайнаар нөлөөлнө. Усыг эрүүл, зөв хоолны дэглэм баримтлах гэж байгаа бол заавал хэрэглэх хэрэгтэй.

Усыг аль болох их уух тусам үр өгөөжөө төдий чинээ өгөх болно. Таны бодисын солилцоо идэвхтэй ажиллаж эхэлснээр та жин хасна.

7. Гэрэлтсэн арьстай болгоно

Ихэнх батга ходоод гэдэсний асуудлаас болж гардаг. Харин гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирснаар батга гарах асуудал хэвийн болох боломжтой.

8. Энергийн хэмжээг нэмнэ

Хэрэв та ядраад байвал нэг стакан ус уугаарай. Ус ууснаар улаан цусны эсийг өсгөх үйл явцыг түргэсгэдэг болохыг дээр дурдсан. Илүү их цусны эс бие болон цусыг хүчилтөрөгчөөр хангана. Ингэснээр та эрч хүчээр цэнэглэгдэнэ.

12
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Unench

    2020/05/07 at 12:25

    Olon hodoodon deeree har us uuj bolohgui,,boor gemtene,,😱😳
    Harin ayga usandaa aaruul, huruud,,eezgii,,esvel jaahan suu hiuj hyram bolgood uuval eruul mended mash sain baih bolno,,😍😘😁

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *