Дэлхий дахины тухай бидэнд маш олон сонирхолтой баримтыг дэлгэн харуулах 17 газрын зураг

2

Анаашны арьсны толбоор хаанаас гарал үүсэлтэйг нь тодорхойлж болдог бололтой. Харин хархнуудын хувьд гэвэл Антарктидаас гадна Канадын аль мужаас бусад газар тархсан байна вэ? Дэлхийн газрын зургийг анхааралтай харвал бид их зүйлийг олж мэдэж авна, жишээ нь, түүх зэрэг олон асуултын хариулттай болно.

Бид өөрсдийн үзэж харсан газрын зургуудаа тантай хуваалцахаар шийдлээ. Бидний дэлгэж байгаа газрын зураг таны дэлхий дахиныг харах үзэл бодлыг өөрчлөх болов уу гэж найдаж байна.

Дэлхийн улс орнуудын ард иргэд өдөрт хэдэн алхам хийдэг вэ?

Нөгөө талаас нь авч үзвэл хамгийн залхуу хүмүүс амьдардаг улс орныг харуулсан газрын зураг гэнэ. Тухайн улс орны иргэн өдөрт ойролцоогоор хэдэн алхам хийж байгааг тодорхойлжээ. Уг судалгааг тусгай фитнес аппликейшний тусламжтайгаар хийсэн бөгөөд судалгаанд 700 мянга гаруй хүн оролцжээ.

Хамгийн хөдөлгөөнтэй хүмүүс Хонгконгод амьдарч байна – тэд өдөрт ойролцоогоор 6880 алхам хийдэг, хамгийн хөдөлгөөн багатай хүмүүс – Индонезод гарчээ (ердөө 3513 алхам). Монголчууд ойролцоогоор 5500 орчим алхам.

 

Анаашны арьсны хээ гарал үүслийг нь тодорхойлно

© cell

Анааш судлалаас харахад 4 төрлийн анааш байна. Анааш өөрийн төрлөөс хамаарч арьсны хээ нь өөр, хээгээр нь аль бүс нутгаас гарал үүсэлтэйг нь тодорхойлох боломжтой.

 

Дэлхийн улс орнуудад 1 литр шатахуун ямар үнэтэй байдаг вэ?

© en.jodi.graphics

Шатахууны үнийг еврогоор тооцоолон гаргасан бөгөөд 2018 оны 2-р сарын статистик тоо баримт гэж тооцоорой. Хамгийн хямд үнэтэй шатахуун Венесуэльд зарагдаж байна. Манай улсын хувьд Европын зарим нэг улсуудаас хямд байгааг та анзаарсан биз ээ. Хонконг, Исланд, Сенегал болон Мали зэрэг улс орнуудад шатахуун хамгийн өндөр үнэтэй ажээ.

 

Европын зарим нэг улс орнуудын сарын дундаж цалин, 2018 оны байдлаар (татварын дараах цэвэр орлогоор)

© wikipedia

Цалингийн хамгийн бага түвшин Азербайжан болон Украинд байна (300 еврогоос доош), хамгийн өндөр цалинтай улсуудаар Дани, Норвеги, Люксенбург, Исланд болон Швейцар тодорхойлогджээ. (3000 еврогоос дээш)

 

Дэлхийн улс орнуудын 10 сая хүн амд ногдох долларын тэрбумтнууд

© jakubmarian

2018 оны Forbes сэтгүүлийн мэдээнээс харахад Литв, Латви, Эстон, Беларусь, Босни болон Герцеговин, Словени, Хорват, Серби, Черногор, Албани, Македони, Болгар болон Молдав зэрэг улс орнуудад долларын тэрбумтнууд байхгүй.

Люксенбургийн хувьд мөн адил, ганц ч тэрбумтан оршин суугч байхгүй, гэхдээ зочин байдлаар 17 тэрбумтан бүртгэлтэй. Швейцар, Монако, Ирланд, Дани, Норвеги болон Швед улсуудад тэрбумтнуудтай амархан нүүр учирч болно.

 

1 сая хүн амд ноогдох эрдэмтдийн тоо

© danvk / twitter

 

100 мянган оршин суугч тутамд ноогдох хоригдлын тоо

© World Prison Brief / wikipedia

 

Европын улс орнуудын эмэгтэйчүүд анхны хүүхдээ төрүүлж байгаа нас

© cia.gov

 

2000-2018 оны хооронд дэлхийн улс орнуудын хүн амын өөрчлөлт

© tonymappedit

2000 оноос хойш дэлхийн хүн ам 1,5 тэрбумаар нэмэгджээ. Эрдэмтдийн хийсэн урьдчилсан тооцоогоор бол 2030 он гэхэд Дэлхий дээр 8,5 тэрбум хүн ам оршин суухаар байна.

 

Дэлхий улс орнуудад цагт хэдэн хүүхэд төрдөг вэ?

© esa.un

Японы хүн амын тоо сүүлийн жилүүдэд эрс багасч байгаа юм. Энэ нь эмэгтэйчүүдийн бие дааж ажил хийх сонирхолтой болсонтой нь холбоотой ажээ. Тэд нөхөрт гарч хүүхэд гаргахаас зайлсхийдэг болжээ.

Нигерийн хувьд харин эсрэгээрээ 1960 оноос эхлэн тус улсын хүм ам 4 дахин нэмэгджээ. Тус улсын иргэд том ам бүлтэй байх сонирхолтой болсон тул төрөлт эрс нэмэгдэж эхэлсэн. Мөн тус улсын хойд хэсгээр оршин суудаг овгууд хэд хэдэн эхнэртэй байхыг зөвшөөрдөг бөгөөд өрхийн тэргүүн аль болох олон хүүхэдтэй байхыг зорьдог байна.

Дээрх газрын зураг дэлхийн бүх улс орныг хамарч чадаагүй нь харамсалтай.

 

Дэлхийн улс орнуудын оршин суугчдын дундаж наслалт

© thisisgeography / twitter

 

Дэлхийн улс орнуудын хүүхдүүд хэдэн насандаа сургууль төгсдөг вэ?

© Bsrboy / wikimedia

 

Улс орнуудын бичиг үсэгтэй хүн амын эзлэх хувь

© chartsbin

Уг тооцоонд 15 наснаас дээш насныхан орсон болно.

 

1-р сард хамгийн бага хэмтэй байсан Европын улс орнууд

© Jeleki / reddit

Оростой хил залгаа орших Европын улс орнуудын хувьд -58,1 °С. Харин хамгийн “дулаан” улсын хувьд Португали  орсон байна -16 °С хүртэл, цаашлаад Ирланд жагсжээ  ( -19,1 °С хүртэл).

 

Дэлхийн улс орнууд жилд хэдий хэр цахилгаан эрчим хүч ашигладаг вэ? (кВт-цаг*жилд 1 оршин суугчаар)

© ourworldindata

 

Дэлхийн хамгийн бохирдол ихтэй улс орнууд

© theecoexperts

Дээрх мэдээллийг дараах шалгуур үзүүлэлтээр гаргасан болно:

  • Нэг хүнд зарцуулах цахилгаан эрчим хүчний хэрэглээ
  • Шатахуун зарцуулалтаас нэг хүнд ногдох нүүрсхүчлийн хийн ялгарал
  • Агаарын бохирдлын хэмжээ
  • Агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын үзүүлэлт
  • “Ногоон” эрчим хүчний үйлдвэрлэл

Европын улс орнуудаас Босни, Герцеговини, Болгар болон Люксенбург хамгийн бохирдолтой гэгдсэн. Азийн улс орнуудаас Монгол, Казахстан, Туркментистан, Иран, Оман, Катар, Саудын Араб олон Арабын Эмират оржээ.

 

Дэлхий дахины хархны тархалт

© domyown

Канадын нутаг дэвсгэр дээр тавьсан цэнхэр тэмдэглэгээ – энэ бол Альберт муж юм. 1950-иад оноос эхлэн нутгийн засаг захиргаа хархтай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлжээ: харх ихээр үржсэн бүсүүдийг хязгаарлаж хаав, хархнуудыг устгах тусгай мэргэжилтнүүд байнга ажиллаж байв. Хархнууд Альебрта мужийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн ч гэсэн амьдарч чадахгүй, яагаад гэвэл хүн ам ихэд суурьшсан бас хүйтэн сэрүүн нутаг дэвсгэртэй ажээ.

1959 онд нийт 600 харх устгасан, харин 2007 онд ердөө 2-хон харх устгажээ, 2014 онд – 4-хөн. Харин 2003 болон 2016 онд ганц ч харх олж илрүүлээгүй гэсэн баримт байдаг байна.

6
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *