Заавал үзэх ёстой 2019 онд дэлгэцнээ гарах 11 шинэ кино

0

Хэрвээ та энэ жил ямар кино гарах бол гэж тэсэн ядан хүлээж суугаа бол бид таныг маш сайн ойлгож байна. Сүр дуулиантай нээлтээ хийдэг Disney болон Marvel-ийн уран бүтээлүүдээс гадна өөр олон сайхан кино таныг хүлээж байна. Өнөөдрийн нийтлэлд чухам үзэгчдийн сонирхлыг татах тийм л кинонуудыг дурдана. Хамгийн гол нь – өөрийн улс оронд нээлтээ хийх өдрийг тэвчээртэй хүлээх.

Найруулагчид үзэгч олноо ямар уран бүтээлээр баярлуулах гэж байна вэ? Ингээд танд 11 киног танилцуулахаар бэлдлээ. Танд өөрийн гэсэн хүлээж байгаа кино ч байж болно? Бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.

Spider-Man: Far From Home

Дэлгэцнээ гарах: 2019 оны 6-р сар

Дүрүүдэд: Том Холланд, Жейк Жилленхол, Зендая, Сэмюэл Л. Жексон

Хүн-аалз Питер Паркер амралтаараа Европоор аялна. Хөөрхий, тэнд ч гэсэн амарч чадахгүй ээ. Ник Фьюри манай баатарт тусламж авахаар хандана. Байгалийн гамшгийг өдөөгөөд байгаа аймшигт этгээдүүдтэй хэн нэгэн тэмцэж дэлхийг аврах ёстой юм байгаа биз дээ?

 

Hellboy

Дэлгэцнээ гарах: 2019 оны 4-р сар

Дүрүүдэд: Милла Йовович, Дэвид Харбор, Иэн Макшейн

Залуу хархүү Мерлиний гэргий болох хэрцгий Хатан хаантай дайтахад хүрнэ. Мэдээж энэ тулаан хэрхэн өндөрлөхөөс манай дэлхийн хувь заяа шийдэгдэнэ. Киноны тухай өөр бусад мэдээлэл байхгүй учраас хавар хүртэл хүлээхээс өөр арга алга.

 

The Irishman

Дэлгэцнээ гарах: 2019 он

Дүрүүдэд: Роберт Де Ниро, Аль Пачино, Жесси Племонс, Жо Пеши

Найруулагч Мартин Скорсезегийн кинонд оддын цугларал болсон гэлтэй. Тэгэхээр энэ кино олны сонирхлыг татах нь ойлгомжтой. Үйл явдал Ирланд гэх хочтой гангстер Фрэнк Шираны эргэн тойронд өрнөнө. Өөрийн “түншүүд”-ээсээ багагүй хороосон гэдэг.

 

X-Men: Dark Phoenix

Дэлгэцнээ гарах: 2019 оны 6-р сар

Дүрүүдэд: Жеймс Макэвой, Женнифер Лоуренс, Жессика Честейн, Софи Тернер, Майкл Фассбендер, Николас Холт

Нэгэн бүсгүй маш хүчтэй болжээ. Харин Иксүүд маш хүнд шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрнэ. Хэн нь илүү чухал вэ – ойр дотнын хүн нь үү эсвэл олон зуун сая хүмүүсийн хувь заяа юу?

 

Rocketman

Дэлгэцнээ гарах: 2019 оны 5-р сар

Дүрүүдэд: Ричард Мэдден, Брайс Даллас Ховард, Тэрон Эжертон

Элтон Жоны тухай намтар кино. Түүний залуу үеэс эхлэн өгүүлнэ, өөрөөр хэлбэл Хатан хааны хөгжмийн их сургуульд сурч байсан үе. Ямаршуухан кино болсныг тун удахгүй үзэх байх аа, “Bohemian Rhapsody”-ийн амжилтыг тогтоож чадах болов уу?

 

Vice

Дэлгэцнээ гарах: 2019 оны 2-р сар

Дүрүүдэд: Кристиан Бейл, Эми Адамс, Стив Карелл

Энэ дүрийг бүтээхийн тулд Кристиан Бейл овоо жин нэмж танигдахын аргагүй болжээ (тэр анх удаа ингэж өөрчлөгдөөгүй гэдгийг та сайн мэдэж байгаа). АНУ-ын ерөнхийлөгч асан Дик Чейний дүрийг бүтээхийн тулд ийн өөрчлөгдсөн хэрэг. Тун удахгүй улс төрийн хөшигний ард болдог тоглолтыг үзэх нь.

 

Alita: Battle Angel

Дэлгэцнээ гарах: 2019 оны 2-р сар

Дүрүүдэд: Роза Салазар, Женнифер Коннелли, Махершала Али

Киног Gunnm Юкито Кисиро (1990–1995)-гийн уран бүтээлээр сэдэвлэн бүтээсэн. Үйл явдал алс ирээдүйд өрнөнө: хүн төрөлхтөн мөхдөгийн даваан дээр, доктор Идо санамсаргүй байдлаар хогийн цэгээс киборг бүсгүйг олжээ – тэр өөртөө маш их хүч чадал агуулсан нэгэн.

 

Richard Says Goodbye

Дэлгэцнээ гарах: 2019 оны 7-р сар

Дүрүүдэд: Жонни Депп, Зои Дойч, Розмари Деуитт

“Knockin’ On Heaven’s Door” киног санагдуулам. Профессор (Жонни Депп дүрийг нь бүтээсэн) өөрийгөө эдгэршгүй өвчнөөр өвдсөн гэдгээ олж мэднэ, түүнд маш богино хугацаа үлджээ. Ингээд тэр өөртөө тавьсан бүх хоригуудыг цуцалж юу хүссэнээ хийхээр шийднэ.

 

Men in Black International

Дэлгэцнээ гарах: 2019 оны 6-р сар

Дүрүүдэд: Ребекка Фергюсон, Крис Хемсворт, Лиам Нисон, Тесса Томпсон, Эмма Томпсон

“Thor”-оор бидэнтэй танил болсон Крис Хемсворт болон Тесса Томпсон нар дахин ажилдаа оржээ: гэхдээ энэ удаад “Men in Black”-ийн дүрд хувирсан байна. Тэдний ээлжит адал явдал дэлхий дахины хэмжээнд бус харин маш нууц байгууллагын хэмжээнд өрнөх ажээ.

 

Chaos Walking

Дэлгэцнээ гарах: 2019 оны 2-р сар

Дүрүүдэд: Том Холланд, Мадс Миккельсен, Дэйзи Ридли

Шинэ дэлхий гэх гаригийн тухай уран зөгнөлт кино. Уг гаригийг дэлхийн хүмүүс эзэлжээ. Шинэ дэлхий дээр хүн болгон бусдын бодлыг сонсож чаддаг. Гол дүрийг Том Холланд бүтээсэн бөгөөд тэрээр дуу чимээгүй байж чаддаг хүмүүсийг олжээ. Тэдний нууцыг залуу мэдэхийг эрмэлзэнэ, харин түүний зорилго тийм ч амар биелэхгүй.

 

Destroyer

Дэлгэцнээ гарах: 2019 оны 3-р сар

Дүрүүдэд: Николь Кидман, Тоби Кеббелл, Себастиан Стэн

Тийм ээ, тийм, гол дүрийг Николь Кидман бүтээсэн, гэхдээ түүнийг гэж хэн ч хэлж чадахгүй. Гол дүрийн бүсгүй Лос-Анжелес хотын гэмт хэргийн бүлэглэлд нэвтрэн орно. Түүний ажил төлөвлөгөө ёсоор явахгүй тул багагүй бэрхшээлтэй  тулгарна. Гэсэн хэдий ч тэр бүгдийг өөрийн гартаа авахаар шийджээ.

7
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *