Хүн хэдэн насандаа, ямар хэмжээний даралттай байвал хэвийн гэж үздэг вэ?

2

Танин мэдэхүй, эрүүл мэндийн нэгэн ном дээр дөнгөж төрсөн хүүхдийн даралт 70 мм Хг /манометр – даралтын хэмжүүр/ байдаг гэж бичжээ.

Нэг настай хүүхдийн хэвийн даралт:

Эрэгтэй – 96/66 /дээд ба доод/, эмэгтэй – 95/65

10 настай хүүхдийн хэвийн даралт:

Эрэгтэй – 103/69, эмэгтэй – 103/70

20 настай хүний хэвийн даралт:

Эрэгтэй – 123/76, эмэгтэй – 116/72

30 настай хүний хэвийн даралт:

Эрэгтэй – 126/79, эмэгтэй – 120/75

40 орчим настай хүний хэвийн даралт

Эрэгтэй – 129/81, эмэгтэй – 127/80

50 настай хүний хэвийн даралт:

Эрэгтэй – 135/83, эмэгтэй – 137/84

Ахмад настай хүний хэвийн даралт:

60 орчим настай эрэгтэй – 142/85, 60 орчим настай эмэгтэй – 144/85

70 орчим настай эрэгтэй – 145/82, 70 орчим настай эмэгтэй – 159/85

80 орчим настай эрэгтэй – 147/82, 80 орчим настай эмэгтэй – 157/83

90 орчим настай эрэгтэй – 145/78, 90 орчим настай эмэгтэй – 150/79

Цусны даралт ихсэх /шинж тэмдэг болон авах арга хэмжээ/

Цусны даралт ихсэх нь бүсэлхийнээс доогуурх бие буюу бөөрний даралт болон бүсэлхийнээс дээгүүрх бие буюу зүрхний даралт гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

1. 37-40 градусын хэмийн халуун усыг саванд хийж хөлөө дүрэх хэрэгтэй. Ус хөртөл 20 минут хөлөө дүрэх хэрэгтэй ба үр дүнд нь даралт 15-20 мм буурна. Хэрэв тухайн хүний хөл нь судасны бүдүүрэлтэй бол гарынхаа тохойноос урагш хэсэг буюу шууг халуун усанд дүрж болно.

2. Ногоон гоньдны үр даралтыг бууруулдаг. Буцалж буй 0.5 литр усанд 2 цайны халбага ногоон гоньд хийж бэлэн болмогц нь 1-2 удаа цайны халбагаар уувал даралт 20 мм буурна. Харин цусны даралт их байгаа үед 3-4 удаа цайны халбагаар уух хэрэгтэй.

3. Тарганд 1 цайны халбага шанцай хийж, 3 сарын турш өдөрт 1 аягийг уувал даралт мөн буурах болно.

Дээрх аргуудаас гайхалтай үр дүнг үзүүлж, даралтыг бууруулах үйлчилгээтэй уламжлалт арга байдаг ба энэ аргыг олон жилийн турш хүн төрөлхтөн ашигласаар иржээ.

Тэр арга бол: 5 хоолны халбага нарсны шилмүүс, 2 хоолны халбага нохойн хошуу болон 2 хоолны халбага сонгины хальс бүхий орцыг ашиглан даралтыг бууруулах юм. 1 литр ус болон дээрх орцуудыг бага хэмээр 10 минутын турш буцалгана. Түр хөргөж байлгана. Хэрэв хүсвэл дээр нь нэмж бага зэрэг ус хийж болно. 2 өдрийн турш уух хэрэгтэй. Нэг курс нь 4 сар үргэлжлэх ёстой.

Үр дүн нь төд удалгүй буюу 5 өдрийн дараа мэдрэгдэж эхэлнэ: толгойн өвчин алга болж, сарын дараа гэхэд та даралтны эм уух шаардлагагүй болно.

Бие эрхтэн эрүүлжинэ – энэ нь дээрх бэлдмэл ходоод гэдэс болон элгийг давхар цэвэрлэх үйлчилгээтэй гэсэн үг юм.

Мөн ханиад томуу тусахаас сэргийлнэ гэдгийг дуулгахад таатай байна. Бас шээсээр дамжуулан биеэс хорт бодисыг гадагшлуулж, буйлнаас цус гарахыг болиулах ач тустай.

1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *