Өв хөрөнгөө үр хүүхдүүддээ үлдээхийн оронд буяны үйлсэд хандивлахыг сонгосон 12 алдартан

0

Өөд болсныхоо дараа үр хүүхдэдээ өв хөрөнгөө өвлүүлэхийн оронд буяны үйлсэд мөнгөө хандивлахаар шийдсэн тэрбумтнууд олон байдаг. Бүр зарим нь аль хэдийн өөрийн нэр дээр сайн үйлсийн сан нээсэн байх нь ч бий. Зарим нь бүр нас нөгчсөн ч өв залгамжлагчдаа сохор зоос ч үлдээгээгүй байдаг. Ингээд хөрөнгө мөнгөө буяны үйлсэд хандивласан 12 алдартантай танилцъя.

1. “Ashton Kutcher” болон “Mila Kunis”

© aplusk / Instagram

Жүжигчин хосууд хүүхдүүдээ баян тансаг амьдралаар амьдруулахгүй хэмээн шийдсэн бөгөөд ингэснээр тэд мөнгөний үнэ цэн, амьдралын утга учрыг илүү ойлгодог болно гэж үзэж байгаа ажээ. Мөн тэд ямар ч зүйл өв залгамжлуулахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Катчер энэ талаараа “Armchair Expert program” подкастын үеэр “Бид тэдэнд мөнгө үлдээхгүй. Тохирох цаг нь ирэхээр байгаа бүхнээ буяны үйлсэд хандивлах болно” хэмээн хэлсэн байна.

Тэрээр мөн хүүхдүүд маань өсөж том болоод өөрсдийн гэсэн бизнесээ эхлүүлбэл Кунис бид хоёр үргэлж дэмжсээр байх болно. Чухам ажил хийлгүйгээр өв залгамжлалаа хүлээнэ гэвэл харин ямар ч дэмжлэг үзүүлэхгүй гэсэн юм. “Бид энэ үйлдлээрээ хүүхдүүддээ маш зөв зүйлийг зааж сургаж байгаа гэдэгтээ итгэлтэй байна” жүжигчин Эштон Катчер.

 

2. “Simon Cowell”

© simoncowell / Instagram

Авьяаслаг Британичууд шоуны шүүгч тус нэвтрүүлгийн санаачлагч Саймоны хувьд өөрийн хүүдээ өв залгамжлал үлдээхгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр “Би мөнгөө хүүхдүүд болон өнчин нохдын сайн үйлсийн төлөө зарцуулна. Би үеэс үед өв хөрөнгө дамжуулахыг утгагүй зүйд гэж боддог” гэжээ. Түүнчлэн Саймон хэлэхдээ би баян байснаараа хүүхдэдээ тус болсон гэдгээс илүү бусад хүмүүст тус болсон гэдгээрээ дурсагдахыг хүсэж байна гээд “Хичээж буй хүмүүст цаг заваа зарцуулж, мэддэг бүхнээ зааж өгөх ёстой. Ингэснээрээ би тэдэнд илүү их зүйл хийж бүтээх арга барил, урам зориг өгөхийг хүсдэг” гэсэн байна.

 

3. “Sting”

© theofficialsting / Instagram

Британийн рок одын хувьд юу ч үгүй хоосон амьдралаас чинээлэг амьдралд хүрсэн нэгэн юм. Тиймээс тэр өөрийн хүүхдийг ч мөн өөр шигээ амжилтад хүрэхийн тулд хөдөлмөрлөх хэрэгтэй гэж үзжээ. “Би хүүхдүүддээ бэлэн хоол бэлдэж өгөхийг хүсэхгүй байна. Тэд хөдөлмөрлөх ёстой. Миний хүүхдүүд ч үүнийг ойлгодог учраас надаас ямар ч туслалцаа авдаггүй. Би тэр занг нь маш их үнэлдэг” хэмээн алдартай хөгжимчин хэлсэн байна. Хэдийгээр тэр өөрийн энэ байр сууриндаа бат зогсдог ч хүүхдүүд нь асуудалд орсон үед туслах нь зүйн хэрэг гээд гэвч хүүхдүүдэд өөрийн гэсэн баялгийг бүтээх ажлын төлөө гэсэн зүтгэл байх ёстой гэжээ.

 

4. “Elton John”

© eltonjohn / Instagram

Алдартай хөгжимчин Элтон Жон ч мөн сая сая долларын хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлэхээс татгалзаж буй алдартнуудын эгнээнд багтаж байна. Жон хэлэхдээ “Мэдээж би хүүхдүүдээ санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй байгаасаа гэж хүсдэг. Гэвч мөнгөн халбагыг нь бэлдэж өгвөл тэдний амьдрал сүйрэх болно” гэжээ. Тэрээр мөн хүүхдүүд нь бүгд гайхалтай амьдралтай бөгөөд мөнгө болон ажил хөдөлмөрийн үнэ цэнийг дээдэлдэг болон өссөнийг яриандаа онцолсон байна.

 

5. “Gordon Ramsay”

© gordongram / Instagram

Гордон Рамсей бол Их Британийн гал тогоо, хоол хүнсний салбарын хамгийн нөлөөтэй эрхэм юм. Алдартай ахлах тогооч тэрээр “MasterChef USA”, “MasterChef Junior” болон “Hell’s Kitchen” зэрэг телевизийн нэвтрүүлгээрээ дамжуулан хэдэн зуун сая доллар олдог билээ. Түүний цэвэр хөрөнгө 217 сая доллароор тоологддог. Гэсэн хэдий ч тэр өөрийн 5 хүүхдэдээ өв хөрөнгөө үлдээхгүй гэж мэдэгджээ. “Сүүлийн хэдэн жил карьер маань өсөж санхүүгийн хувьд өсөлттэй байсан ч энэ зүйлийг хүүхдүүд маань хүртэх ёстой гэсэн үг биш. Тэд ч мөн намайг хүндэтгэж өөрсдийн гараар баялаг бүтээх ёстой” Гордон Рамсей.

 

6. “Mark Zuckerberg”

© zuck / Instagram

Фэйсбүүк нийгмийн сүлжээний үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч Марк Зукерберг 32 нас хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон бөгөөд өнөөдөр 72 тэрбум долларын хөрөнгөтэй болжээ. Гэсэн хэдий ч тэр энэ их хөрөнгөө хүүхдүүддээ хуваахгүй гэдгээ илэрхийлээд байна. 2015 онд Зукерберг болон түүний эхнэр Присцилла Чан нар тухайн үед 45 тэрбум долларын хөрөнгөтэй байсан компанийнхаа 99 хувийг буцаан өгөхөө амлаж байжээ. Үүнээс өмнө, 2012 оны 12-р сард Зукерберг эхнэрийнхээ хамт амьдралынхаа турш хуримтлуулсан хөрөнгөө “Хүмүүсийн боломжит чадварыг дээшлүүлэх, тэгш байдлыг сайжруулах” үйлсэд зориулан хандивлах болно гэдгээ мэдэгдэж байв.

 

 

7. “Paul Allen”

© officialpaulallen / Instagram

Пол Аллен 2018 онд нас барсан бөгөөд “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч, бизнесийн магнат, энтрепренер хүн байв. Тэрээр өв хөрөнгийнхөө ихэнхийг “Paul G. Allen Family” сангаараа дамжуулан хандивлаж байсан бөгөөд сар бүр 30 сая долларын хандив өгдөг байжээ. Мөн тэрээр 2003 онд нээсэн “Пол Г. Аллен компьютерын шинжлэх ухаан, инженерчлэлийн төв”-ийг нийтдээ 14 сая доллароор ивээн тэтгэсэн байна. Аллен “Forbes” сэтгүүлийн дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад тогтмол багтдаг байсан бөгөөд түүнийг нас барах үед хөрөнгө нь 17.5 сая доллар байжээ. Тэрээр нас барахаасаа өмнө өв хөрөнгөө буяны үйлд хандивлах болсноо зарласан байна.

 

8. “Jackie Chan”

© jackiechan/ Instagram

Хонконгод төрсөн зураач, жүжигчин, продюсер тэрбээр нас барсныхаа дараа өөрийн хөрөнгийнхөө талыг буяны ажилд хандивлах болно хэмээн мэдэгдсэн бөгөөд карьерынхаа турш олсон олон сая долларын хөрөнгөө 2 хүүхэддээ өвлүүлэх бодолгүй байгаа гэжээ. Тэрээр өөрийн анхны хүү Жэйсиг төрөх үед “Хэрэв тэр чадалтай бол өөрсдийгөө аваад л явна. Харин чадваргүй бол миний мөнгийг үрээд л дуусгана” хэмээсэн удаатай. 2020 оны байдлаар түүний орлого 370 сая доллар болж дэлхийн хамгийн баян жүжигчдийн жагсаалтын 12-т бичигдэж байна.

 

9. “Andrew Lloyd Webber”

© andrewlloydwebber / Instagram

Эндрю Ллойд Уэббер бол Их Британид 20-р зууны сүүлчээр амжилттай тоглогдож байсан олон жүжгийн найруулагчаар ажиллаж байсан хүн бөгөөд түүний дотор “The Phantom” дуурийн жүжиг ч багтдаг байна. Тэрээр маш чадварлаг хөгжмийн зохиогч, зохиолч, продюсер, найруулагч байж авьяас чадвараараа товойн гарч чадсан бөгөөд карьерынхаа туршид нийтдээ 920 сая долларын хөрөнгөтэй болж чаджээ.

Алдарт хөгжмийн зохиогчийн хувьд өөрийн бүхий л өв хөрөнгийг театрын салбарын хөгжилд зориулна гэдгээ аль хэдийн мэдэгдсэн байна. Тэрээр мөн нас барсных нь дараа 5 хүүхдэд нь маш бага хэмжээний мөнгө очно гэдгийг сануулаад хөдөлмөрийн үнэ цэнийг мэддэг хүүхдүүд учраас санаа зовохгүй байна гэдгээ хэлж байжээ. “Би өв залгамжлал гэдэг зүйлд итгэдэггүй. Хүүхдүүд гэнэт их мөнгөтэй боллоо гээд юу нь сайн гэж. Тэд ажил хийх урам зориггүй болчихно шүү дээ” Эндрю Ллойд Уэббер.

 

10. “Kirk Douglas”

© michaelkirkdouglas / Instagram

2020 оны 2-р сарын 5-нд Холливудын нэрт  жүжигчин  Кирк Дугласын хамтран зүтгэгч бөгөөд аав Майкл Дугласын нас барсан тухай мэдээ дэлхий нийтийг шуугиулав. Түүний хүүхдүүдийн аль нь ч тэр ч байтугай Майкл ч мөн нэг ч центийг хөрөнгө өвөлж аваагүй юм. Тэрээр “Douglas” сангаараа дамжуулан өөрийн 61 сая долларын хөрөнгийг буяны үйлсэд зориулжээ. Тэрээр тус сангаа 1964 онд өөрийн эхнэрийн хамт байгуулж байсан бөгөөд бүхий л амьдралаа сайн үйлсийн төлөө зориулсан юм.

Дуглас сангаас санхүүждэг байгууллагууд: Лос Анжелес дахь Синай сүм, Кулвер хотын Кирк Дуглас театр, Лос Анжелес хотын хүүхдийн эмнэлэг, Сент Лоуренс их сургууль.

 

11. “George Lucas”

© Nicolas Genin / Wikimedia Commons

2010 оны 7-р сард Лукас нас барсныхаа дараа Билл Гейтс, Уоррен Баффет нартай нэгэн адил “The Giving Pledge”сангаар дамжуулан өөрийн хөрөнгийн хагасыг нигүүлсэл, буяны үйлд хандивлах гэрээнд гарын үсэг зурсан байна. Лукас амлалт өгсөн захидалдаа “Би ихэнх хөрөнгөө боловсролыг сайжруулах үйлсэд зориулж байна. Боломж байгаа бол би бүх насны оюутнууд болон ирээдүй хойч үеийнхэнд зориулсан ямар нэг бүтээн байгуулалт хиймээр байна” хэмээн бичжээ.

“Star Wars” болон “Indiana Jones” зэрэг гайхалтай бүтээлийг бий болгосон Америкийн кино найруулагч тэрээр 4 хүүхдийн эцэг бөгөөд өв хөрөнгөө залгамжлуулахгүй гэсэн юм.  Түүнчлэн найруулагч мэдэгдэлдээ түүний байгуулсан “Lucas Films” студид “Disney”компанийн төлөх 4 тэрбум долларыг буяны үйлсэд хандивлах болсноо зарласан билээ.

 

12. “Barron Hilton”

2019 онд зочид буудлын эзэнт гүрний үндэслэгч Конрад Хилтоны хүү Баррон Хилтон таалал төгсөв. Өнөөдөр тэдний бизнесийн сүлжээ зочид буудал дэлхийн 80 гаруй оронд 2800 гаруй салбартай. Харин түүний 1,25 тэрбум доллароор үнэлэгдсэн асар их хөрөнгө 8 хүүхэд, 15 ач зээ нарынх нь гарт очоогүй бөгөөд тэрээр нас барахаасаа өмнө хөрөнгөө өөр зүйлд зарцуулахаар шийдсэн байжээ.

Баррон өөрийн хөрөнгийн 97 хувийг эцгийнхээ бүтээсэн, одоо хүүгийнхээ удирддаг Хилтон санд хандивлах болсноо мэдэгдээд зөвхөн үлдсэн 3 хувь нь өв залгамжлагдах болно гэсэн байна.

5
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Luushaa Batsaixan

    Luushaa Batsaixan

    2020/05/19 at 18:06

    manai ideech nar hardaggui l ym bhdaa handivlaj meddeggui ymuu

  2. Bonke Tsetsegee

    Bonke Tsetsegee

    2020/05/19 at 18:34

    Masch zub…..

  3. Munkhbat Luvsansharav

    Munkhbat Luvsansharav

    2020/05/19 at 19:06

    Сайн үйлс дэлгэрэх болтугай. Амжилт хүсье баярлалаа.

  4. Г. Нарантуяа

    Г. Нарантуяа

    2020/05/19 at 20:50

    Жинхэнэ тэрбумтан хүмүүс ингэж сэтгэдэг юм бна

  5. Gan Tsolmon

    Gan Tsolmon

    2020/05/20 at 00:32

    Харин идэж хандагүй хүмүүс гадаадыг дуйрах дуртай илүү гарах гэж шуналтаж байхаар иим зүйл дээр илүү гарч дуурайдаг болоосой

  6. Dorjpurev Enkhmend

    Dorjpurev Enkhmend

    2020/05/21 at 09:35

    Хүүхэд нь аав ээжээсээ суралцаад өөрөө хөдөлмөрлөөд хөрөнгөө босгоно шдээ.
    Цаас үлдээснээс ухаан үлдээсэн нь дээр

  7. All Idfee

    All Idfee

    2020/05/21 at 17:01

    ed hyraj tegd yamar llra hdg bn hoer narni hoorond hodolmorlj olsn hvnii hodolmorg moljsn bj taara tysgar ylsyydn gotor valyut niagara yrsdagaara yrsn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *